3-р хэсэг

1.3K 126 4
                                        


Жихүний талаас

"Жихүн, Пак Жихүн, Жихүн!!!" гэж Гуанлин Жихүний урд гараа савчуулан түүнийг гүн бодлоос түр ч гэсэн салгалаа.
"Уучлаарай яасан бэ?" Жихүний найзууд бүгд л түүнлүү үл итгэсэн байртай нүдээ томруулан харна.
"Чи зүгээр үү?" гэж Сон-үн (성운) түүнээс асуухад Жихүн инээмсгэлээд
"Зүгээр юм бодсон юмаа..."
"Юуны тухай?"
Уул нь Жихүн найзуудтайгаа цуг гадуур хооллохоор гарсан байсан боловч түүнээс бусад нь хоорондоо юм ярина. Харин Жихүн цонхоор ширтэн бас л гүн бодолд автан сууж байсан юм.
"Ахиад л тэрний тухай бодоо биз..." гэж Гуанлин санаа алдан хэлэхэд Жихүн хөмсгөө зангидаад
"Үгүй дээ. Тэрний тухай биш." гэж уурлангүй хэлэхэд Гуанлин санаа нь зовон хариу хэлсэнгүй. Тэгээд л бусад хүмүүс хоорондоо ахин яриж эхэлэхэд Жихүн ахиад л гүн бодолдоо автан сууна. Тэр одоо хаана юу хийж байгаа бол?.... Хүмүүс түүнийг мартамхай, анхааралгүй, манараа гэх мэтээр хэлдэг боловч энэ бүгд тэрний буруу биш. Тэр үргэлж ийм байгаагүй. Тэр хүн Жихүнийг тийм болгочихсон. Тэр хэсэг хугацаанд бодолд автсаны эцэст ахиад найзуудруугаа харлаа.
"Хөөх Жихүн буцаад бидэн дээр хүрээд ирлээ." гэж Сон-үн хэлээд инээлээ.
"Намайг уучлаарай бид нар юун дээр яриад зогслоо?"
"Юу ч бишээ. Одоо явцгаая." гэж Минхён хэлэхэд өөрийн эрхгүй найзуудынхаа өмнө буруутай мэт санагдаж байлаа. Тэд кафе.гаас гарсаны дараа Гуанлин, Жихүн 2 хамт автобусны буудал явахаар болов. Гадаа хүйтэн байсан тул Гуанлин халаасандаа гараа хийгээд
Гуанлин: "Би хүйтнийг үзэн яддаг."
Жихүн: "Бид бүгд л үзэн яддаг шдээ." гэж би тэнгэр лүү харан амандаа шивнэлээ.
Гуанлин: "Чи тэрний талаар бодож байсан тиймүү?"
Жихүн: "Үг-..."
Гуанлин: "Битгий худлаа яриад бай л даа." Жихүн санаа алдаад шивнэх шахам

Жихүн: "Тиймээ,"
Жихүн: "Яагаад?"
"Бараг л зуршил болчихсон гэхүүдээ..." гэж хэлэхэд Гуанлин худлаа инээмсгэлээд

Гуанлин: "Түүнийг тийм болсонд чиний буруу байхгүй шдээ..." гэж хэлэхэд нь тэр зүгээр л мөрөө хавчлаа. Түүнийг тийм болсонд миний буруу байхгүй ч түүнийг хамгаалж болох байсан шдээ.

Гуанлин Жихүний нурууг зөөлнөөр цохиод

Гуанлин: "Чиний автобус ирчихлээ. Маргааш уулзий!"
"Баяртай." гэж хэлээд Жихүн дулаахан 51 дугаарын автобусандаа ороод өөрийн байнга суудаг суудалд очин суулаа. Тэр цамцныхаа малгайг өмсөөд чихэвчээ зүүн урьдын л адил бодолд автлаа.
Чи одоо хаана ч байсан гэсэн чамайг жаргалтай байна гэж найдаж байна. Намайг уучилсан гэж найдаж байна бас намайг санасан гэж ....

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now