23-р хэсэг

878 89 1
                                        

Аав ээж 2 хоолонд орохоор гадагшаа гарсан тул би гэртээ ганцаархнаа байлаа. Би юм идэнгээ буйдан дээрээ дуртай киногоо үзээд сууж байлаа. Би хэдий хамгийн дуртай киногоо үзээж байсан ч өнөөдрийн Жихүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжаа бодоод догдлон сууж байлаа. Би сэтгэл хөдлөлөө дийлэхгүй байсан тул нүдээ анин өөрийгөө тайвшруулахыг ородлоо. Бүтсэнгүй... гэв гэнэт хонх дуугарах нь тэр би буйдангаасаа босоод хаалгаа тайлахад миний бодоогүй хүн урд зогсож байлаа.
Би: "И Дэхи энд ямар хэргээр ирээв?" гэж би хөмсгөө өргөн түүнээс асуулаа. Тэр үнэхээр даарсан бололтой чих хамар 2 нь улайчихсан гартаа тортой юм баричихсан зогсож байлаа.
Дэхи: "Би чамд зайрмаг авчирсан.Танай гэрт орж болохгүй юмуу? Би яг хөлдөж үхэх нь." би түүнд одоо болтол уурласан хэвээрээ байгаа ч арай ч тэрнийг хөлдөөгөөд алчих хатуу сэтгэл надад байсангүй.
Би: "Ор л доо." гэж хэлээд хаалга онгорхой орхиод буйдан дээрээ ирэн суулаа. Дэхи гутлаа тайлчихаад буйдангын урд талын жижигхэн ширээнд дээр зайрмагаа тавилаа.
Дэхи: "Гадаа аймшигтай хүйтэн байна шүү." гэж тэр гараа үрэнгээ надруу харан хэлэхэд би нүдээ эргэлдүүлээд хүйтэн өнгөөр
Би: "Тийм байсан юм бол ирэхгүй байх нь яасан юм?" Дэхи надруу хараад зөөлөн алхан миний хажууд ирэн суулаа.
Дэхи: "Replay 1997?" гэж тэр миний үзэж буй киноруу харан хэлэхэд би толгойгоо дохилоо. Би хөлөө буйдан дээр жийн тухтай сууж байхад тэр буланд хөлөө хооронд нь нийлүүлчихсэн өвөр дээрээ гараа тавичихсан томоотой гэх чинь сууна.
Дэхи: "Зайрмаг идэх үү?" гэж инээмсгэлэн асуухад би шүлсээ залгилаа. Би тэрэнтэй ярилцахыг хүсэхгүй байгаа ч бас зайрмагаас ч татгалзахыг хүсэхгүй л байна.
Дэхи: "Би гүзээлзгэнэтэй, ваниллтай,шоколадтай,ного-.."
Би: "Гүзээлзгэнэ." гэж намайг хэлэхэд тэр өөрийн эрхгүй надруу зөөлнөөр инээгээд надад зайрмаг өглөө.
Дэхи: "Жи-жинхнээсээ юу? " гэж Дэхи уулга алдахад би түүний гуяыг зөөлөн цохиод толгойгоо дохин
"Би мэдээд байсан юм! Тэрнийг энэнд сайн гэдгийг!" гэж хэлээд бид 2 2уулаа санаа алдлаа.
Дэхи: "Yoojung үнэхээр их уйллаа шүү..."
Би: "Харин тиймээ!" гэж би гараа хавсран түүнтэй санал нийлэн хэллээ.
15мин турш бид 2 буйдан дээр тухтай сууж нэг хөнжил нөмрөн зайрмагаа амтархан идээд киногоо үзэж байгаа нь энэ. Реклам гарсан хойгуур би ахин зайрмаг идэхээр гараа сунгалаа.
Дэхи: "Эра?"
Би; "Мм?" гэж би түүнлүү харан хэлэхэд тэр амандаа
Дэхи: "Чи одоо болтол надад уурласаар л байна уу?" гэж бувтнан хэлэхэд би инээгээд
Би: "Үгүй дээ... Гэхдээ ахиж битгий тийм зан гаргаарай за юу?" гэж хэлэхэд тэр толгойгоо дохилоо.
Би: "Ойлголоо. Кино эхэлчихлээ үзэцгээе." би түүний гуян дээр 2 хөлөө тавиад тухтай гэх чинь киногоо үзэж эхэллээ.

Жэхван: "За юу болсоныг хараад байгаарай" гэж Дэхи бид 2ыг хамт хөгжмийн өрөөрүү орж ирэхэд Жэхван инээмсгэлэн хэллээ. Би юм дуугаралгүй ширээн дээр цүнхээ гаргаж тавиад
Би: "Та нарт амттан авчирлаа." гэж хэлэхэд Сонү баярлан цүнх ухаж байхад Үжин бид 2луу нухацтайгаар хараад
Үжин: "Хэн нь түрүүлж уучлалт гуйсан бэ?" гэж асуухад Дэхи Жэхваний хажууд суунгаа гараа өргөлөө. Үжин гэв гэнэт суудлаасаа үсрэн босоод баяртайгаар бүжиглэж эхлээд Сонүгийн мөрийг нэг нудраад гараа тосон
Үжин: "Новш минь миний зөв байна мөнгөө өг!" гэж хэлэхэд Сонү ярвайгаад гарыг нь хүчтэй түлхэллээ.
Жэхван: "Юу яриад байгаа юм бэ?" гэж Жэхван тэднээс сониучирхан асуухад Үжин инээгээд
Үжин: "Бид 2 мөрий тависан юм. Тэгээд л Соншхожигдчихлоо." гэж хэлэхэд Дэхигийн нүд нь томроод ширээ цохин
Дэхи: "Та 2 бидний ариун нөхөрлөлөөр мөрий тависан юмуу?!" гэж хэлэхэд Үжин тоосон шинжгүй толгой дохиод Сонү дээр очоод зогсоо зайгүй мөнгөө нэхлээ. Сонү залхсан бололтой миний цүнхнээс бохь гаргаж ирээд амруу чихчихэв. Жисон, Жэхван 2 харчихаад инээдээ барьж ядаж байхад Үжин хөмсгөө зангидан Сонү лүү хараад
Үжин: "Чамд зугтах 5сек байна шүү."
Сонү: "Над дээр хүрээд ир л дээ залуу минь" гэж зөрүүлэн хэлээ гарлаа хэллээ. Яг энэ үед Миён, Даниэл 2 орж ирэн бидэнтэй нэгдлээ.
Даниэл: "Энэ 2 яачихсан юм?" гэж Үжин, Сонү 2луу дохиход Дэхи хөмсгөө зангидаад
Дэхи: "Новширж байна." гэхэд Даниэл инээгээд
Даниэл: "Байнга л новшын байдаг шд. ХӨөх амттангууд." гэж хэлээд амттанаас идэж эхэллээ. Харин Миён над дээр ирээд надад 4дөх өдөр бүжгийн дугуйлантай гэдгээ сануулаад хамт явна гэж хэллээ. Би цүнхээ аваад нөгөө хэддээ салах ёс хийчихээд Даниэл, Миён 2ыг даган хөгжмийн өрөөнөөс гарч явлаа.

Миён: "Чи ямар нэгэн бүжгийн хөдөлгөөн бодож олсон уу?" гэж бүжгийн хос болох Жихүн ршш хараад асуухад тэр инээгээд
Жихүн: "Олсоон харин чи?" гэхэд Миён инээгээд толгойгоо дохилоо. Жихүн босоод сиди.гээ хөгжимрүүгээ хийн хөгжмөө асаагаад Миёний урд очин зогсоод бүжиглэж эхэллээ. Тэр 2 цаг хэртэй бүжиглэсний эцэст нэгдмэл дэглэлтэнд хүрч чадсангүй.
Жихүн: "Бидний бүжгэнд ямар нэгэн түүх байгаа юмуу?" гэж асуухад Миён хөмсгөө өргөөд
Миён: "Tүүх гэнээ?" гэж гайхан асуулаа
Жихүн: "Тиймээ... үзэж байгаа хүмүүст бид юу хэлэх гээд байгаагаа ойлгуулах.. бид юу мэдэрч байгаагаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй биз дээ?"
Миён: "Тийм шүү... яг энэндээр л 2уулаа гацаад байгаа байх." гэж хэлээд тэр 2 дуугаа удаан сонсон суулаа. Хэсэг хугацааны дараа хичээл тарахад Жихүн цонхруу хараад Эраг хүлээж байгаа байх гэж найдан харахад Даниэлаас өөр хүн байсангүй.

-Хэн чамайг намайг орхиод яваадах гэсэн юм?-
Minnie:-Уучлаарай. Ээж намайг дуудад байсан юмаа.-
-Хха зүгээр дээ. Гэхдээ надад маргааш чамд өгөх даалгавар байна.-
Minnie:-Бас дэлгүүр хэсэх гэж байгаа юмуу?-
-Харамсалтай нь үгүйээ. Өөр зүйл.-
Minnie:-Заза тэгвэл юу болохыг нь хүлээж л байя.-

Тэр Эрагийн мсж.ийг уншаад инээмсэглээд утсаа халаасандаа хийлээ.
Би ч гэсэн маргаашийг тэсэн ядан хүлээж байна...

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now