13-р хэсэг

871 93 8
                                        

Би түүнийг түшин гэрт нь ороод гэрлийг нь асаалаа. Тэдний гэр энгийн бөгөөд үнэхээр сайхан харагдана. Би тэдний гэрийг удаан ажиглаад түүнлүү харан
Би: "Чи гайгүй биз дээ?" гэж асуухад тэр толгой дохиод
Жихүн: "Миний өрөө тэнд байгаа." гэж зааж өгөөд бид 2 түүний өрөөрүү орлоо.
Жихүн: "Гэрлээ асаачих." гэж тэр инээмсгэлэн хэлэх боловч харваас тэр өвчинөө тэвчин шүдээ зуун хэлж байгаа нь надад мэдрэгдэж байлаа. Гэрлийг нь асаахад би түүний өрөөг хархад. Түүний өрөөний захад хар өнгийн ор байх бөгөөд орных нь хажууд тавиур байлаа. Харин өрөө нь нилээн зайтай бөгөөд өрөөний нэг буланд том хөгжим бас олон cd нүүд байв. Түүний өрөөний нэг талын хана нь бүхэлдээ толиор хучигдсан байв. Түүний өрөө тийм ч эмх замбараатай биш энд тэндгүй хувцас нь хөглөрнө. Би түүнийг түшин орон дээр нь хэвтүүлэхэд тэр ярвайхад
Би: "Чамд надаар хийлгэх ямар нэг зүйл байна уу?" гэж намайг сандран асуухад тэр шүүгээрүүгээ дохиод
Жихүн: "Надад тэндээс өвчин намдаах эм аваад өгөөч?" гэж тэр ичингүйрэн надаас асуухад би түүний шүүгээг уудлан шар хайрцагтай эм авч өгөөд галт тогоо өрөөрүү нь орохоор түүний өрөөнөөс гарав.
Би маш их сандарсан болохоор салгалсан гараараа Миён руу залгалаа. Хэд хэдэн удаа дуудсаны дараа Миён ашгүй утсаа авав.
Миён: "Байна уу? Эра?"
Би: "Миён чиний хажууд Даниэл байна уу?" гэж хэлэнгээ би галт тогооны өрөөнд нь орлоо. Тэдний гэр үнэхээр энгийн бөгөөд цаанаа л дулаахан мэдрэмж төрүүлнэ.
Миён: "Тиймээ, яасан?"
Би: "Би түүнтэй утсаа ярих хэрэгтэй байна л даа. Дараа чамд ярьж өгнөө."
Миён: "Ойлголоо... Даниэл Эра чамтай ярий гэнээ." гэж Миён Даниэлд утсаа өглөө.
Даниэл: "Яасан Эра?"
Би: "Чи надад Минхёний дугаарыг өгчих."
Даниэл: "Яах гэж байгаан?"
Би: "ХӨӨЕ ДУУГАЙ-..." би гэв гэнэт Жихүнийг өвчтэй өрөөндөө хэвтэж байгааг санан дуугаа аяархан болгон ярилаа.
Би: "Зүгээр л яаралтай хэрэгтэй байнаа..." гэж хэлээд тасаллаа. Хэдэн минутын дараа би Минхён руу залгалаа.
: "Байна уу?"
Би: "Минхён? "
Кёнмин: "Бишээ би Кёнмин байна харин чи?"
Би: "Кёнмин!!! Би Эра байнаа.."
Кёнмин: "Сайнуу?! Гэхдээ Минхён яг одоо унтаж байна л даа. Юу болсон юм бэ?"
Би: "Надад чиний тусламж хэрэгтэй байнаа... Жихүний тухай юм л даа... Би яахаа сайн мэдэхгүй байна..."

Би: "Жихүн...?" гэж би түүний өрөөний хаалгыг зөөлнөөр онгойлгон ороход тэр надуу харан инээмсгэлээ.
Би: "Удсан бол уучлаарай." гэж би түүнлүү ойртон очихдоо хэлэхэд тэр инээгээд
Жихүн: "Ус авчирах гэж 30мин болчихлоо шүү." гэж хэллээ. Би Кёнминаас юу хийх ёстой талаар асуухад тэр Жихүний бэлхүүс нь өвчтэй гэдгийг надад хэлээд түүнийг амраагаад биеийг нь дулаан байлгах хэрэгтэй гэлээ. Би түүний хэлснээр би бүлээн ус бас шөл бэлдэн түүний өрөөнд орж ирж байгаа нь энэ юм.
Би: "Би чамд шөл хийсэн юмаа.." гэж хэлээд түүний хажууд авчирсан зүйлээ тавихад тэр өндийн босох гэтэл бас л өвчиндөө баригдан чадсангүй.
Би: "Жихүн..." гэж би түүнийг босож суухад нь туслалаа.
Би: "Май эмээ уучих." гэж хэлээд түүнд ус өгөхөд тэрний гартай миний гар шүргэлдлээ. Түг түг түг... Би уруулаа хазлаад
Би: "Чи шөл уухуу?" гэж сандран асуухад тэр нөгөө л сайхан инээдээрээ инээлээ.
Би: "Юун инээдтэй байнаа?" гэж намайг асуухад тэр өвчин намдаагчаа уучихсан болохоор арай тайвширсан бололтой
Жихүн: "Би чамайг утсаар ярьж байхыг чинь бүгдийг нь сонсчихсоон.." гэж хэлэхэд нь миний нүүр улайж орхив.
Жихүн: "Маш их баярлалаа Эра. Чамайг байхгүй байсан бол би ингээд байж байхгүй байлаа." гэж тэр надад чин сэтгэлээсээ хэллээ.
Би: "Хэзээд чамд тусалхад бэлэн Жихүн..." гэж намайг хэлэхэд тэр хөмсгөө өргөн
Жихүн: "Одоо л хүндэтгэлийн үг хэрэглэхээ болих шив?" гэхэд би сандран амаа даран
Би: "Би зүгээ-...Жихүн-...бишээ-..." гэж түгдрэн юу хэлэхээ мэдэхгүй сандрахад тэр инээлээ. Түүний инээмсгэлэл миний амьдралдаа харж байсан хамгийн үзэсгэлэнтэй зүйл байх. Энэ бага ч болов хугацаанд түүнтэй 2уулахнаа байгаа даа би үнэхээр их баярлаж байлаа.
Жихүн: "Эра...чи надтай хүссэнээрээ ярьж болноо " гэж хэлэхэд нь би түүнлүү инээмсгэлээд
Би: "Ойлголоо Жихүн." тэр орлуугаа шигдэн орж нүдээ анин хэвтэхэд би санаа алдаад
Би: "Би одоо явлаа шүү. Дараа уулзий." гэж хэлээд босох гэтэл тэр миний бугуйнаас бариад
Жихүн: "Хүлээж бай Эра....." түүний харц үнэхээр гунигтай харагдаж байлаа.
Жихүн: "Миний хажууд жоохон ч гэсэн байгаач...гуйя..."
Би: "Ой-ойлголоо.." тэр надруу инээгээд шөлнөөсөө ууж эхэллээ. Би түүнлүү ширтэж байгаад
Би: "Энэ гэмтэлтэйгээ хэр удаж байгаа юм бэ?" гэхэд тэр шөлөө уунгаа
Жихүн: "Бараг 2 3жил болж байгаа байхаа?" Миний зүрх өвдөж эхэллээ...
Жихүн: "Гэхдээ зүгээр дээ... Би дасчихсан." гэж хэлэхэд нь би санаа алдаад
Би: "Чи зүгээр л бусад хүмүүст дараа болохыг хүсдэггүй байх тийм биз?"
Жихүн: "Юу гэсэн үг юм?" гэж тэр надруу гайхсан янзаар харахад нь би
Би: "Чи бүх зүйлийг зүгээр гээд байдаг яг үнэндээ бусдад садаа болохгүй гэж л тэгдэг биздээ.."
Жихүн: "Үнэхээр зүгээр-.."
Би: "Чи ингээд бүх зүйлээ бусдаас нуугаад байх юм бол чамд улам л хэцүү байна шдээ..." гэж хэлээд би түүний нүдрүү харлаа.
Жихүн: "Би мэднээ..." гэж тэр толгойгоо дохиоход би инээмсгэллээ.
Жихүн: "Эра... би шөлөө уугаад дуусгачихлаа." гэж хэлэхэд нь би түүний хоосон аягыг ширээн дээр тавиад түүнлүү эргэж харан
Би: "Одоо арай дээрдэж байна уу?"
Жихүн: "Хамаагүй дээр болчихлоо. Харж байна уу? Би бүр хөдөлж чадаж байна." гэж гараа хөдөлгөллөө. Би тэсэлгүй инээхэд тэр ч бас намайг харчихаад инээж эхлэв.
Жихүн: "Өнөөдөр үнэхээр их баярлалаа Эра, Maш их баярлалаа.."
Би: "Чи наад үгээ өдөрт хэдэн удаа хэлэх гэсэн юм бэ?"
Жихүн: "50?" гэхэд нь би бас л инээгээд түүнийг хэвтүүллээ.
Жихүн: "Эра... би ядраад байна.." гэж тэр хэлээд нүдээ анилаа. Би түүний унтаж байгааг хараад өөрийн эрхгүй инээмсгэлэнэ. Хэсэг хугацаанд түүний сайхан царайг ширтэж байгаад би явахаар бослоо.
Би: "Сайхан амраарай... Автобусанд байнга таардаг танихгүй залуу минь..." гэж хэлээд би түүний өрөөнөөс гаран явлаа.

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now