10-р хэсэг

918 107 1
                                    

Би Дэхитэй цуг өдөржингөө дэлгүүр хэслээ. Яг ядарч унах нь. Дэхигийн ээжийн төрсөн өдөр болох гэж байсан болохоор бид 2 түүний ээжид нь бэлэг сонгохын тулд бид 2 дэлгүүр хэссэн юм. Би Дэхигээс салаад байнга суудаг 51 дугаарын автобусанд суулаа.
Би суудал хайж байтал миний нүд нэг газар тусан зүрх хурдан хурдан цохилж эхэллээ.
ЖИХҮН
Нөгөө л суудаг суудалдаа сууж байлаа.

• • •

Жихүн нүдээ анин байнга л боддог бодлоо бодон санаа алдан дуу сонсоогүй ч чихэвчээ зүүн сууж байлаа. Гэв гэнэт автобус тоормозлоход тэр утсаа унагаачихав.
Жихүн: "Өөө..." гэж хэлээд утсаа авах гэж байтал тэр нэг охиныг олж харлаа. Тэр охин хар пиджак цэнхэр jeans өмсөж бас үсээ задгай тавчихсан байлаа.
Жихүн: "Эра?" гэж Жихүн инээмсгэлэн дээшээ өндийлөө.
Би: "Сайн уу?" гэж би түүнлүү инээмсгэлэн хараад "Май..." гэж хэлээд утсыг нь авч өгөхөд
Жихүн: "Баярлалаа." автобус урьдынх шигээ тийм ч их шуугиантай байсангүй учир нь орой болсон болохоор олон хүн байхгүй байлаа.
Би: "Чи ийм орой болж байхад юу хийж яваан бэ?" гэж би түүнээс сониучирхан асуухад тэр
Жихүн: "ЖинЁнтой цуг хоолонд орсон юмаа. Харин чи?"
Би: "Чи тийм мартамхай юмуу?" гэж би түүний асуултанд хариулалгүй шууд л асууж орхилоо.
Жихүн: "Би юмыг амархан мартдаг ч тийм аймар мартамхай биш шүү." гэж тэр хөмсгөө зангидан хэллээ.
Жихүн: "Яагаад гэв гэнэт ийм юм асуув?" гэж тэр намайг нудран асуулаа.
Би: "Чи өмнө нэг хүнтэйгээ өдөр болгон таарж үзсэн үү?" гэж намайг асуухад тэр хэсэг хугацаанд бодож байснаа
Жихүн: "Тиймээ..." Би энэ хариултыг сонсоод өөрийн эрхгүй баярлалаа Тэр намайг санаж байгаа юм байна!
Жихүн: "Би нэг удаа нэг залуутай гудамжинд мөргөлдөөд-..." ингэж хэлэхийг нь сонсоод миний урам хугарлаа. Би түүний яриаг үргэлжлүүлж сонсохыг хүссэнгүй.
Жихүн: "Харин чи тэгж байнга таарж үзсэн үү Эра?" би толгойгоо дохиод
Би: "Тиймээ.... би тэрэнтэй өдөр болгон таардаг ч хамгийн инээдтэй нь тэр намайг хардаггүй бололтой..." гэж би сүүлийн хэсгийг нь шивнэх шахам хэлэхэд тэр миний үсийг сэгсийлгээд
Жихүн: "Зүгээрдээ тэр хүний алдас болж дээ. Чамайг хардаггүй." гэж баясгалантай хэлэхэд нь би түүнийг алгадаад авмаар санагдаж байлаа. Би доошоо харан санаа алдаад
Би: "Тиймээ...."
Тэр санаа алдаад суудалдаа шигдэн суугаад
Жихүн: "Би нэг залууг байнга хардаг бас түүнд хайртай болчихсон мөртлөө түүнийгээ мартчихсан нэг охин мэднэ..." гэж тэр гунигтай дуугаар хэллээ. Тэр өнөөдөр үнэхээр сонин байна шүү...
Би: "Өөө...ямар муухай юм бэ...."
Жихүн: "Тийм шүү.... тэр залуу нь тэр охиныг харин хэзээ ч мартаж чадахгүй..." гэж хэлээд надруу гунигтайгаар ширтлээ. Би яг энэ үед түүнийг тэврээд авмаар байлаа.
Би: "Чи тэр залууг танидаг юмуу?"
Жихүн: "Би тэрийг яг л өөр шигээ мэднээ." гэж хэлээд тэр инээхэд би түүнийг яагаад инээгээд байгааг ойлгосонгүй.
Жихүн: "Чи хэзээ буух юмбдээ?" гэж хэлээд тэр хоолойгоо заслаа.
Би: "Би 10мин дараа буух юм байна." гэж би утасныхаа цагыг харан хэлэхэд тэр эвшээгээд
Жихүн: "Би өнөөдөр үнэхээр их ядарлаа." гэж хэлэхэд нь би түүнлүү өөрийн эрхгүй инээмсгэллээ. Хэдэн сарын турш түүнийг зөвхөн нууцаар л ширтэж явсан болохоор одоо ингээд жирийн яриа өрнүүлээд явж байна гэдэг надад үнэхээр сонин санагдаж байлаа.
Жихүн: "Эра.." гэж тэр миний нэрийг зөөлнөөр дуудахад би өөрийн эрхгүй догдлон түүнлүү харлаа.
Жихүн: "2уулаа тоглоом тоголох уу?"
Би: "Тэгий. Ямар тоглоом?" гэхэд тэр утсаа гаргаж ирээд надруу ойртон air hockey гаргаж ирлээ.
Би: "Үнэхээр энийг тоглох гэж байгаа юмуу?" гэхэд тэр инээгээд толгой дохилоо. Бид 2 хэсэг хугацаанд тоглоход
Би: "Чи булхайцаад байна шдээ!" гэж би түүнлүү уурлангүй харахад тэр сандал налан инээж эхэллээ. Бид 2 7удаа тоголоход тэр 7 удаа булхайцаж хожсон. Энэ бүхэн шудрага биш байна Т^Т.
Жихүн: "Чи зүгээр л хожигдсондоо тэгж бодоод байгаан." гэж тэр хэллээ. Би цонхоор харахад миний буух буудал ойртож байв.
Би: "Би буулаа." гэж хэлэхэд тэр толгойгоо дохиод суудалдаа шигдэн суулаа.
Би: "Баяртай! Дараа уулзий..." Маргааш уулзий.. Би яг гарах гээд сандлаасаа босоход тэр намайг дуудан
Жихүн: "ЭРА!"
Би: "Айн?" гэж би түүнлүү эргэж харахад тэр утсаа гаргаж ирээд
Жихүн: "Дугаараа? Бид одоо найзууд биздээ?" гэж хэлээд инээмсгэлэлээ. Бид 2 дугаараа солилцсоны дараа би ахиад явах гэж байтал тэр намайг араас ахин дуудлаа.
Жихүн: "Эра!" гэхэд нь би түүнлүү эргэж хартал тэр зураг дарчихав.
Жихүн: "Contact.ний зураг!" гэж тэр хэлээд надруу гараа даллаа.

• • •

Жихүн Эраг явсаны дараа утсаа далд хийгээд ахин бодолд автан суулаа. Тэр ямар нэгэн зүйлрүү харах болгонд Юүжи санаанд нь орно.
Тэр энэ бүхнийг үзэн ядаж байлаа.
Тэр нүдээ анин бодлоосоо салах гэж хичээж байхад түүний утас дуугаран утсаа хараад өөрийн эрхгүй инээмсгэлэж эхэллээ.
-Муу булхиацагч- Эра.
-Муу хожигдогч-. гэж тэр инээмсгэлэн Эра руу хариу бичлээ.

• • •

Кёнмин үүдний хаалга онгойход орноосоо босон зочны өрөөндөө орлоо. Кёнмин Минхёнтой хамт амьдраад 1жил гаруй болж байгаа ч тэр өдөр болгон түүнд дурлана...
Кёнмин: "Сайн уу?" гэж Минхёнийг бэлхүүсээр нь тэвэрхэд Минхён инээмсгэлэн найз охиноо зөрүүлэн тэвэрлээ. Минхён өдөржингөө сайн найз болох Сэвонтойгоо гадуур зугаалаад гэртээ ирж байгаа нь энэ. Гэхдээ тэр өдөржингөө нэг зүйлд санаа нь зовсон болохоор тэр тийм ч сайн харагдахгүй байлаа. Кёнмин түүнийг ажигласан бололтой
Кёнмин: "Минхён ...ямар нэг юм болоо юу?" гэж хэлэхэд тэр санаа алдан нүдээ аниад
Минхён: "Би өнөөдөр гадуур явж байгаад нэг хүнтэй тааралдсан..."
Кёнмин: "Хэн?"
Минхён: "Юүжи." Кёнмин энэ нэрийг сонсоод шоконд орчихов.
Кёнмин: "Ю-юу?"
Минхён: "Би зүгээр л тэрнийг холоос харсан. Тэр одоо болтол Сөүлд байгаа юм шиг байна лээ. Гэхдээ тэрний ой санамж хэвээрээ биднийг хэн гэдгийг санахгүй байсан..." гэхэд Кёнмин санаа алдлаа.

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now