14-р хэсэг

873 96 4
                                    

Гадаа үнэхээр хүйтэн байсан тул би даарсандаа 2 гараа хооронд нь үрэн байнга суудаг автобусаа хүлээгээд зогсож байлаа. Хэсэг хугацааны дараа би холоос өөрийнхөө автобусыг ирж байгааг хараад санаа амрав. Би автобусандаа орж суугаад нөгөө л байнга суудаг суудалдаа суугаад хажуудах хоосон хэсэгрүүгээ харан Жихүнийг бодож эхэллээ. Би яг чихэвчээ зүүн дуу сонсох гэж байтал утас дуугаран утсаа харахад танихгүй дугаар залгаж байх бөгөөд би гайхан авахад
: "Эра! Кёнмин байна!"
Би: "Кёнмин Сайнуу?"
Кёнмин: "Хэхэ....чамайг одоо завтай байвал чамтай уулзах гэсэн юм л даа. Би нэг амттай кофе зардаг кафе мэднэ..."
Би: "Одоо юу? би утасныхаа цагыг харахад 20:39 болж байлаа. Тийм ч орой биш байсан болохоор би зөвшөөрлөө.

• • • • •

Жихүн гэрийн хаалга нь хаагдахыг сонсоод санаа алдан нүдээ нээлээ. Түүний бэлхүүсний өвчин гайгүй болж байсан ч тэр өвчинөө анзаарах сэхээгүй бодолдоо автана. Түүний өрөөний гэрэл унтарсан байх бөгөөд зөвхөн түүн дээр сарны гэрэл л тусна. Тэр өрөөнийхөө хаалгаруу ширтэн ахиад нэг санаа алдлаа.
Жихүн Эраг хүлээнгээ орон дээрээ өвчинөө мартах гэж хичээн сууж байлаа. Тэр Эраг яагаад ганц аяга ус авчирахын тулд ингэж их удаад байгааг ерөөсөө ойлгохгүй байсан ч тэр шүдээ зуун түүнийг хүлээж байлаа.

Эра: "Надад чиний тусламж хэрэгтэй байна." Жихүн Эрагийн хэн нэгэнтэй утсаар ярьж байхыг сонссон бөгөөд яг түүний нэрийг дуудах гэж байтал Эра ахин хүнтэй ярьж эхэллээ.
Эра: "Жихүний тухай юм л даа... Би яахаа сайн мэдэхгүй байна..." Жихүн Эрагийн яриаг хөмсгөө зангидан чимээгүй л сонсон сууна.
Эра: "Өөө бид 2 харин нөгөө автобусанд суух гэж яваад таарчихсан юм....Тиймээ тийм нөгөө 51 дугаарын автобус... Мэдээж шдээ.. би бас тэр автобусанд өдөр болгон суудаг юм чинь.." гэж Эрагийн зөөлөн инээгээд хэлэхийг сонссон Жихүн үнэхээр гайхан цааш нь үргэлжлүүлэн сонслоо.
Эра: "Би түүний хажууд өдөр болгон суудаг шүү дээ.."

Жихүн болсон явдлыг эргэн санан цонхоор салхинд найгаж буй моддыг харан суулаа.
Жихүн: "Тэр охин Эра байжээ... тэр яагаад ч юм надад танил санагдаад байсан юмаа." гэж тэр өөр өөртөө шивнэн хэллээ. Тэр бараг л Эрагийн ваниллийн үнэртэй усыг үнэртэж, бараг л Эрагийн танил урт бор үсийг харж, бараг л Эрагаас цацрах дуулахан мэдрэмжийг мэдэрсэн... Бүх хариулт түүний нүдний өмнө ил байжээ... Нөгөө танихгүй охин Эра байж.

Тэр утсаа гаргаж ирэн зургуудаа үзэж байгаад Эрагийн зургыг хараад удаан ширтлээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now