31-р хэсэг

833 81 4
                                    

Дэхи: "Ингэхэд усан гайхай үхэр зусаг 2 юугаар ялгаатай юм бэ?" гэж Дэхи асуулаа. Үжин модон чихрээ амнаасаа гаргаад Дэхи рүү залхсан байртай харан
Үжин: "Яагаад ийм юм асуугаад байгаан?" гэж асуухад Дэхи мөрөө хавчаад
Дэхи: "Мэдэхгүйэээ зүгээр л сонин санагдаад " гэж хариулахад Үжин нүдээ эргэлдүүлэн буцаад чихрээ идэж эхэллээ. Сонү Үжиний гарнаас зуураад
Сонү: "Надад нэгийг өгчих " гэж асуухад Үжин ёжтой инээгээд
Үжин: "Май идмээр байна уу?" гэж амнаасаа шүлс нь дусалсан модон чихрээ гарган өгөхөд Сонү ярвайн өөр тийшээ харлаа.
Хичээл тарсны дараа хөвгүүд бөөнөөрөө Жэхван ирж шалгантандаа бэлдэх гэж ирсэн боловч видеo тоглоом хараад тэр бодол нь ор мөргүй алга боллоо.
Үжин: "Хөөш миний ээлж болох болоогүй юу?" гэж Даниэлийн нурууг өшиглөн хэлэхэд
Даниэл: "Болоогүй байна. Цаашаа зайл." гэж уурлан хэлэхэд Жэхван яг тэр үед Даниэлийг буудаад унагачихав.
Жэхван: "Өөө чи ч суга юмдаа." гэж инээхэд Үжин Даниэлийг түлхээд
Үжин: "Чи үхчихлээ. Одоо миний ээлж" гэж удирдлага аван тоголж эхэллээ.
Сонү: "Би тоголмоор л байна." гэж Сонү Жисон руу харан хэлэхэд Жисон инээгээд толгойгоо сэгсрэн буцаад хичээлээ хийж эхэллээ. Жисон л ганцаарахнаа хичээлээ хийгээд сууж байлаа.
Дэхи: "Би өлсөөд байна." гэж эвшээнгээ хэлэхэд Жисон сандалнаасаа босоод
Жисон: "Би идэх юм бэлдээд ирье." гэж хэлэн галт тогоо өрөөрүү явахад араас нь Сонү дагаж явлаа.
Үжин: "Май чи муу! Ингээд үх!" гэж босон бүжиглэж эхэллээ.
Дэхи харчихаад толгойгоо сэгсрэн Даниэлийн хажууд буйдан дээр суулаа.
Дэхи: "Жисон амттай л хоол хийгээсэй." гэж гэдсээ иллээ.
Бүгд чив чимээгүй хоолоо идэцгээнэ.Жисон тэдэнд будаатай хуурга хийж өгчээ.
Даниэл: "Би нөгөө хэдийг санаж байна шүү." гэж юмаа идэхээ болин хэлэхэд Жэхван толгой дохиод
Жэхван: "Би ч гэсэн. Одоо тэд юу хийж байгаа бол.."
Үжин: "Тэдэнтэй тэгж байгаад нэг уулзья л даа." гэж санал болголоо. Дэхи толгойгоо дохихдоо бас нэг өөр зүйл бодож байлаа.
Дэхи: "Ингэхэд Эра хэр байгаа вэ?" гэж тэр асуухад инээгээд
Жисон: "Сайн! Бид 2 шинэ дуу бичиж байгаа."
Жэхван: Яасан гоё юм бэ! Гэхдээ яагаад Дэхи Эраг асуув?" гэж Жэхван гайхлаа.
Дэхи: "Мэдэхгүйээ.... Тэр уйлаад байсан.." гэж хэлэхэд бусад нь нүд нь томорлоо. Сонү бүх л хугацаанд юу ч дуугарахгүй хоолоо идэж байснаа гэв гэнэт савахаа тавиад
Сонү: "Хэзээ?" гэж нухацтайгаар асуулаа.
Дэхи: "Хэд хоногын өмнө... Би түүнээс асууж чадаагүй ээ."
Даниэл Эраг яагаад уйлсаныг сайн мэдэж байлаа. Гэхдээ Дэхи байсан болохоор тэр хэлэхээсээ айсан юм. Дэхиг ямар нэг аймшигтай зүйл хийчих вий гэхээс тэр айсан хэрэг.
Үжин: "Хэрвээ хэн нэгэн түүнийг минь шархлуулсан байх юм бол..." гэж амандаа үгэлэхэд
Жэхван: "Ерөөсөө хүч хэрэглэхгүй. Зодоон болохгүй." гэж хэллээ. Гэв гэнэт Дэхигийн утас нь дуугараад тэр ээжтэйгээ утсаар ярьчихаад юмнуудаа авч эхэллээ.
Дэхи: "Уучлаарай залуусаа ээж намайг дуудаад байна би явлаа." гэж хэлчихээд гараад явлаа.
Даниэл уртаас урт санаа алдаад буйдан налан суулаа.
Жэхван: Яасан бэ?" гэж асуулаа.
Даниэл: "Жихүн"
Жисон: "Жихүн? Жихүн яасан гэж?" гэж асуухад
Даниэл: "Урт түүх болноо. Гэхдээ ямар ч байсан Эрагийн уйлсан шалтгаан нь Жихүн" гэж Даниэл шивнэх шахам хэлэхэд Сонү шүлсээ залгилаа.
Үжин: "Юүжитэй холбоотой ямар нэг юм болжээ дээ?" гэж нүдээ эргэлдүүлэн хэлэхэд Даниэл толгой дохилоо.
Жисон: "Би гэхдээ Жихүнийг буруутгахгүй байна-..."
Жэхван: "Яг юу болсон юм бэ?" гэж Жэхван Жисоний яриаг таслан Даниэлаас асуулаа.
Даниэл юу болсон талаар ярьж байхад Сонү хөмсгөө зангидан гараа атган юу ч дуугарахгүй суугаад л байлаа.
Сонү: "Би явах хэрэгтэй байна." гэж Даниэлийн яриаг Сонү таслан хэллээ.
Жисон: "Хаашаа яв-..." түүнийг яриагаа гүйцээгээгүй байхад Сонү аль хэдийн хаалга саван гарч одлоо.
Үжин Сонүг гарсны дараа инээхэд бүгд түүнлүү харлаа.
Жэхван: "Яасан?"
Үжин: "Муу тэнэг хамаг юмнуудаа орхиод гарчихаж" гэж хэлээд Сонүгийн цүнх куртикруу толгой дохилоо.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now