22-р хэсэг

856 87 1
                                    

"Оройтож байна шүү.." гэж намайг гэртээ орж ирэхэд ээж сонин луугаа нүдээ салгалгүй надад хэллээ. Миний хацар хүйтнээс бас Жихүнээс болоод улайчихсан байлаа.
Би: "Уучлаарай.." гэж намайг инээмсгэлэн хэлэхэд ээж надруу хараад нүдээ эргэлдүүлээд.
Ээж: "Гэмшсэн шинж алга шив..." гэхэд нь би инээгээд гутлаа тайлан
Би: "Тиймээ!" гэж хэлээд ээжийгээ очин тэвэрлээ.
Ээж: "Яагаад миний охин ийм жаргалтай болчихвоо?" гэж ээж надруу харан инээмсгэлэхэд би зүгээр л инээмсгэлээд ээжээсээ холдоод өрөөрүүгээ орлоо.  Би шатаар дээшээ өрөөрүүгээ орж байхдаа өнөөдрийн болсон бүх зүйлүүдийг бодлоо... Магадгүй энэ бүхэн миний хэзээ ч мартахыг хүсэхгүй дурсамж болох байх...
Жихүн; "Хөөх аль хэдийн 8:30 болчихсон байна шдээ! " гэж цагаа харан инээхэд би гайхан нүдээ томруулан
Би: "Аль хэдийн үү???" гэж хэлэхэд тэр санаа алдаад толгой дохилоо.
Жихүн: "Чи одоо явах хэрэгтэй юу?" гэж тэр надруу гунигтай гэгч нь харлаа. Би санаа алдаад толгой дохилоо. Үнэнийг хэлэхэд би түүнийг орхиж явахыг хүсэхгүй байлаа. Бид 2 тооцоогоо хийчихээд зоогийн газраас гарлаа.
Жихүн: "Өнөөдөр чамтай цагыг зугаатай өнгөрүүллээ." гэж тэр надруу харан инээмсгэлэхэд миний хацар халуу дүүгж эхэллээ.
Би: "Би ч гэсэн..." 
Жихүн: "Одоо 5 өдөр л үлдэх шив..." гэж тэр санаа алдан хэлэхэд би инээгээд
Би; "Хүлээж тэсэхгүй нь..."
Би өрөөндөө ороод орон дээрээ хэвтээд санаа алдлаа. "5 өдөр юм биздээ?" гэж амандаа бувтнаад шанаагаа тулан ханалуугаа дэмий ширтэнэ. Гэхдээ Жихүний боол байна гэдэг ч тийм ч муу зүйл биш юм. Үнэндээ надад таалагдаж байлаа. Яагаад гэвэл энэ шалтгаанаар түүнтэй байнга уулзаж болох нь байна шдээ... Гэв гэнэт миний утсанд мсж ирлээ.
Жихүн:-Надад маргааш чамд өгөх даалгавар байна.-
-Юу?-
Жихүн: :- Чи надтай хамт маргааш хүнсний юм цуглуулахаар дэлгүүр явах хэрэгтэй байна.-
-Нөгөө хэддээ хоол авч өгөх гэж байгаа юмуу?-
Жихүн:-Аанхан.-
-Хачин амьтан шүү.-
Жихүн:-Ханхүү гээч.-
Би дэрээ жаргалтай нь аргагүй тэврээд дээшээ харан хэвтлээ. Би маргаашийг тэсэн ядан хүлээж байна.

Дэхи эвшээнгээ ярвайн сууж байлаа. Тэр энд ингээд суух биш найзуудтайгаа бас Эратай хамт хооллож байх байлаа.
"За залуу минь" гэж нэг нь Дэхигийн хацраас чимхэлээ. Тэр өөр нийлдэг ангийнхаа хүүхдүүстэй зааланд сууж байгаа нь энэ.
Дэхи; "Яав?" гэж Дэхи Жунхён луу муухай харан асуулаа. Жунхён бол сургуулийнхаа хамгийн алдартай залуу нь боловч тэр өөртөө хэт их итгэлтэй болохоор хааяа бага зэрэг ядаргаатай санагддаг юм.
Жунхён: "Танай найз Эра байна шдээ?" гэхэд Дэхи өндийгөөд
Дэхи: "Юу гэж?"
Жунхён: "Намайг тэрэнтэйгээ танилцуулаад өг.... Тэр үнэхээр халуухан юм байна лээ."
Бэкхо: "Тийм шүү!" гэж Бэкхо гэх залуу Жунхёнийг дэмжлээ. Дэхи тэдэнлүү муухай хараад
Дэхи: "Уучлаарай залуусаа манай найз найз залуутай."
Бэкхо: "Хэн юм ?? Би та нараас өөр залуутай явж байхыг нь харж байгаагүй шдээ." гэж гайхан асуухад Дэхи инээгээд
Дэхи: "Та нар харж байгаагүй ээ. Өөр сургуульд сурдаг манай найз байгаамаа.."
Жунхён: "Нэрийг нь хэн гэдэг юм?" гэж итгэж өгөхгүй асуухад
Дэхи: "Жихүн, Пак Жихүн"

Би сагсаа түрэн алхаж байхад хажууд Жихүн худалдаж авах юмнуудынхаа жагсаалтыг уншина.
Би: "Эхлээд юу авах вэ?" гэж би түүнлүү харангаа асуухад тэр инээгээд
Жихүн: "эхлээд амттангууд авна."
Жихүн: "Амттангуудын тасаг тэгээд хаана байгаамбэ?"
Би: "5-р тасагт байгаа." гэж хэлэхэд нь би түүнээс төөрчихгүйн тулд түүнтэй ойрхон алхалаа.
Жихүн: "Залуус амттанд үнэхээр дуртай. Энэ жагсаалтыг л харчих л даа.." гэж хэлээд надад уртаас урт жагсаалт харуулахад тал нь амттангууд байлаа.
Би: "Тэд ч өсөж байгаам байна даа..." гэж би шоолонгуй инээхэд тэр надруу хараад ёжтой инээгээд
Жихүн; "Чи ч гэсэн өсөх хэрэгтэй шүү. Одой хүн минь."  гэж хэлээд миний толгойг зөөлөн цохичихоод гүйгээд явчихав.
Би: "Пак Жихүн!" гэж хэлээд араас нь гүйлээ.
Жихүн: "Яаая!" гэж Жихүн ориллоо.
Би; "Муу тэнэг." би тэрнийг гүйцэж очиход тэр хөлөө барин ёолоод сууж байлаа. Би түүний хажууд зэрэгцэн суугаад хөмсгөө зангидан санаа зовсон өнгөөр
Би; "Аймар өвдөж байна уу?" гэж асуухад тэр зөөлөн инээмсгэлээд
Жихүн: "Өвдөж байна л даа.. Гэхдээ тийм ч их биш.." би нүдээ эргэлдүүлээд
Би: "Чи үнэхээр тэнэг юмаа."
Жихүн надаас зугтаад гүйж явж байгаад шагайгаа эвгүй гишгээд уначихсан юм. Би түүнийг харж баахан инээж байгаад хажууд нь ирээд суусан нь энэ.
Жихүн: "Чи гүзээлзгэнэд дуртай юу? Нэрсэнд дуртай юу? " гэж надаас асуулаа.
Би; "Гүзээлгэнэ яасан?" Надад тэр хариу хэлсэнгүй харин миний ард явж байснаа гэв гэнэт жүүсний сав бариад урд гараад ирэв. Тэр нэрстэй жүүс жаргалтай нь аргаггүй уугаад явж байлаа. Тэр намайг үхтлээ цангаж байгааг мэдсээр байж албаар миний урд юм уугаад явж байлаа.
Би: "Жихүн!" гэж би уурлан хэлэхэд тэр надруу гэмгүй харцаар хараад
Жихүн: "Яасан? Чи нэрсэнд дургүй гээ биз дээ? Тэгээд л би чинийхийг уучихлаа." гэж хэлээд 2дох хайрцагтай жүүсээ задлан уулаа.
Би; "Чи галзуурчихаж.." гэж би түүнлүү харан инээн хэлэхэд тэр надруу ойртоод
Жихүн; "Юу гээч..." гэж шивнэн хэлэхэд нь би түүнлүү харлаа. Бид 2ын хооронд хэдхэн см.н зай байх бөгөөд надад амьсгалахад ч хүртэл хэцүү болж эхэллээ.
Би: "Ю-юу гэж?..."
Жихүн: "Би сая хөлөө хугалах шахсан ч надад хамаагүй. Яагаад гэвэл би чамтай хамт байхдаа үргэлж жаргалтай бас хөгжилтэй байдаг." гэж тэр надруу инээмсгэлэн хэллээ. Миний зүрх амаар гарах шахам хүчтэй цохилж би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй болчихов. Тэр надруу инээмсгэлэхээ болиод зүгээр л надруу удаанаар ширтээд ойртож эхэллээ. Тэр надруу зөөлнөөр ойртохдоо миний гараас хөтөллөө.
- 7р тасаг! 7р тасаг! гэж дэлгүүрийн хөгжимөөс орилон хэлэхэд бид 2 цочсондоо бие биенээсээ холдлоо. Тэр надаас холдоод надруу хараад
Жихүн: "Надад нэг санаа байна!" гэж хэллээ.
Жихүн: "ёоо чи ямар бүдүүн юм бэ?!" гэж би сагсаа арай гэж нэг юм түрэн явахад дотор нь суучихсан баясгалантай нь аргагүй чипс идээд явж байлаа. Жихүний санаа нь тэр сагсан дотор суугаад надаар түрүүлж явах байсан юм. Би түүнтэй хамт байх мөч бүрт байнга инээмсэглэж өөрийгөө хэнээс ч илүү жаргалтай болж байгаагаа мэдэрч байлаа. Харин тэр намайг тэгж боддог боловуу?

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now