11-р хэсэг

905 103 1
                                    

Би Жисонтой дууны бэлтглээ хийж дуусчихаад сургуулиас гараад явж байтал миний утсанд зурвас ирэх нь тэр.
-Эра Сайнуу? Чи хэд хоногийн өмнө надад үзүүлсэн хуучин театраа санаж байна уу?-
гэж Жихүн над руу зурвас явуулахад нь би түүний зурвасыг уншаад өөрийн эрхгүй баярлан догдолж эхэллээ.
-Тиймээ?-
Хэсэг хугацааны дараа ахиад л миний утсанд зурвас ирэхэд би өөрийн эрхгүй инээмсэглэн утсаа харлаа
-Хэрвээ дургүйцэхгүй бол надтай тэнд уулзаж чадахгүй биз?-
Жихүн цонхоор харангаа дуу аялан автобусанд нөгөө л суудалдаа сууж байлаа. Тэр хажуу дахь суудал руугаа харан "Нөгөө охин хаачихсан юм бол?" гэж гайхан бодож байлаа. Тэр анх түүний хажууд хүн суудаггүй байхад их гайхдаг байлаа. Хүмүүс тэрнээс айдаг байсан юм болов уу? Эсвэл тийм ойртож болохооргүй хүн шиг санагддаг юм боловуу?. Гэвч нэг охин байнга л түүний хажууд суудаг болохыг тэр анзаарч эхэлсэн юм. Тэр түүний ваниллийн үнэртэй усны үнэрэнд үнэхээр дуртай байдаг байсан болохоор хажууд нь суух бүрт түүний сайхан үнэрийг үнэртдэг байсан юм. Тэр ганц ч удаа тэр охинтой ярилцаж үзээгүй боловч тэр түүнийг хөөрхөн ааштай гэдэгт итгэдэг байв. Жихүн тэр охиныг өмнө нэг удаа хальт харж байсан ч тэр царайг нь сайн санахгүй байв. Гэв гэнэт автобус тоормозлоход хүмүүс шуугилдаж эхэллээ. Жихүн юу болж байгааг харах санаатай эргэн тойрноо ажиглаж байгаад нэг танил бор нүдтэй охинтой харц тулгарав. Гэхдээ тэр түүнийг ахиж олж харсангүй...
Сонин юмдаа?...

"Ж-Жихүн!" гэж би түүнийг дуудахад тэр надруу инээмсэглэн эргэж харав. Тэр миний ард байсан автобусруу заагаад
Жихүн: "Чи энэ автобуснаас бууж ирсэн юмуу?" гэж тэр надаас гайхан асуухад нь би толгой дохиод
Би: "Тиймээ.." гэхэд тэр инээгээд
Жихүн: "Сонин л юм... би ч гэсэн энэ автобусанд сууж байсан шдээ." Өвөл болчихсон байсан болохоор гадаа нилээн хүйтэн байлаа.
Би: "Хөлдөж үхэхээсээ өмнө театрруу орцгооё." гэж намайг хэлэхэд тэр дуугай л толгой дохин театруу намайг дагаад орлоо.
Би: "Би гэрэл асаачхья.." гэж хэлээд би тайзны арлуу орон гэрэл асаалаа.
Жихүн: "Хөөх..." гэж эргэн тойрноо ажиглан хэллээ. Үзэгчдийн суудал гэрэлгүй харин тайзны хэсэг л зөвхөн гэрэлтэй байсан болохоор театр үнэхээр гайхалтай харагдаж байлаа.
Жихүн: "Эра энэ бүгд ямар үзэсгэлэнтэй юм бэ?"
Би: "Тийм шүү.... Ингэхэд чи яагаад намайг энд дуудсан юм бэ?" гэхэд тэр толгойгоо майжаад
Жихүн: "Нөгөө..." би хөмсгөө өргөөд
Би: "Юу гэж?" гэж асуухад тэр эргэж харан төгөлдөр хуурын урд суухад би түүний хажууд очлоо. Тэр надруу хараад
Жихүн: "Чи намайг шоолохгүй биз?"
Би: "Магадгүй ээ..." гэхэд тэр надруу нүдээ томруулан гайхсан янзаар харахад би түүнлүү инээгээд
Би: "Тоглосон юмаа... Юу үзүүлэх гэж байгаа юмбэдээ?" тэр нэг сайн гүнзгий амьсгаа аваад төгөлдөр хуураа тоглож эхэллээ. Зөөлөн бас удаан аялгуу театрыг бүрхэнэ.

• • • • •

(Park Jihoon- L.O.V.E)

I feeling it all the day
I feeling it all the time
너와 느끼던 그 모든 날들
I feeling it all the day
I feeling it all the time
너의 눈 속에 내가 보여
마주 보는 시간이
그리움에 닿아서
네 숨결 따라서
너와 나눈 모든 계절이 소중해
나만의 꽃 rose (rose, rose)
Oh 늘 내 곁에 피어
나만의 너 love (love, love)
Oh 사랑을 더 키워
늘 내 옆을 지켜

Түүний зөөлөн хоолой энэ хоосон театрыг бүхэлд нь эзэгнэж байлаа.

I feeling it all the day
I feeling it all the time
너와 느낀 모든 날에 미소가 스쳐가
I feeling it all the day

Би түүнийг ширтэж байлаа. Түүний хурууны хөдөлгөөн, Уруулын хөдөлгөөн, бүх л үйл хөдлөлийг нь нэг бүрчлэн харна. Бүх л зүйл бүдгэрчихсэн харин тэр л зөвхөн миний нүдэнд гэрэлтэн харагдана. Тэр дуулаад л байлаа.
"I feeling..." гэж тэр сүүлийн мөрөө дуулчихаад урт гүнзгий амьсгаа авахад Би хэсэг хугацаанд түүнийг ширтэж байгаад
Би: "Жихүн ямар гайхалтай байваа!" тэр төгөлдөр хуурлуугаа харан
Жихүн: "Үгүй дээ тийм байгаагүй..." гэж гунигтайгаар хэллээ. Би түүнийг гэв гэнэт гунигтай болсныг анзаарав.
Би: "Үнээн...гайхалтай байсан..Чи бичсэн юмуу?" гэж намайг асуухад тэр зүгээр л толгойгоо дохилоо.
Би: "Надад үнэхээр таалагдаж байна. Үнэхээр гоё болжээ.." гэж хэлэхэд тэр надруу хараад
Жихүн: "Нээрээ юу?" гэж асуулаа. Би түүний нүдрүү хараад толгой дохин
Би: "Жинхнээсээ..." гэж хэллээ. Жихүн миний нүдрүү ширтэж байв. Яагаад энэ нүд ингэж их танил санагдаад байнаа?...
Би: "Чи надад дуугаа зааж өгөхгүй биз Жихүн?" гэж намайг асуухад тэр миний нүдрүү ширтэхээ болиод хоолойгоо засан
Жихүн: "Миний чамайг дуудсан шалтгаан чинь тэр... Би чамтай хамт дуулахыг хүссэн юм. Яагаав дээ өмнө нь 2уулаа хамт дуулсныг санаад л..." гэхэд би түүнлүү инээмсгэлээд
Би: "Мэдээж.." тэр надад суудал тавьж өгөөд хажуудаа суулгалаа. Би одоо түүний хажууд үнэхээр ойрхон сууж байна.... Жихүн миний үнэрийг үнэртээд
Жихүн: "Ванилла..." гэж хэлэн тэр надруу зөөлнөөр ширтэнэ. Би түүнлүү харахад тэр надаас нэг юм хайж байгаа мэт удаан ширтэж байлаа. Би гайхаад
Би: "Яасан бэ?" гэж асуухад тэр толгойгоо сэгсрээд
Жихүн: "Юу ч бишээ.. Ямартай ч... ингэж эхэлдэг юм."
Миний хувьд энэ бүхэн яг л цаг хугацаа зогсчихсон мэт л мэдрэмж төрүүлж байлаа. Хэрвээ цаг хугацаа зогсдог байсан бол ингэж л зогсох байсан биз...
Гэхдээ Жихүний хувьд цаг хугацаа зогсдог байсан бол.... Түүний хувьд бүх зүйл хурдан болж байлаа. Түүнийг хөдөлж ч амжаагүй байхад цаг хугацаа дэндүү хурдан өнгөрнө.
Тэр өнгөрсөндөө гацчихсан....

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now