Би гэртээ ирэхэд 6цаг боллоо. 6цагийн турш шаналж, 6цагийн турш юу болсныг бодож, 6цагийн турш цээж хүнд оргиж байлаа. Миний нүд өвдөж, хамар улайж, дэрлэж байгаа дэр минь норчихсон. Би ахиж ямар нэгэн зүйл бодохоос залхаж байна. Би түүний гэрээс гараад автобусанд өөрийн ухаангүй юм шиг л явж байсан. Харин гэртээ ирэх мөчид би өвдөг сөхрөөд өөрийн мэдэлгүй уйлж эхэлсэн. Уйлаад л байсан уйлаад л байсан арай гэж нэг юм өөрийнхөө өрөөнд орж ирээд сууж байгаа нь энэ. Хэдэн цагийн турш уйлсны дараа миний нүд хавдаж бас анилдаж эхэллээ.
Гэв гэнэт миний утас дуугарч би цаг харахад аль хэдийн 7цаг болчихсон байлаа.
Би: "Байна уу?" гэж би сул дуугаар дуугарахад
Дэхи: "Эра!" гэж утасны цаанаас ориллоо.
Би: "Яасан бэ Дэхи?" гэж би хүйтэн хөндий харьцах гээгүй зүгээр л миний сэтгэл санаа тиймхэн байна.. Би зүгээр л ганцаархнаа хэвтээд бүх зүйлийн талаар бодмоор байна.
Дэхи: "Өөө би чамд саад болчихсон уу? Би чамруу уул нь мсж бичсэн чи харин хариу бичээгүй." гэж Дэхи хэллээ. Би юу хэлэхээ мэдсэнгүй.
Би: "Үгүй дээ үгүй. Би сая л босож байна. Яасан бэ?"
Өрөө хав харанхуй зөвхөн сарны гэрэл л тусна. Ийм орчинд би өөрийгөө улам бүр ганцаардсанаа мэдэрч байлаа.
Дэхи: "Ямар нэгэн юм болоо юу?" гэж тэр надаас асуулаа. Дэхи намайг хараагүй байгаа ч миний дууны өнгөнөөс ямар нэгэн зүйл болсныг мэдэж байлаа.
Би: "Би зүгээрээ." Үнэндээ би үхэж байна..
Дэхи: "Өнөөдөр чиний дуртай кино гарч байгаа тэ? Би зайрмагны дэлгүүрийн хажууд байна л даа. Би зайрмаг авж очоод хамт чиний дуртай киног үзье болж байна уу? "
Би шүлсээ залгилаа.
Би: "Дэхи чи бусадтайгаа хамт цагийг өнгөрөөх хэрэгтэй шдээ.."
Үнэндээ Дэхи ирвэл би үнэхээр их баярлах байлаа. Тэр намайг ямар ч үед инээлгэж чаддаг.
Дэхи: "Би 20мин дараа яваад очий."
Би: "Хэрэггүй ээ Дэ-.." тэр утсаа тасалчихлаа.
Нөгөө л нэг хүнд оргисон мэдрэмж буцаад намайг бүрхэж эхлэлээ. Миний нүдэнд нулимс цийлгэнэхэд би уйлахгүйг хичээж нүдээ анивчина. Би утсаа шалгахад надад ааваас 3мсж, Миёноос 2мсж, Сонүгээс 2мсж, Жисоноос 1 мсж, Дэхигээс 3мсж ирсэн байлаа.
Аав:-Ээждээ 4с очиж авна гээд хэлчихээрэй.-
Аав:-Бид 2 оройтох юмшиг байна.-
Аав:- Хөргөгчинд хоол байгаа халааж идээрэй-
Миён:-Дуусахаараа наад болзоогоо ямархуу болсноо ярьж өгөөрэй за юу ;)-
Миён:-Чи одоо болтол хамт байгаа юмуу? Зааз...хөгжилтэй байна гэж найдаж байна! кэкэ-
Сонү:-Би өлсөж үхлээ.
Сонү:-Би танай ээжийн хийсэн хоолыг идмээр байна.-
Жисон:-Эра! Reply 1997 өнөөдөр орой гарна гэнээ!.-
Дэхи:-Эрааааа би уйдаж үхлээ.-
Дэхи:- Чи өнөө орой завтай юу?Ямар нэгэн зүйл хийхүү? Reply 1997 өнөө орой гарна гэсэн хамтдаа зайрмаг идэнгээ үзвэл яасан юм бэ?-
Дэхи:-Чи унтаад байгаа юмуу?! БОСООЧЭЭ!!!
Миний хүсэж байсан хүнээс ганц ч дуудлага ганц ч мсж алга. Миний нүднээс нулимс урсаж эхлэхэд би шууд босон угаалгын өрөөрүүгээ орлоо. Би толинд өөрийгөө хараад хөмсгөө зангидлаа. Ширэлдсэн үс, хавдсан нүд, улайсан нүүр. Би санаа алдаад угаалгын өрөөнөөс гаран хаалга онгойлголоо.
-Би усанд орлоо хаалга онгорхой байгаа шүү.-
Дэхи:-Тэнэгээ аюултай шдээ!
Би мсж.ийг нь уншчихаад тоосонгүй буйданлуугаа шидчихээд усанд орохоор угаалгын өрөөрүүгээ ахин орлоо.