9-р хэсэг

951 109 0
                                        

Би Жихүнийг даган араас нь автобусанд ороход тэр нөгөө л суудаг сандал дээрээ очиж суулаа. Би өдөр болгон энэ зураглалыг хардаг ч гэсэн энэ өдөр арай өөр байсан юм. Учир нь би түүний нэрийг мэднэ бас тэр миний нэрийг ч мэднэ.

Би түүний хажууд очиж суухад тэр инээмсгэлээд халааснаасаа ipod гаргаж ирэн
Жихүн: "Чи энэ дууг мэдэхүү?" гэж асуухад нь би толгойгоо сэгсэрлээ. Тэр надруу хараад инээгээд
Жихүн: "Би чамайг мэдэхгүй гэдгийг мэдэж байсан юмаа." би түүнлүү гайхсан нүдээр харлаа.
Жихүн: "Би нээрэн хятад хэл сурч байгаа. Гуанлин надад зааж өгч байгаа." гээд надад өөрийнхөө бичсэн ханзнуудын зургийг үзүүлэх нь тэр.
Би: "Хөөх..." гэж би хэлэхэд тэр инээгээд чихэвчээ гаргаж ирээд миний чихэнд хийж өгөөд
Жихүн: "Мартах шахлаа би чамд энэ дууг сонсуулмаар байна.." гэж хэллээ. Дуу явж эхэлэхэд түүний уруул дууны үгийг аялан нүд нь гялзалзан сууж байлаа. Би үнэнийг хэлэхэд дууг нь биш түүнийг энэ дууг дуулж байхыг сонсмоор санагдаж байлаа. Гэхдээ дуу дундаа орох үед би юу гэж дуулж байгааг нь ойлгоогүй ч 1 2 үг олж сонслоо.

Би түүнлүү ширтсээр л байлаа тэр надтай юм ярьж байвч би юу ч сонсохгүй л байлаа...... Яг энэ мөчид би хайрыг мэдэрч байна....
Тэрний ам хөдөлсөөр л хөдөлсөөр л байлаа. Би түүний юу ярьж байгааг сонсохын тулд чихэвчээ авлаа.
Би: "Уучлаарай чи сая юу гэсэн бэ?"
Жихүн: "Би чиний нэрийг зөндөө их дуудлаа." гэхэд нь миний хацар улайж орхив.
Би: "Хөгжим үнэхээр чанга байсан болохоор би юу ч сонссонгүй уучлаарай " гэж хэлэхэд тэр инээмсгэлээд ipod .оо буцаагаад халаасандаа хийлээ. Би цонхоор харахад бид ирэх газраа ирчихсэн байв.
Би: "Бид ирчихлээ." гэж хэлээд бид 2 босох гэж байтал автобус гэв гэнэт тоормозлон би тэнцвэрээ алдан унах гэж байтал
Жихүн: "Би чамайг барилаа!" гэж хэлээд намайг тэврэн авлаа. Түүний үнэр...
Жихүн: "Чи зүгээр үү?" гэхэд би сандран түгдрээд
Би: "Т-тиймээ, одоо бууцгаая." гэж хэлээд автобуснаас буулаа.

Жихүн: "Хөөх..." гэж маш том өрөөг тойруулан харахдаа дуу алдлаа.
Би: "Үзэсгэлэнтэй байгаа биз?" гэж намайг асуухад том өрөөнд миний дуу цуурайтна.
Жихүн: "Гайхалтай юмаа. "
Би: "Нааш ир." гэж хэлээд би түүнийг тайзны голд байгаа төгөлдөр хуур луу дагуулан явлаа.
Би: "Би энд өмнө нь их ирдэг байсан юм.." гэж би хоосон үзэгчдийн суудал руу харан Жихүнд хэлэхэд тэр миний хажууд ирэн надруу гайхсан янзаар харлаа.
Би: "Би аавыгаа энд гэрэл засч байх хооронд энд олон үзэгч суугаад миний дуулахыг сонсож байна гэж төсөөлдөг байсан."
Миний яриаг сонсогоо Жихүн төгөлдөр хуурын дэргэд очиж суулаа.
Би: "Энэ театр намайг 7 8 настай байхад анх баригдсан юм. Яг тэр үеэс эхлээд л би дуулах дуртайгаа мэдсэн."
Би Жихүнийг өөрийнхөө хамгийн чухал бөгөөд нандин газраа дагуулж ирсэн нь энэ юм. Манай аав үнэхээр алдартай хөгжмийн зохиолч байсан бөгөөд олсон мөнгөөрөө энэ театрыг барьсан юм. Гэхдээ бүрэн дуусаагүй лдээ гэхдээ энэ театр миний хувьд гайхамшигтай зүйл байсан юм.
Жихүн: "Чи надад зориулж дуулж өгч чадахуу?" гэж Жихүн надаас асуухад би сандран түүнлүү хараад
Би: "Ю-юу?" гэж асуухад тэр надруу нөгөө л дулаахан инээмсгэлэлээрээ инээж
Жихүн: "Надад зориулж дуулж өгөөч..." Тэр үнэхээр төгс юм...
Би: "Ч-чадахгүйээ..." гэхэд тэр санаа алдаад төгөлдөр хуурлуу харан
Жихүн: "Ийм гайхалтай төгөлдөр хуурын аяан дээр чиний гайхалтай хоолойг сонсоогүй нь ямар харамсмаар зүйл вэ..." гэхэд миний нүүр улайж орхив. Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст тэр нэг гайхалтай сайхан ая тоглож эхэллээ.
Би гайхан түүнлүү харахад тэр үнэхээр нухацтай төгөлдөр хуураа уянгалуулан тоголж байлаа. Тэр дотроо ахиад л хуучин дурсамжаа санагалзан тоглоно...... Тэр тоголж байснаа гэв гэнэт буруу хөг дээр дарчихав. Миний бодсон шиг тийм ч сайхан төгсгөл байгаагүй ч түүний ингэж байгаа нь намайг улам бүр түүнд дурлуулж байлаа. Би удаанаар алхан түүний дэргэд төгөлдөр хуурыг налж зогслоо.
Би: "Жихүн.... ямар гайхалтай ая вэ?" гэхэд тэр доошоо харан толгойгоо сэгсрээд
Жихүн: "Үгүйээ...би баллаад хаячихлаа." би түүнлүү харан уруулаа хазлаад
Би: "Чи ахиад тоголж өгч чадахгүй биз..?" гэхэд тэр надруу харан инээмсгэлээд
Жихүн: "Хөгжим,бас бүжиг миний хувьд бүх зүйл минь...." гэж хэлэхэд нь би
Би: "Би мэднээ..." Би гунигтай бас жаргалтай үедээ байнга дуу дуулдаг. Хэрвээ би үгээр өөрийгөө илэрхийлж чадахгүй байвал бас л дуулдаг.
Жихүн: "Эра....би чамд дуу дуулж өгч болох уу?" гэж тэр надруу харан хэллээ. Би толгойгоо дохин
Би: "Мэдээж..." гэхэд тэр хоолойгоо засан дуулж эхэллээ. Түүний дуулж байгаа бас төгөлдөр хуурын ая 2 үнэхээр төгс зохицоно.

"Oneuldo naneun sullae
Neoreul chatji motae geuman nawa jullae
Honja nama geobe jillyeoseo
Neol bureugo inneun na

Neon tto sumne
Eodiedo niga boijil anne
Babocheoreom chamji motago
Neol bureugo ureo na"

(WannaOne-Hide and seek)

Би түүнийг яг магтах гэж байтал тэр ахин энэ хэсгээ дуулж эхэллээ. Тэр яг л уйлах гэж байгаа мэт харагдана. Тэр дуулаад л дуулаад л би удалгүй цээжилчихэв. Би гүнзгий амьсгаа аваад

"Oneuldo naneun sullae
Neoreul chatji motae geuman nawa jullae"

тэр дуулахаа болиод надруу харахад би түүнлүү инээмсгэлэлээ. Тэр надруу гайхсан харцаар харж байснаа төгөлдөр хуураа үргэлжлүүлэн тоголлоо.

"Honja nama geobe jillyeoseo
Neol bureugo inneun na

Neon tto sumne
Eodiedo niga boijil anne
Babocheoreom chamji motago
Neol bureugo ureo na"

Бид дуулж байхдаа бие биелүүгээ харан инээмсгэлэн дуулна. Дуу дуусахад тэр надруу харан
Жихүн: "Чи үнэхээр гайхалтай хоолойтой юмаа.." гэхэд нь би инээгээд түүнд бөхийн ёслоод
Би: "Өө..баярлалаа" гэж хэлэхэд тэр чанга инээгээд алгаа ташлаа. Гэв гэнэт Жихүний утас нь дуугаран зурвас ирж, зурвасаа уншчихаад надруу харан
Жихүн: "Би одоо ингээд явья даа.." гэхэд би хэдий гунигтай байсан ч түүнлүү инээгээд
Би: "Би ч гэсэн..." тэр толгойгоо дохиод
Жихүн: "Ийм гайхалтай газар үзүүлсэнд баярлалаа Эра." гэж хэлээд бид 2 цуг театраас гаран явлаа.

Би дараа автобусанд суугаад явахад намайг танина гэж найдаж байна....

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now