24-р хэсэг

870 86 2
                                    

Гуанлин, Жихүн 2 бие биелүүгээ ууртайгаар харна. Эргэн тойрны уур амьсгал тийм ч сайхан биш байлаа. Бусад нь бие биелүүгээ сандран чимээгүй харалцана.
Гуанлин: "Эрахэр байна даа?" гэж инээн хэлэхэд Жихүн нүдээ эргэлдүүлээд
Жихүн: "Дажгүйээ." гэж хүйтэн өнгөөр хэллээ.
Гуанлин: "Та 2 үерхээд байгаа юмуу?"
Жихүн: "Үгүй."
Гуанлин: "Тэгвэл би Эратай үерхэж болох юм байна."
Жихүн: "Чамайг тоохгүй."
Гуанлин: "Чи яагаад харамлаад байгаан. Чи үерхдэггүй гээ биздээ?" гэж Гуанлин асуухад Жихүн хэлэх үггүй болчихов. Нээрээ тэр яагаад харамлаад байгаа юм бол. Тэр хардаж байж болох юм эсвэл Эраг өөрөөс нь өөр хүнтэй байлгах дургүй байгаа бололтой. Жихүн Эрад сайн тэрийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй л байлаа.
Гуанлин: "Яагаад хариулж чадахгүй байгаан?" гэж бах нь ханасан байртай инээн хэлэхэд Жихүн шүдээ зуун гараа атгалаа.
Жихүн: "Би явах хэрэгтэй байна." гэж хэлчихээд цүнхээ аван ширээнээсээ бослоо. Тэр сургуулийнхаа 3 давхарт гараад өөрийнхөө шүүгээний урд зогсоод уурандаа шүүгээгээ цохиод нүдээ анилаа. Энэ бүх зүйл тэрний хамгийн их үзэн яддаг зүйл нь байлаа. Тэр ямар нэг өөрийгөө жаргалтай болгох зүйл олох болгонд тэр өөрийгөө ийм аз жаргалтай байх эрхгүй хүн гэж бодон зүхдэг.
Юүжи одоо аз жаргалтай байж болох ч тэр аз жаргал нь бүгд худал хуурмаг учир нь тэр өмнө нь болсон аз жаргалаа санахгүй байгаа...
Жихүн таазруу ширтээд амандаа харааж эхэллээ. Тэр энэ их аймшигт бодлоосоо салахыг хүсэн үснээсээ зулгаан хананд гараа цохино. Гэв гэнэт түүний утас дуугарлаа.
Minnie:-Дэлгүүрт нэрсний шүүс зарж байна. Би чамд авчихуу?-
Тэр хэсэгхэн хугацааны өмнө нь уурандаа багтарч үхэх шахаж байсан бол одоо тэр Эрагийн мсж.ийг уншаaд бүх уураа мартан тайвширлаа.
-Зүгээр л өөрийгөө аваад ир.-

Би сургуулиас инээмсгэлэн эргэн тойрноо ажиглан гаран явлаа. Би цамцныхаа малгайг өмсөөд гараа хооронд нь үрэн дулаахан автобусандаа орон суулаа.
Би байнга 51 дугаартай автобусанд суудаг. Хаашаа ч явсан 51 дугаарын автобусанд л суудаг. Энэ автобусанд суух болгонд би нэг залууг байнга л хардаг. Ягаан чихэвч бас цамцныхаа малгайг өмсчихсөн цонхруу ширтээд юм бодоод сууж байдаг залуу. Харин түүний хажуу талын суудал байнга л хоосон байдаг. Би түүний хажуудах хоосон суудалд байнга суудаг. Би тэр танихгүй залуугын хажууд очиж суулаа.
Жихүн: "Сайн уу боол минь?" гэж тэр танихгүй залуу надруу харан инээмсгэлэн хэлэхэд би инээгээд
Би: "Чамайг харахад таатай байна шүү Жихүн." гэж хэлэхэд тэр чихнээсээ нэг чихэвчээ сугалаад надад зүүлгэлээ.
Би: "Бид хаашаа явж байгаам бэ?" гэхэд тэр дуугаа улам чангалан хариу хэлсэнгүй цонхоор харлаа.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now