32-р хэсэг

813 92 3
                                    

Сожин: "Жихүн хаана байгаан?" гэж тэдний байсан ширээн дээр ирэн тэднээс асуулаа.
Минхён: "Тэр өнөөдөр ирээгүй ээ." гэж Минхён Кёнсиний гарыг атгангаа хэллээ. Сожин Сэвоний хажууд суугаад
Сожин: "Сонин л юм. Тэр өчигдөр бас ирээгүй шдээ."
Гуанлин: "Хэрвээ өчигдөр хичээлдээ ирсэн бол би гайхах байсан юм." гэж Гуанлин уурлангуй хэлэхэд Сонүн ширээн доогуур Гуанлиний хөлийг өшиглөлөө.
Жинён: "Чи түүнд тэгэж хатуу хандах хэрэггүй байсан юм!" гэж Гуанлинд хэллээ.
Гуанлин: "Би тэгээд өөр яах байсан юм?Түүнийг тэр тэнэг харанхуй гунигтай амьдралд харсаар байж үлдээх байсан юмуу?! Тэрний хажууд бэлэн түүний амьдралыг аз жаргал гэрэл гэгээтэй болгох эмэгтэй нь гарч ирчихээд байхад.." гэж зөрүүлэн хэрэлдлээ.
Сонүн: "Тэгсэн ч гэсэн! Тэгж хандах чинь буруу шдээ! Чи хүний гэрт дайрж орж ирчихээд сайн найзыгаа тийм болгоод гараад явчихаж болохгүй!" гэж хэлэхэд Жинён нүдээ аниад
Жинён: "За залуусаа одоо больцгоо! Хангалттай!" гэж хэллээ. Сожин тэдний юу яриад байгааг ойлгохгүй л байлаа.
Сожин: "Юу болоод байгаам бэ залуусаа?" гэж тэднээс асуухад Сэвон түүний гарыг атгаад чимээгүй сууна.
Жинён: "Эра Юүжигийн зургыг Жихүнээс авчихсан юм. Тэгээд Жихүн уурласандаа Эраг гэрээсээ хөөгөөд гаргачихсан энийг Даниэл мэдчихээд Гуанлинд хэлсэн. Гуанлин уурлаад Жихүнтэй хэрэлдсэн." гэж товч бөгөөд тодорхойгоор тайлбарлаж өгөхөд Сожиний нүд нь томорлоо.
Гуанлин: "Хэн нэгэн тэрнийг бодит байдалтай эвлэрүүлэх хэрэгтэй биздээ?!" гэж өөрийгөө өмөөрөн хэлэхэд Минхён толгой дохилоо.
Минхён: "Би Гуанлиний зөв гэж бодож байна."
Сэвон: "Би харин тэгж бодохгүй байна. Чи түүнд тэгж хандаж болохгүй байсан юм." гэж санаа алдан хэллээ.
Гуанлин: "Хэрвээ би тийм зүйл хийгээгүй байсан бол тэр нөгөө л нэг харанхуй гунигтай амьдралтайгаа зууралдсаар л байх байсан шдээ. Та нар түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсэхгүй байна гэж үү?!" гэж асуулаа.
Жинён: "Жихүн ямар ч шийдвэр гаргасан тэр бидний сайн найз. Бид тэрнийг хөсөр хаяж эсвэл тэрэнтэй зодолдож болохгүй шдээ. Тэр бидний хажууд ямар ч үед байсаар л байсан. Би бас тэрнийг тийм тэнэг гэж бодохгүй байна. Зүгээр л тэрэнд хугацаа өгчих. Тэр тэгээд өөрийнхөө буруу гэдгийг ухаарах ч юм билүү?" гэж хэлэхэд бүгд чимээгүй боллоо.

Жихүний өрөөнд нарны гэрэл тусахад тэр нүдээ гараараа дараад утсаа харахад аль хэдийн 12.30 болчихсон байлаа. Тэр 3дахь өдрөө хичээлдээ явсангүй.Тэр зүгээр л ганцаараа байхыг хүсэж байлаа, Тэгээд ч түүний найзууд нь тэрнийг харахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Түүний гэдэс дуугарахад тэр санаа алдаад босон галт тогоо өрөөрүүгээ орлоо.
"Идэх юм юу ч алга..." гэж тэр хөргөгчөө ухан зогсоно. Түүний гэдэс ахиад л дуугарлаа. Тэр хөргөгчөө хаагаад үсээ уурандаа зулгаан хана налан зогслоо. Гарч идэх юм авахаас.
Тэр өрөөрүүгээ буцаж ороход түүний утас дуугарч утсаа харахад найзуудаас нь олон мсжүүд ирсэн байх боловч тэр тэднийг шалгасангүй утсаа орлуугаа шидчихээд хувцсаа солихоор шүүгээрүүгээ явлаа. Хүн болгонд заримдаа ганцаараа байх үе хэрэгтэй биздээ. Сүүлийн үед Жихүнд яг л торонд байгаа амьтан шиг л санагдаж байлаа.
Жихүн хар малгай хар ноосон цамц жинсэн өмд хар савхиа өмсчихөөд утсаа халааслан гарлаа. Тэр өнөөдөр бүх зүйлээс өөрийгөө чөлөөлөхийг хүсэж байлаа. Тэр гарахаасаа өмнө ширээн дээр байгаа ягаан дугтуйтай зүйлийг санаа алдан аваад түүнийгээ бага зэрэг ширтээд цүнхэндээ хийн гарч явлаа.

"Энэ таны сэндвич бас уух юм эрхэмээ." гэж зөөгч инээмсгэлэн Жихүний захиалсан зүйлийг ширээн дээр тавилаа. Тэр зогсоо зайгүй дуугарах утсаа тоолгүй ширээн дээр тавиад сандвичээ идэж эхэллээ.
Түүний орж ирсэн энэ кафе тийм олон хүн мэдэхгүй. Тэр ганцаараа баймаар байгаа үедээ энэ кафед орж ирж суудаг билээ.

Юүжи: "Жихүн! Наад сэндвичээ жоохон удаан идээчээ хахаж үхлээ шд." гэж загнихад Жихүн уруулаа арчаад инээмсгэлэн
Жихүн: "Уучлаарай хайраа аймар өлссөндөө л..."

Жихүн гэв гэнэт бодлоосоо салан эргэн тойрноо харахад тэр кафедаа сууж байгаагаа анзаарлаа. Тэр гэв гэнэт юм идмээргүй санагдаж эхлэв. Тэр уух юмаа хурдхан ууж дуусгачихаад ширээн дээр мөнгөө тавичихаад кафе.гаас гарч явлаа.
Тэр хаалга онгойлгоод гүнзгий амьсгаа аваад толгойгооо сэгсэрлээ. Ямар сонин байваа...
Жихүний байгаа гудамж үнэхээр нам гүм газар байлаа. Энд тэндгүй жижигхэн дэлгүүрүүд байх боловч маш цөөхөн хүмүүс холхилдоно. Хүйтэн салхи хүчтэй үлээх үед Жихүн малгайгаа өмсч гарсандаа баярлан халаасандаа гараа хийн гудамжаар алхаж эхэллээ. Ойр орчмоос нь нялуун кофены үнэр ханхалж гудамжыг улаан улбар шар өнгийн навчис чимнэ. Тэр эргэн тойрноо ажиглан инээмсгэлчихээд нэг жижигхэн дэлгүүрлүү орлоо.
"Сайн байна уу!" гэж дэлгүүрийн эзэн орж ирэхэд нь мэндэллээ. Жихүн хөгшин эрлүү харан зөрүүлэн инээмсгэлэн мэндллээ. Жихүн тоглоом бас номны дэлгүүрт орж ирсэн байлаа. Тэр нэг тасагруу очоод инээмсгэлэн 2ширхэг чихмэл аван гартаа барилаа.
Minnie Mickey 2.
"Энэ 2ыг авья." гэж хөгшин худалдагч дээр очин хэллээ.
Жихүн дэлгүүрээс гараад тоглоомын талбайн тэндэх том модны доор очин зогсоод хөлөөрөө газар өшиглөж гарлаа. Хэд хэд өшиглөсний эцэст нүх томороход тэр өшиглөхөө болин доошоо суугаад цүнхнээсээ зузаан ягаан дугтуйтай зүйл гаргаж ирлээ. Тэр санаа алдаад дугтуйгаа нээгээд дотор нь байгаа зургуудыг гарган шүлсээ залгилаа.
"Уучлаарай..." гэж тэр худлаа инээмсгэлээд зургуудыг нэг нэгээр нь харж эхэллээ.
Жихүн Юүжи 2ын төрсөн өдрөөрөө авахуулсан зураг. Юүжи тэр 2ын Disneyland-д инээлдэн авахуулсан зураг. Юүжигийн унтаж байгаа зураг. Жихүн Юүжиг үүрч байгаа зураг.
Жихүн юмнуудыг амархан мартдаг ч гэсэн энэ бүх зургуудыг хаана юу хийж байгаад авахуулсанаа сайн санаж байлаа. Тэр зургуудаа буцаад дугтуйндаа хийхдээ нүдээ аниад нэг сайн гүнзгий амьсгаа авлаа. Тэр дугтуйтай зургуудаа өөрийнхөө ухсан нүхэд болгоомжтой хийгээд шороогоор булж эхэллээ.
"Чамайг сайн байгаа гэж найдаж байна..." тэр ингэж хэлчихээд дугтуйг харагдахгүй болтол нь сайн буллаа. Тэр хэсэг хугацаанд харж суусны эцэст гараа үрэн шороогоо арилган босон явлаа.
Түүний цээжинд байсан хүнд чулуу авагдах шиг л болон тэр яг л өөрийгөө эрх чөлөөтэй болсон шувуу мэт төсөөлж байлаа.
Тэр утсаа гаргаж ирэн цагаа харахад аль хэдийн 2:30мин болчихсон байв. Өнөөдөр бүжгийн дугуйланлуугаа эрт очвол буруутах юм байхгүй биз дээ? Тэр ipod.оо гаргаж ирээд чихэвчээ зүүгээд бага зэрэг бүжиглэн алхаж явлаа.
Баяртай Юүжи... Намайг өршөөгөөрэй Эра...

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now