Миён: "Тэр яасан гэнээ?!" гэж нүдээ томруулан үл итгэсэн байртай надруу харлаа.
Би: "Би түүнийг буруутгахгүй байна. Тэглээ ч угаасаа миний буруу юм чинь." гэж би мөрөө хавчин түүнд хариу хэллээ.
Миён: "Үгүй ээ! Мэдээж чи хүний юмыг авсан нь буруу л даа гэхдээ Жихүн тийм хөгийн ааш гаргах ёсгүй байсан юм!" гэж ууртайгаар хэлэхэд би хана налаад санаа алдлаа.
Би: "Тэгсэн ч гэсэн миний л буруу шдээ."
Миён: "Тэр тийм зан гаргах ёсгүй байсан юм!" гэж хөлөө дэвслэн ориллоо. Сургуулийн корридоороор явж байсан бүх хүмүүс Миён рүү харахад тэр тоосонгүй.
Миён: "Би чиний оронд байсан бол өөр хүн хайх байсан юм."
Би: "Юу?" гэж би худлаа инээлээ.
Энэ зүйлийг Миён ойлгож чадахгүй. Ер нь надаас өөр хэн ч ойлгож чадахгүй. Тэр хүн зүгээр нэг гудамжинд таарсан хүн биш, эсвэл сургуулийн од залуу ч биш. Тэр залуу миний байнга суудаг автобусанд суудаг залуу. Миний унаж үхтлээ дурласан тэр залуу.Би өмнө нь хэзээ ч ийм хүчтэйгээр хүнд сайн болж үзээгүй. Тэр залуу бусдаас шал өөр, бусдаас онцгой.
Би гараа өргөн нэг сайн суниалаа. Хичээл дууссаныг мэдээд би өөрийн эрхгүй баярлана.
Миён: "Чи тэрнээс илүүг олж чадна шдээ." гэж хэлэхэд гэв гэнэт араас Даниэл гарч ирээд Миёнийг тэвэрээд.
Даниэл: "Юу илүү олно гэж?" гэж тэр асуулаа.
Би: "Нялуун юм.." гэж би хамраа үрчийлгэлээ.
Миён: "Жихүний талаар ярьж байсан юмаа." гэж Миён Даниэлд хэллээ.
Миён: "Жихүн бол новш!" гэж хэлэхэд би хөмсгөө зангидан
Би: "Тийм бишээ!.... Тэр ... зүгээр...л... ахххх... мэдэхгүйээ.." гэж би хэллээ. Даниэл инээгээд
Даниэл: "Тэр үнэхээр будлиантай хүн байгаа биз?" гэж надад хэлэхэд би толгой дохилоо.
Даниэл: "Би Жихүнтэй нэг сургуульд сурдаг байсан. Тэр их хачин хүүхэд байж билээ. Эхлээд хөгжилтэй байж байснаа хэдэн минутын дараа нухацтай болчихно. Гэхдээ чи түүнийг илүү сайн мэдээд ирэхээрээ үнэхээр сайн залуу гэдгийг нь мэдэх болноо." гэж Даниэл хуучныхаа дурсамжуудыг санан инээлээ.
Би толгойгоо маажин худлаа инээмсгэлэн зогслоо. Би одоо түүнийг илүү мэдэж чадахаа больчихсон... Бид 2 ахиад уулзах эсэхийг ч би мэдэхгүй байна. Магадгүй тэр надтай уулзахгүй биз.
Би: "Даниэл.. түүнийг би илүү их мэдэж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ баярлалаа." гэж намайг хэлэхэд Даниэлийн харц нь гунигтай болчихов.
Даниэл: "Тэр чамайг уурлуулахаар юу хийчихсэн юм бэ?" гэж надаас асуухад нь би толгойгоо сэгсрээд
Би: "Тэр намайг уурлуулаагүй ээ.. Би тэрнийг уурлуулчихсан юм."
Миён: "ҮГҮЙЭЭ!" гэж Миён уурлахад би нүдээ эргэлдүүлээд Миёнийг тоосонгүй яриагаа үргэлжлүүллээ.
Би: "Би тэрний зөвшөөрөлгүй нэг зураг авчихсан юм. Үнэнийг хэлэхэд би үнэхээр тэнэг байсан! Яагаад авчихсанаа ч ойлгоогүй."
Даниэл: "Зураг гэнээ?" гэж гайхсан янзаар хөмсгөө өргөн надаас асуулаа.
Би: "Тиймээ... үнэхээр хөөрхөн охины зураг байсан."
Даниэл, Миён 2 бие биелүүгээ хачин харлаа.
Би: "Би яагаад тэрнийг тэгэж их уурласныг ойлгохгүй байна. Гэхдээ тэр зураг магадгүй түүнд үнэхээр чухал зүйл нь байсан бололтой." гэж би доошоо харангаа амандаа хэллээ.
Би: "Тэрний дүү нь ч юмуу эгч нь байсан байж болно шдээ битгий санаа зовдоо." гэж Миён худлаа хэллээ.
Би: "Заза тэгээд дараа нь болох л байлгүй дээ. Би явлаа өнөө орой найзууд ирнэ ээж намайг дуудаад байна Баяртай." гэж хэлчихээд би сургуулиас гаран явлаа.