37-р хэсэг

883 115 9
                                    

Би түүний гэрийг хаана байдгийг маш сайн санаж байлаа. Яг л түүний нүдний өнгө ямар байдаг, бас түүний гар миний биед хүрэхэд ямар мэдрэмж төрдөгийг маш сайн санаж байгаатай адил. Би түүний бүх зүйлийг сайн санаж байлаа.
Удалгүй би түүний гэрт орон түүний зочны өрөөнд орж ирлээ. Бас л миний сайн санаж буй нэг зүйл. Түүнийг утсаа хайж байх хооронд миний түүнийг хүлээгээд сууж байсан буйдан. Сургууль дээр юм цээжлэх хэцүү байдагч Жихүний тухай гэвэл би бүх зүйлийг цээжилчихсэн..
Тэр надад хаалга тайлж өглөө.
"Жихүн..." гэж би түүний зочны өрөөнд ороод уулга алдлаа. Миний хувцас бас үс норчихсон байлаа. Түүнийг залгахад миний санаа зовон шууд л гэрээсээ гарчихсан. Би түүнийг харах хэрэгтэй, яг л тэр намайг харах хэрэгтэй шиг...
Tэр буйдан дээр сууж байх бөгөөд толгойгоо хананд налчихсан сууж байлаа. Тэр миний хоолойг сонсчихоод надруу өндийн харлаа. Гадаа хэдийгээр аль хэдийн харанхуй болчихсон байсан өрөө бага зэрэг сүүдэртсэн байсан болохоор би түүний царайг сайн харж байлаа.
"Сайн уу. Эра." гэж тэр хүчлэн инээмсгэлэлээ. Би шүлсээ залгин түүн дээр хурдхан шиг л очин
Түүний хатсан, сөөнгөдсөн хоолой, гунигтай инээмсгэлэлийг хараад би түүнд уурласан уураа мартчихлаа. Одоо хамгийн чухал хүн нь тэр минь шүү дээ.
"Жихүн, юу болоо вэ?" гэж би түүний хажууд ирэн сөхрөн суун асуухад тэр инээмсгэлээд
"Одоо Жихүн болчихсон уу?" гэж асуулаа. Би түүнлүү муухай харлаа. Яг одоо тоглоом хийгээд байж байх цаг мөн үү? Тэр намайг ажигласан бололтой шүлсээ залгиад
"Миний бэлхүүс..." гэж зөөлөн шивнээд өвчиндөө ярвайлаа. Би түүнийг ийм байдалтай харж байгаа болохоор үнэхээр хэцүү байлаа.
"Чи босож чадахнуу?" гэж миний хоолой зангиран түүнээс асуулаа. Тэр толгой дохилоо. Би чичирсэн гараараа түүний гаранд хүрэн өөрийнхөө мөрөн дээгүүр давуулан тавиад зөөлнөөр бослоо. Би түүний бэлхүүсийг маш их, бүр маш ихээр өвдөж байгааг маш сайн мэдэрч байлаа. Тэр хөмсгөө зангидчихсан бас уруулаа цус гартал нь хазчихсан байлаа...
Бидний амьсгалахтай зэрэгцэн гадаа зөөлөн бороо шиврэх дуу гэрт сонсогдоно.
"Аймар өвдөж байна уу?" гэж би асуунгаа түүнийг зөөлөн орондээр нь хэвтүүллээ. Жихүн орон дээрээ хэвтээд арай тайвширсан бололтой санаа алдлаа.
"Oдоо зүгээр ээ." гэж тэр надруу инээмсгэлэн харлаа.
"Би удахгүй ээ." гэж хэлээд би хурдхан түүний өрөөнөөс гараад галт тогоо өрөөрүү орлоо. Би одоо бол яг юу хийх ёстойгоо маш сайн санаж байлаа.
"Эм бас шөл." гэж би амандаа үглэнэ. Би хамаг чадлаараа хурдалж байлаа. Жихүнд би хамгийн их хэрэгтэй байгаа. Би түүний гэрээс ганц ч шөл олоогүйдээ уйлах шахав.
"Өө цай!" гэж би Кёнмигийн хэлсэн зүйлийг санан цай хайж эхэллээ. Ус буцалгаад дотор нь бага зэрэг цай хийгээд хана налан болохыг нь хүлээн зогслоо. Би хэзээ ч ингэж яарч байсангүй. Миний бие чичирхээ болихгүй л байлаа. Би цайгаа аяглаад өвчин намдаах эм аваад түүний өрөөрүү явав.
Тэр орон дээрээ гараараа нүдээ дарчихсан нөгөө гар нь хөнжилнөөсөө тас атгачихсан хэвтэж байлаа. Түүнийг ийм байдалтай харахад яг л намайг хэн нэгэн буугаар буудчихсан юмшиг л мэдрэмж төрж байв.
"Жихүн..." гэж би аяархан шивнэлээ. Тэр гараа аваад надруу хархад Түүний нүд нь улайчихсан үнэхээр ядарчихсан харагдана. Гэхдээ тэр яагаад ч өөрийгөө удахгүй зүгээр болно гэдгээ мэдрээд байлаа.
"Сайн уу?" гэж хэлээд тэр инээлээ.  Би түүнлүү ойртон түүний нүдрүү харалгүй түүнд босоход нь тусаллаа. Хэсэг хугацаанд хэн ч юу ч хэлсэнгүй.
"Болгоомжтой халуун шүү. " гэж би түүнд аягатай цай бас өвчин намдаагч өглөө.
"Баярлалаа." гэж хэлээд тэр амруугаа эмээ хийгээд цайнаасаа болгоомжтой гэгч нь уулаа. Ганцхан бяцхан эм түүний энэ их өвдөлтийг намдааж байна гэж бодохоор инээдтэй ч юм шиг. Гэхдээ мэдээж бид 2ын хоорон дахь болсон асуудлыг эдгээж чадахгүй л дээ.
"Баярлалаа." гэж тэр ахин хэлээд надад аяга өгөхөд би толгой дохиод түүний хажуудах ширээн дээр тавилаа. Би сандран түүний хажууд юу хэлэхээ мэдэхгүй зогсоно.Бороо өмнөхөөсөө илүү улам ширүүсэж байлаа. Жихүн зүгээр л гарлуугаа ширтэн дуугай сууна. Би энэ байдлыг тэвчсэнгүй харихаар шийдлээ.
"Заза.. би одоо явлаа.Чи амрах хэрэгтэй." гэж би арай гэж нэг юм хэллээ. Тэр надруу хараад юм хэлэх гэсэн боловч хоолой нь зангирчихав. Би түүнийг ямар нэгэн зүйл хэлэх байх гэж бодон хүлээтэл юу ч хэлсэнгүй! Би түүнтэй хамт баймаар байна. Би энд үлдэж түүнийг зүгээр болох эсэхийг нь мэдмээр байна... Би санаа алдаад инээмсгэлэн
"Дараа-.."
"Чи яагаад ирсэн юм бэ?" гэж тэр надаас асуулаа. Үнэндээ Жихүн үнэхээр гайхаж байлаа. Уул нь Эра тэрнийг үзэн ядаад байж байх ёстой бус уу?
Би худлаа инээгээд
"Чи өөрөө туслаач гэж хэлсэн биз дээ?" гэж хэллээ. Мэдээж чамайг харах гэж ирсэн нэг шалтгаан. Түүнийг ийм их өвчтэй байхыг нь сонсох миний хувьд үнэхээр том шаналал.
Ахиад л өрөөнд чив чимээгүй боллоо. Зөвхөн борооны дуу л сонсогдоно.
"Чи надад уурлаж байна уу?" гэж тэр зөөлнөөр асуулаа. Тэр үнэхээр гунигтай харагдана. Би түүний нэг цохичихоод үнсээд авмаар санагдаж байлаа.
"Үгүй ээ. Гэхдээ би шархалсан." гэж хэлэхэд тэр доошоо харан
"Чи надтай ярилцах гэж оролдоогүй...."
Тэр нуруугаа цэхлэн суухад бэлхүүс нь өвдсөн бололтой ёоллоо.
"Жихүн болиоч дээ." гэж түүнийг хараад би шууд хэлээд мөрөн дээр нь гараа тавин түүнийг зөөлөн хэвтүүлэх гэж оролдоход тэр эсэргүүцээд оронд нь миний гараас атгалаа.
"Зүгээр ээ. Би зүгээр... Би новшын зан гаргасан болохоор иймэрхүү юм хүртэх ёстой. Чи надаас илүү шаналж өвдсөн шүү дээ. Бас чи үнэхээр даарч байгаа байх даа.." гэж тэр гэмшингүй хэллээ. Би унтлагныхаа хувцасыг ч солилгүй гараад ирчихсэн байлаа. Одоо бодоход үнэхээр ичмээр ч юмшиг. Би хар подволк бас ягаан өнгийн өмд өмсчихсөн байлаа.
"Гэхдээ зүгээр дээ Эра. Угаасаа миний дуртай өнгө ягаан шдээ." гэж хэлээд тэр инээлээ.
Би түүний инээдийг үнэхээр их санаж.. Тэр хоолойгоо засаад гараа аван
"Сонсооч Эра," гэж хэлээд тэр миний нүдрүү ширтэн
"Намайг үнэхээр уучлаарай."
"Чи наад үгээ хэдэн мянган удаа хэлсэн... алийг нь ч чин сэтгэлээсээ хэлж байгаагүй.." гэж амандаа үглэн хэлэхэд тэр уурлан үснээсээ зулгаан толгойгоо сэгсрээд
"Үгүй ээ үгүй үгүй. Эра.." гэж хэлээд тэр миний гарнаас барин намайг өөртөө ойртууллаа.
"Би үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байна." гэж хэлээд тэр намайг хажуудаа суулгалаа.
"Хөөе..." гэж тэр миний хацраас барин нүдрүү минь ширтлээ. Миний зүрх хурдан цохилон догдолж эхэллээ.
"Намайг үнэхээр уучлаарай... би чин сэтгэлээсээ хэлж байгаамшүү."
Би түүнлүү хөмсгөө зангидаад
"Тийм юм бол яагаад байнга нэг алдаагаа ахин давтаад байгаамбэ? Чи намайг тоохоо болино дараа нь уулзья гэж гуйна. Ахиад л тоохоо болино дараа нь надруу орилж хашигчин уурлана... үнэхээр өвдөж байна... шаналж байна шдээ Жихүн.." гэж хэлэн миний нулимс өөрийн эрхгүй урсахад тэр эрхий хуруугаараа арчлаа.
"Намайг уучлаарай Эра... Би чамд яаж баталж харуулахаа мэдэхгүй байнаа..."
Жихүн Эрагийн уучлал бас итгэлийг ахин олж авахыг хүсэж байлаа. Тэр ахиж Эраг явуулж чадахгүй.
Би түүний миний нулимсыг арчихад нүдээ анилаа. Ийм замбараагүй үед ч гэсэн түүний энэ хүрэлт, өгч байгаа мэдрэмж нь хамгийн зөв мэт санагдана. Тэр намайг бороонд нороод одоо болтол хатаагүйг минь мэдээд хөнжлөө надтай хуваан нөмрөөд ширээн дээрээс халуун цай авлаа.
"Би чамайг ханиад хүрээсэй гэж хүсэхгүй л байна шүү." гэж хэлэн цай өгөхөд би толгойгоо сэгсэрлээ.
"Үгүй ээ. Наадах чинь чинийх шдээ." гэж хэлээд би хөнжилд нь нүүрээ наалаа. Түүний үнэр намайг үнэхээр жаргалтай болгож байлаа.
"Гэхдээ чи даарчихсан байна шээ." гэж хэлээд аягатай цайгаа миний урууланд хүргэхэд би түүнээс цайг нь аваад ууж дуусгаад түүнд буцаан өглөө.
"Би чамайг шархлуулахыг хүсээгүй..." гэж тэр зөөлнөөр хэлээд миний гарнаас атгалаа.
"Тэгээд чамайг надаас болоод шархалсныг мэдээд надад үнэхээр үнэхээр хэцүү байсан... Маш их..."
"Би чамаас юм асууж болох уу?"
"Юу ч хамаагүй асуу л даа."
"Чи яагаад тийм зүйл хийсэн юм бэ? Яагаад тэгж их уурласан юм?" гэж намайг асуухад тэр нүдээ анин гүнзгий амьсгаа авлаа. Тэр хэзээ нэг өдөр хэлэхээ мэдэж байсан ч өнөөдөр тэр хэлэхийг хүссэнгүй.
"Би чамд дараа цаг нь болохоор тайлбарлаж өгье. Гэхдээ өнөөдөр биш." гэж түүнийг хэлэхэд би уруулаа хазлан гуниглан суулаа.
"Жихүн би-Би мэдмээр байна..." гэж намайг хэлэхэд тэр инээгээд намайг өөрлүүгээ улам наалдууллаа.
"Жихүн гуйя..." тэр шүлсээ залгиад намайг тэвэрлээ.
"Жихүн.." гэж хэлээд миний нулимс урсаж эхэллээ. Би түүний цээжинд толгойгоо наан зөөлнөөр уйлан түүний зүрхний чимээг сонсоно.
"Би одооны нөхцөл байдлыг эвдэхээр тийм зүйл яримааргүй байна.. Би өөрсдийнхөө асуудлыг шийдмээр байна." гэж Жихүн хэллээ.
Бид 2 хэр удаан тэврэлдэж суусныг бурхан л мэдэх байх. Тэр удаанаар доошлон намайг тэврэн хэвтлээ. Тэр санаа алдан ярьж эхэллээ.
"6жилийн өмнө болсон явдал. Түүний нэрийг Юүжи гэдэг байсан юм. Энэ бүхэн урт бас бага зэрэг будлиантай асуудалтай түүх л дээ. " гэж түүнийг хэлэхэд би түүний цээжин дээрээс өндийн түүнлүү хараад
"Би сонсмоор байна.." гэж хэлэхэд тэр инээмсгэлээд намайг цээжин дээрээ биш гарандээрээ толгойг минь тавин хэвтүүллээ.
"Тэр охин зурган дээрхи охин.. Юүжи..." гэж тэр ахин яриагаа эхлүүллээ.
Жихүн эхнээс нь дуустал нь надад бүгдийг ярьж өглөө. Сургууль дээрээ түүнтэй анх танилцаж байснаа, бас түүнд маш их бүр маш их хайртай болсоноо бас далайн эрэг дээр болсон азгүй явдал, мөн яагаад надад тэгж хандаж байснаа хүртэл ярилаа. Харин би түүний амнаас гарч буй бүх үгийг анхааралтай гэгч нь сонслоо.
"Гуанлин намайг ухааруулсан юм. Чамайг шаналж байна өвтгөж байна гэж тэр л надад ухааруулсан. Намайг үнэхээр уучлаарай... Би чамайг намайг уучлах эсэхийг мэдэхгүй байна л даа. Гэхдээ би чамайг ахиж явуулмааргүй байна. Би амьдралынхаа шинэ хуудсыг нээх гэж байна.. би чамайг тэр хуудсанд байгаасай гэж хүсэж байна.."
Би инээмсгэлэн босож суугаад үсээ чихнийхээ араар хийлээ. Миний өрөвдмөөр Жихүн... Би түүнд уурлаагүй... магадгүй уурлахаа больчихсон байх. Түүний яриаг сонсох бага зэрэг хэцүү байсан ч гэсэн би ойлгож байлаа. Мэдээж хэдэн жилийн турш тэгтлээ их хайрласан хүнээ алдана гэдэг амаргүй л даваа. Би одоо түүний хажууд байхыг хүсч байлаа.
"Би чамайг ямар ч зүйлд буруутгахгүй ээ. Гэхдээ намайг хөөж гаргасанд чинь харин буруутгана шүү."
"Чи намайг буруутгах эрхтэй." гэж хэлээд тэр босон суугаад миний хацрыг гараараа иллээ.
"Чи бүх ачаагаа өөрийнхөө нуруун дээр үүрэх шаардлаггүй шдээ... Надад бага ч боловыг өгч болно. Чи надад итгэж болно шүү.." гэж би доошоо харан хэлэхэд тэр инээгээд толгой дохилоо.
Тиймээ магадгүй Жихүнд хамгийн их хэрэгтэй байсан зүйл нь энэ байх. Түүнд итгэж түүний гарыг атгаад бүх зүйлийг даван туулах хэн нэгэн, Маргааш сайхан өдөр байх болноо гэж хэлэх хэн нэгэн. Тэр нэг байрандаа удаан зогсоод байсан болохоор нүднийхээ урд гарч ирсэн боломжыг хараахан хараагүй байсан бололтой...
Тэр надруу ширтээд инээдтэй царай гаргахад би тэсэлгүй инээж орхилоо.
Харин надад миний хүчинд итгэх хэн нэгэн, харанхуй салхитай үед хамт байх хэн нэгэн, надад үзэсгэлэнтэй бас муухай зүйлсийг зэрэг харуулж чадах хэн нэгэн хэрэгтэй байсан байх. Би түүнийг өөрчлөхийг хүсэж байна.
Тэр инээхээ болин надруу удаанаар ойртож эхэллээ. Бидний 3дахь үнсэлт..
Удаан, зөөлөн, хайрламаар...
Харин энэ зүйлийг хүссэн хүмүүсийн зам ингээд нийлж байна. Өмнөх амьдралыг түүх яригдаж, ирээдүйн мөрөөдөл сонсогдож тэдний энэ ертөнцийг үзэх үзэл, харах харц нь өөрчлөгдөж байна. Тэдний уулзсан зам тэдэнд л тохирох төгс газар.
Тэр намайг үнсэхээ болиод инээмсгэлэн миний араас юм аван миний бугуйнд авсан зүйлээ зүүлгэлээ.
"Жихүн.." гэж би уулга алдан түүний надад авч өгсөн бугуйвчыг харан хэллээ.
"Бас.." гэж хэлээд тэр minnie mickey 2ын чихмэлийг барин инээлээ. Би түүнийг харан инээхэд тэр надруу ахин ойртон намайг үнслээ.
Энэ бүхэн үнэхээр зөв бас төгс санагдаж байлаа. Яг л бид 2т тохирсон мэт...

---MN4EVER---

Note: дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг байх болно 🤗

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now