35-р хэсэг

861 101 4
                                    

: "Жихүн? чи энд юугаа хийж байгаа юм бэ?" гэж бүжгийн багш гайхан асуулаа. Жихүн гараа нүүрнээсээ аван бүжгийн багш руу харлаа.
: "Дотогшоо орцгооё...бурхан минь энэ хүүхдийг дээ." гэж бүжгийн багш Жихүний улайж хавдсан нүдийг харан хэллээ. Тэр шөнөжингөө унтаагүй бололтой.
Бүтэнсайн өдрийн өглөөний 10:08минут болж байлаа. Бүжгийн багш 1цагын дараа заах хичээлтэй байлаа. Тэр үргэлж хичээлээ эхлэсээсээ өмнө ирж бэлтгэлээ хийдэг юм. Тэр машинаа тавичихаад дугуйлангынхаа үүдрүү харахад нэг танил царайтай хүү сууж байлаа. Тэр хүү гараараа нүүрээ дараад сууж байх бөгөөд тэр хүү нь түүний сурагчдын нэг Жихүн байлаа.
Бүжгийн багш: "Чи яагаад дотогшоо ороогүй юм бэ Жихүн. Гадаа хүйтэн байна шдээ." гэж Жихүнийг дагуулан бүжгийн заалруу орлоо. Жихүн хариулсангүй. Бүжгийн багш Жихүн рүү эргэж харахад Жихүн тэнд зогсож байлаа. Тэр яг л зомби шиг харагдана
Б.багш: "Жихүн?" гэж дуудахад тэр газар ширтэхээ болиод түүнлүү харлаа. Түүний хүйтнээс болоод даарч улайсан хацар нь одоо л гайгүй болж байх шиг байна. Жихүн бүжгийн дугуйлангын урд өглөөний 9цагаас хойш суусан байлаа. Тэр өчигдөр шөнө унтаагүй, юу ч идээгүй, яг л үхчихсэн юмшиг л байлаа. Яг одоо тэр даарч, өлсөж бас ядарч байлаа.
Энэ ядралтыг унтаад дарчих зүйл биш.
Энэ өлсөлтийг хоол дарчих зүйл биш.
Энэ дааралтыг дулаан дарчих зүйл биш байлаа.
Б.багш: "Жихүн... би чамд кофе эсвэл цай авчирж өгөх үү? Ямар нэгэн зүйл болоо юу?" гэхэд Жихүн толгой дохилоо.
Жихүн: "Тэгвэл их баярлана шүү." гэж тэр сөөнгөтсөн хоолойгоор хариуллаа.
Б.багш: "Чи яагаад сууж болохгүй гэж?" гэж хэлчихээд заалнаас гарлаа. Жихүн газар суулаа. Тэр энд бодолд байгаа зүйлүүдээ гаргах гэж ирсэн. Тэр цээжиндээ хурсан бүх зүйлийг гаргаж хаяхыг хүсэж байлаа. Тэр халааснаасаа ipod.оо гаргаж ирээд бүжгийн багшийн хөгжимийг хайлаа. Тэр заалны буланд байгаа хөгжимдээр очин ipod.оо холбон ямар ч хамаагүй дуу тавин хойшоогоо ахлалаа.
Энэ бүхэн шудрага биш байна.
Жихүн толинд өөрийгөө харна.
Би бүх зүйлийг засахыг оролдсон.
Түүний хуруу хөдөлж эхлэнэ.
Би хангалттай зовоогүй гэж үү?
Хөгжмийн beat эхлэхэд түүний нүд харанхуйлж тэр ямарч юм бодохоо болилоо.
Бүжгийн багш 2 аягатай кофе барьсаар зааланд орж ирлээ.
Б.багш: "Жихүн би-.." тэр ухаангүй бүжиглэж байгаа Жихүнийг хараад яриагаа зогсоон ширтлээ. Тэр 2 аягатай кофе.гоо газар тавиад чимээгүйхэн хөгжим лүү ойртоно.
Жихүн бүжгэндээ хэтэрхий анхаарлаа төвлөрүүлчихсэн байсан болохоор тэр юу ч анзаарсангүй. Тэр юу ч харахгүй бас чанга дуугарах хөгжимнөөс өөр юу ч сонсохгүй байлаа. Энэ л түүнд хэрэгтэй ганц зүйл байлаа. Бага ч болов бодлоос нь салгах тэр зүйл. Түүний жижигхэн өрөөний булан түүнд хангалтгүй харин хоосон бүжгийн заал л хэрэгтэй байлаа.
Түүний буцааж авах боломжгүй унталтыг тэр ядарч унатлаа бүжиглэж нөхнө.
Түүний өлсгөлөн байдлыг тэр бүжгээр л хангана.
Түүнийг дааралтыг тэрний урсаж байгаа хөлс болгон дулаацуулна.
Жихүн бүжиглэхээ болилоо. Түүний зүрх хүчтэй цохилоно. Тэр хөгжмийн хажууд сууж буй бүжгийн багш руугаа харлаa. Бүжгийн багш түүнийг гайхсан янзаар хараад хөгжимөө унтраан
Б.багш: "Чи миний заалыг дураараа ашиглаж болно гэж бодоо юу?" гэж хэлэхэд Жихүн шүлсээ залгин бөхийгөөд
Жихүн: "Намайг уучлаарай-.."
Б.багш: "Энэ хачин аймшигтай хөдөлгөөнүүдээрээ юу?" гэж нэмж хэлэхэд Жихүн түүнлүү гайхсан янзаар харлаа. Бүжгийн багш инээгээд босон түүний хажууд очиж зогслоо.
Б.багш: "Уур хилэн чиний найз ч болж болно бас дайсан ч болж болно. Гэхдээ чиний хувьд яг энэ үед дайсан чинь болчихож."
Жихүн амьсгаадан бүжгийн багшийн толины тусгалруу харна.
Б.багш: "Хэтэрхий хурц, хэтэрхий төвлөрөөгүй. Зүгээр л тайван бай. Уур хилэнгээ тэмдэглэхээр зүйл болгож өөрчил. Бүжигчин хэзээ ч өөрийнхөө сэтгэл санааг өөрөөрөө удирдуулж болохгүй харин ямар тоглолт хийж байгаагаа бодон түүндээ сэтгэл санаагаа хувиргах хэрэгтэй." гэж хэлээд хөгжимрүүгээ буцан очоод асаагаад
Б.багш: "Ахиад оролдоод үз." гэж хэллээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now