12-р хэсэг

900 93 2
                                    

Би: "Би заавал явах ёстой юмуу???..." гэж би Миёнд чирүүлэн сургуулиас гарна.
Миён: "Тиймээ. Заавал." гэж тэр намайг хамаг байдгаараа чирэхэд би эргэж харан үлдсэн хөвгүүдрүү тусламж гуйсан байдалтай харахад
Сонү: "Уучлаарай хонгор минь!" гэж хэлээд Үжинтэй юм ярин намайг тоохгүй байв.
Би: "Дэхи...." гэж намайг түүнлүү гунигтайгаар харахад тэр намайг тоолгүй эргэн тойрноо ажиглаж буй дүр үзүүлнэ. Миний уур хүрэн Миёнийг даган сургуулиас гарлаа.
Өнөөдөр 4дахь өдөр. Бүжгийн дугуйлантай өдөр....
Бид 2 сургуулиас гараад Даниэлийн машинд сууцгаахад би машинд явж байх замдаа хөмсгөө зангидан уурлан сууж байхыг анзаарсан Миён надтай юм ярихыг оролдлоо.
"Эра...."
"Эра!"
"Хөөе Эра..." гэж намайг дуудаад л байлаа. Үнэнийг хэлэхэд би бүжиглэхийг хүсэхгүй байна. Би бүжгийг үзэн яддаг. Хэсэг хугацааны дараа би түүнлүү муухай харан
Би: "Яав?!" гэхэд тэр инээгээд
Миён: "Надад нэг санаа байна....Чи надтай хамт бүжиглэх шаардлаггүй ч харин Даниэлтэй цуг намайг үзэх гэж 4дахь өдөр болгон ирж бай!."
Би: "Болох юмуу?" гэж би өөрийн эрхгүй инээмсгэлэн асуухад тэр толгой дохилоо.
Тиймээ! Баяртай бүжиг минь..

Даниэл: "Минхён, Кёнмин!!!" гэж Даниэл машинаас буусан дариудаа ориллоо. Миён бид 2 гайхан урагш харахад Минхён, Кёнмин 2 тэврэлдчихсэн том цонхны цаанаас ЖинЁн, Жихүн 2ыг харан шоолон инээлдэж байлаа. Минхён өөрийнхөө нэрийг дуудаж байхыг сонсоод бидэнлүү хараад юу ч дуугарсангүй Кёнминийг улам чанга тэвэрлээ. Даниэл тэр 2 дээр очоод
Даниэл: "Сайнуу?" гэхэд Минхён дуугарсангүй. Кёнмин инээмсгэлээд
Кёнмин: "Минхёний бие нь өнөөдөр жоохон муу байгаа юм л даа..." гэхэд Даниэл Минхён руу хараад
Даниэл: "Би Минхён ийм нялуун гэж бодсонгүй..." гэхэд Минхён Даниэл руу муухай харан
Минхён: "Би тийм биш..." гэж сөөнгөдсөн хоолойгоор хэлэхэд Даниэл түүнийг үнэхээр өвдсөн гэдэгт нь итгэлээ. Кёнмин эргэж хараад Миён бид 2ыг харсан бололтой Минхёнийг тэврэхээ болиод бидэн дээр ирлээ.
Кёнмин: "Сайнуу! Даниэл бидэнлүү залгаад дуудсан юмл даа. Зүгээр биздээ?" гэж бид 2оос асуулаа. Хэсэг хугацаанд ярилцаж зогссоны эцэст Миён заалруу орон багштайгаа мэндэлчхээд ЖинЁн, Жихүн 2 дээр очоод бас мэндэлж байгаа харагдана. Би түүнийг бүжгийн дугуйланд явдгийг таг мартчихсан байна.... Тэр цонхруу хараад намайг ажигласан бололтой надруу харахад миний зүрх амаар гарах гэж байгаа мэт л цохилно. Кёнмин гэнэт намайг дуудан сандал дээр сууцгаая гэж санал болголоо. Бид сандал дээр суухад Минхёний царай нь үнэхээр таагүй харагдана тэр зүгээр л нүүрээ Кёнминийн хүзүүнд наачихаад бэлхүүсээр нь тэврэн сууж байлаа.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now