16-р хэсэг

896 95 2
                                    

Жихүн: "Хоол чинь ямархуу байна даа?" гэж тэр өөрийнхөө хоолыг идэнгээ надаас асуухад би инээгээд 2 эрхий хуруугаа гозойлголоо.
Би: "Энэ үнэхээр гоё газар байна шүү." гэж би амаа арчаад түүнлүү харан хэллээ.
Жихүн: "Тийм байгаа биз?"
Кино үзсэний дараа кино театрын ойролцоох нэгэн жижигхэн кафед орж ирж суусан юм. Кафе их тохилог бөгөөд олон хүн орж ирдэг нилээн алдартай газар бололтой.

: "Ямар ч асуудал гараагүй биз?" гэж зөөгч ирэн бид 2оос асуухад Жихүн зөөгчрүү харан инээмсгэлээд
Жихүн: "Үгүй дээ баярлалаа." гэж хэллээ. Би түүнтэй өдөржингөө хамт байсан болохоор түүний жижиг зүйлүүдийг ч анзаарч харж байлаа. Тэр үнэхээр боловсон залуу. Олон хүнтэй замаар явж байхад тэр намайг олон хүнээс холдуулан сэлүүхэн замруу зөөлнөөр түлхэн оруулна эсвэл надтай хамт байгаа болохоор утас болон мсж.ндээ хариу өгөхгүй байх гэх мэт жижигхэн үйлдлүүд нь л түүнийг ямар их боловсон залуу вэ гэдгийг хэлж өгч байсан юм.

Би: "Чамд кино таалагдсан уу?" гэж би чимээгүй байдлыг эвдэн түүнээс асуулаа.
Жихүн: "Тиймээ, Би угаасаа адал явдалтай кинонд дуртай л даа. Харин чамд таалагдсан уу?" гэж тэр надаас зөрүүлж асуухад би хөмсөгөө зангидан
Би: "Таалагдсан л даа. Гэхдээ хамгийн хойно сууж байсан залуус саад болоогүй байсан бол ч...." Жихүн толгой дохингоо
Жихүн: "Өөө тийм лдээ.. Гэхдээ тэр залуус чамд танил санагдаагүй юу?"
Би: "Тиймээ! Тэдний нэг нь надад яг Дэхитэй адилхан санагдсан."
Жихүн: "Яг үнэн!" гэж бид 2 хоорондоо инээлдлээ.
Жихүн: "Тоглоом тоглох уу?" гэж тэр асуун надруу харлаа.
Би: "Ахиад л булхиацах гэж байна уу?" гэж би түүнлүү хөмсгөө өргөн хэлэхэд тэр инээгээд
Жихүн: "Би булхиацаагүй-.."
Бидний хажууд нэг чимээ гарахад бид 2 яриагаа зогсоон хажуу тийшээ харлаа. Хажуу талын ширээнд хар малга, хар юмнууд өмссөн 5 залуу сууж байх нь тэр.
: "Энд ямар нэгэн асуудал гараа юу?" гэж зөөгч тэдэн дээр очиход тэд бүгд толгой сэгсрэн
: "Ямар ч асуудалгүй " гэж сандран хэллээ. Би буруу сонсоогүй бол энэ Үжин ??...

Би тэднийг сайн харах гэж оролдсон боловч бүгд нүүрээ нуучихсан байсан болохоор би юу ч олж харсангүй.

Жихүн: "Тэр чамд яг Үжин шиг сонсогдсон уу?" гэж Жихүн надруу ойртон шивнэн хэлэхэд би толгой дохин тэднээс нүдээ салгалгүй
Би: "Тиймээ..." гэж хэллээ. Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвэндээ орон би 5 залууг мартлаа.

Жихүн: "За тоглоом тоглох уу?'
Би: "Ямар тоглоом?"
Жихүн: "Үнэнээ хэлдэг тоглоом." би хөмсгөө өргөн түүнлүү хараад
Би: "Нээрээ юу?" гэж асуухад тэр толгой дохилоо. Ашгүй энэ тоглоомын ачаар түүний талаар ганц ч юм болтугай мэдэж авий.
Би: "За чи эхэлж асуу." гэж намайг хэлэхэд тэр хэсэг хугацаанд бодсоны эцэст
Жихүн: "Чи ямар өнгөнд дуртай вэ?"
Би: "Саарал. Чиний хобби чинь юу вэ?" гэж намайг зөрүүлж асуулаа.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now