2-р хэсэг

1.5K 138 4
                                    

Би Миён болон бусад найзуудтайгаа хоолны цагаар хамт хоол идэн сууна.
"Би ямар дүгнэлтэнд хүрсэн гээч?" гэж Миён Даниэлийн хажууд суун түүнийг тэврэнгээ надаас асуулаа.
"Ямар?" гэж би Сонү Үжин 2ын голд сууж байхад минь Миён асуулаа.
"Чи байнга л тэр автобусанд таардаг залуугаа магтаж ярьж байх юм. Гэхдээ би түүнийг ганц ч удаа харж байгаагүй шдээ!." гэж Миён хэлэхэд Үжин
"Ямар залуу вэ????" гэж нүд нь томрон над руу харахад миний нүүр улайж эхэллээ.
"Чи мэднэ шдээ...нөгөө..."
"Аааан... нөгөө залуу юу..." гэж Үжин надруу харан хөмсгөө хөдөлгөөд жуумалзлаа.
Би тэдэнд тэр хөвгүүний талаар бүх л зүйлийг ярьсан. Түүнтэй хаана суудаг яаж таардаг, түүний юу нь таалагддаг гээд л. Тэд нар намайг байнга л танихгүй хүнд дурласан гэж шоолно. Гэхдээ хамгийн их шоолдог нь Дэхи би анх энэ 6тай танилцаад л Дэхитэй найзууд болчихсон болохоор түүнтэй бусдаасаа арай илүү дотно.
Сонү намайг нудраад
"Дэхи чамруу ширтээд байна..." гэж хэлэхэд нь би Дэхи луу хараад  "Яасан ???" гэж асуухад тэр надруу муухай харчихаад өөр тийшээ харчихав.
Жэ-хван "Наадахаа битгий тоо. Хоолноосоо ид Эра-яа" гэж надад хоол ойртуулж өглөө.
"Би өлсөхгүй байнаа Жэ-хванаа" гэхэд
"Идээчдээ! Чи аймшигтай туранхай болохоор чамайг нэг л өдөр салхи хийсгээд аваад явна даа." гэж Дэхи уурлангуй хэллээ. Би түүнийг тоосонгүй бусадтайгаа юм ярьж байлаа.
"Ингэхэд чи хичээл тараад надтай дуу бэлдэхгүй биз Эра-яа?" гэж Жисон надаас асуулаа. Би эхлээд зөвшөөрөх гэж байсан боловч гэв гэнэт миний толгойнд тэр хөвгүүн автобусанд суух болов уу? гэсэн бодол орж ирлээ.
"Март даа Жисоноо Эра найз залуутайгаа уулзмаар байгаа байх." гэж Үжин инээгээд Жисоныг нударахад би Үжин луу харан уурлаад
"Тийм бишээ!!!" гэж хэлэхэд тэр инээгээд
"Өөө тиймүү??? Тэгээд чи хичээл тараад юу хийх гэж байгаа юм бэ дээ?" гэж асуухад нь би хариулж чадаагүй болохоор тэд намайг шоолон инээлдэж эхэллээ.
"Зүгээр дээ Эра. 2уулаа дараа бэлдэж болно. Тэглээч би одоохондоо дууныхаа үгийг бичээгүй байгаа." гэж Жисон надад эелдгээр хэллээ.
"Баярлалаа Жисон!" гэж би түүнд хэлэхэд тэр зүгээр л инээмсгэлэн толгой дохилоо.
Миний аав хөгжмийн зохиолч харин ээж минь дууны багш болохоор би багаасаа л дуулж өссөн. Жисон ч мөн адил дуулах дуртай болохоор бид 2 хааяаа дууны бэлтгэл хийдэг юм.
Гэв гэнэт Миён намайг цохиод
"Хөөе Эра! Нээрээ би чамд нэг юм хэлэхээ мартчиж. Би бүжгийн дугуйланд явах гэж байгаа." гэхэд нь би дуугай л инээлээ. Би дуулах дуртай ч бүжиг? тэр бол үгүй шүү.
"Тэгээд?" гэж Миён руу хөмсгөө өргөн асуулаа.
"Тэгээд яахав дээ би чамтай хамт явмаар байна!" гэж Миён хэлэхэд би ууж байсан юмандаа хахаж орхив. Бурхан минь тэр сая юу гээд хэлчихвээ?!
"Юу гэнээ?!"
"Надтай хамт яваач????"
"Хэзээ ч үгүй!" Миён миний хацарнаас чимхээд
"Би чамайг ингэж хэлэхийг чинь мэдэж байсан юм тэгээд би нэг юм бэлдсээн!" гэж хэлээд тэр цүнхээ уудлаад яагаан өнгөтэй чихэвч гаргаж ирэв. Эээ бурхан минь....
"Би өчигдөр чамд зориулж энийг авсан юм. Яг л түүнийхтэй адилхан яагаан.." гэж хэлээд надад өгөхөд би орилон
"Миён! энэ чинь шударга бус байна!" гэж хэлээд түүний гарнаас чихэвчийг нь аваад
"Би чамайг үзэн ядаж байна!." гэж хэлэхэд бүгд инээлээ. Би түүнтэй адилхан чихэвчтэй болсондоо маш их баярлаж байсан ч бүжгийн хичээл?....үгүй дээ....
"Бүжгийн хичээл 4дэхь өдөр эхлэнэ шүү." гэж хэлэхэд нь би тэрний яриаг тоолгүй чихэвчээ ажиглан сууна.
"Бас.... 51 дугаарын автобусанд суухгүй шүү." гэж Миёнийг хэлэхэд нь би түүн лүү муухай харлаа.
"Санаа зоволтгүй дээ. Түүнийг ганцхан өдөр харахгүй байлаа гээд яав л гэж."
Гэхдээ ахиж харахгүй бол яах болж байна? Т^Т

Хичээл тарж би сургуулиас гүйж гаран  автобусандаа суулаа. Яг л бүх зүйл хуучнаараа түүний хажуудах суудал хоосон байлаа. Би инээмсгэлэн чихэвчээ гаргаж ирээд түүний хажууд суулаа.
Сайну у? Ахиад уулзлаа шүү!...
Тэр өнөөдөр цамцныхаа малгайг өмсөөгүй байсан болохоор би түүнийг хажуу талаас нь сайн харлаа. Би түүний хувцаслалт бас үсний засалт бас түүнийг байнга цонх руу ширтээд бодолд автсан царайнд нь хичнээн дуртай гээч!
Гэв гэнэт автобус тоормозлон бүх хүмүүс урагшаа болоход тэр утсаа унагаачихав
"Өөө..." гэж тэр хөвгүүн уулга алдахад би доошоо бөхийн утсыг нь авлаа. Тэрний утасны гэр нь ч гэсэн ягаан юм байна... Би түүн лүү хараад утсыг өгөх гэтэл тэр яг над руу ширтэж байлаа. Би хэсэг хугацаанд түүн лүү ширтээд түүнд утсыг нь өглөө.
Миний зүрх яг амаар гарахнээ...
"Баярлалаа." гэж хэлээд тэр утсаа халаасандаа хийгээд буцаад л цонхруугаа ширтэв.
Би анх удаа түүний хоолойг сонсож байна.
Энэ хөвгүүн үнэхээр төгс юм.
Би өнөөдөр түүний хоолойг сонссондоо баярлан автобуснаас буухдаа нүүр дүүрэн инээмсгэлэн буулаа.

Жихүний талаас

Жихүн бас л Эраг цонхоор харан "Өөө нөгөө охин байна! Би ахиад л царайг нь харахаа мартчихаж дараа л болохоос... " гэж өөртөө хэлэн утсаа гаргаж ирэн хараад
Тэр байнга миний хажууд суудаг юм байхдаа?...Дараа заавал царайг нь харнаа. гэж бодоод ахин өмнөх дурсамжиндаа хөтлөгдөн цонхоор ширтлээ.

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now