"Жихүн!!!" гэж тэд орилоход Жихүн тэдэнлүү харан нөгөө л нэг гайхалтай инээмсгэлэлээрээ инээлээ. Би түүнийг орж ирэхээс нь авахуулаад нүдээ салгалгүй түүнийг ширтэнэ.
Минхён: "Чи Эраг мэднэ биздээ?" гэж надруу заагаад Жихүнд хэллээ. Тэр цүнхээ ЖинЁн, Сэвон 2ын голын суудалд тавичихаад надруу харан толгойгоо гилжийлгэлээ. Миний зүрх хурдан хурдан цохилж байлаа.
Тэр намайг санаж байгаа болов уу? тэр намайг хэсэг хугацаанд харсаны эцэст
ЖинЁн: "Мэдээж шдээ. Би чамтай өчигдөр орой уулзсан тийм биз?" гэж хэлэхэд миний санаа амарлаа. Би яг хариу хэлэх гэж байтал Дэхи голоор орон
Дэхи: "Тэр Миён. Энэ бол Эра." гэж хэлээд миний мөрөөр тэвэрлээ. Би сандран Жихүн руу харахад тэр надруу биш харин Миён луу ширтээд зогсож байлаа.Удалгүй зөөгч ирэн биднээс захиалга авчихаад гараад явав. Миний нүдэнд Жихүнээс өөр хэн ч харагдахгүй байлаа. Харин намайг Кёнмин ажигласан бололтой санаа зовсон харцаар Сожин луу харахад тэр ч мөн адил адилхан зүйл бодож байгаа бололтой санаа нь зовсон харцаар надруу ширтэнэ.
Бурхан минь....
Хоол идсэний дараа охидууд нь дэлгүүр хэсэхээр гарч харин хөвгүүд нь үлдэж ахин хоол идэхээр болов. Гэхдээ миний бодол санаа тэр зоогын газарт л тэнүүчилж байлаа. Тэр намайг үнэхээр санахгүй байгаа бололтой... Тэр хоол идэж байхдаа надруу ганц ч хараагүй. Бас би тэрний хажууд өдөр болгон сууж хамт автобусанд явдаг шүү дээ. Би түүнд унаж тустлаа дуралчихсан байхад тэр намайг хэн гэдгийг минь ч мэдэхгүй...
Кёнмин намайг дуудан бодлоос минь салгалаа.
Кёнмин: "Хөөе Эра."
Би: "Ммм?"
Кёнмин: "Чи зоогын газраас гарснаас хойш нэг л хачин байх юм... Ямар нэг юм болоо юу?"
Би: "Үгүй дээ үгүй. Би зүгээр л нэг зүйлийн талаар бодож байсан юм." гэхэд Сожин санаа алдаад миний хажууд суугаад
Сожин: "Жихүний талаар уу?" гэж хэлэхэд би түүнлүү гайхсан харцаар харахад тэр инээгээд
Сожин: "Баригдсан даа." гэж хэлэхэд би ичсэндээ болоод юу ч дуугарсангүй. Хэсэг хугацааны дараа бид дэлгүүрээс гаран кафе.д суун ярилцахаар боллоо.Минхён: "Үжинаа чинь чиний 5дахь хоол чинь шдээ цадахгүй байна уу?" гэж итгэж ядсан харцаар түүнлүү харна.
Жисон: "Үжин нэг удаа 10 хүний хоол идэж байсан. Наа чинь юу ч биш." гэж Жисон Минхён рүү харан хэллээ. Дэхи шанаагаа тулан утсаараа тоголж буй Жихён руу харан
Дэхи: "Зааа тэгээд Жихүн минь Юүжи та 2 тэгээд хэр байна даа..." гэж хэлэхэд тэд чив чимээгүй болон Жихүн руу харлаа. Хэсэг хугацаанд тэр чимээгүй байсны эцэст
Жихүн: "Бид 2 аль хэдэн сарын өмнө салчихсан..." гэхэд бүгд уулга алдан
"Юу гэнээ?! Яагаад?" гэж асуухад Минхён ярианы сэдэв өөрчлөх гэж оролдон
Минхён: "Нээрээ би шинэ гарсан нэг хамтлагын билет олох гээд чадахгүй юм..." гэхэд Жихүн инээмсгэлэн
Жихүн: "Одоо тэдний мэдэх цаг нь болсон шдээ...." гэж хэлээд доошоо харлаа.
Сэвон: "Жихүн чи заавал хэлэх гээд байх шаардлаггүй шдээ...." гэж түүнлүү санаа зовсон янзаар харахад тэр
Жихүн: "Би зүгээрдээ! Харин та нар ингэж их сүр болоод байх хэрэггүй дээ.. За ямартай ч...." гэж Жихүн яриагаа эхлүүллээ.Юүжи, бид 2 6жилийнхээ ойг жаргалтай нь аргагүй тэмдэглэж байлаа. Бид найзуудтайгаа цуг зугаалгаар явж, далайн эрэг дээр тоголж байтал Юүжи гэв гэнэт усруу унахад цаанаас нь том давалгаа ирж байх нь харагдсан...
"Тэгээд л тэр давалгаанд өртөн чулуунд тоглойгоо цохичихсон..... Би түүний араас ороод эмнэлэгт аваачсан ч тэр 2 хоног ухаангүй байсны эцэст нь сэргэсэн. Даанч сэргэчихээд намайг санахгүй байсан..."
Жэ-хван: "Чи ярих гээд хүчлээд хэрэггүй дээ... Бид бүгдийг ойлголоо." гэж тэрнийг зогсоох гэсэн боловч Жихүн шүдээ зуун яриагаа үргэлжлүүлсээр л байлаа.Жихүн: "Би тэр үед тэрнийг аварч болох л байсан..... тэрнийг би хаана юу хийж явааг ч одоо ч мэдэхгүй байна... Тэр өдөр болсон бүх зүйл... Бүх зүйл миний буруу! Би түүнийг далайруу дагуулж яваагүй байсан бол би хайраа алдахгүй байсан юм!" гэж хэлээд тэр уучлалат гуйн угаалгын өрөөрүү орохоор явлаа.
Түүнийг явахад тэр өрөөний уур амьсгал үнэхээр эвгүй болчихсон байлаа.
Дэхи: "Ийм зүйл яриулсанд уучлаарай." гэж хэлэхэд
ЖинЁн: "Хэзээ нэгэн цагт мэдэх л байсан шдээ." гэж хэллээ. Гэвч бүх хүмүүсийн анхаарал нэг л хүн дээр төвлөрч байлаа. Тэр жирийн үед үнэхээр галзуу байдаг боловч одоо харин чив чимээгүй сууж байлаа.
Жэ-хван: "Даниэл ямар нэгэн юм болоо юу?" гэж түүнээс асуухад тэр хоолойгоо засан
Даниэл: "Та нар Эрагийн байнга яриад байдаг залууг санаж байгаа биздээ?" гэхэд Дэхи: "Нөгөө тэнэг -..."
Даниэл: "Тэр чинь Жихүн..." гэж Даниэл бусдадаа чухал гэгч нь хэлэх нь тэр.---MN4EVER---