28-р хэсэг

847 87 5
                                    

Би: "Чи намайг Жихүнд боломж өгсөн нь дээр гэж бодож байна уу?" гэж би утсаа оролдонгоо асуулаа.
СонҮ: "Мхм..." гэж ам дүүрэн хоолтой толгой дохилоо. Би санаа алдаад СонҮ рүү хараад
Би: "Би өнөөдөр түүний мсж.нд нь хариу өгөөгүй. Би тэрэнлүү хариу бичихгүй байх нь зөв биздээ СонҮ?"
Тэр хоолоо идэнгээ зурагт үзэж байсан болохоор надруу харах ч завгүй дуугай л толгой дохилоо.
Би: "Чи намайг ер нь сонсож байна уу?" гэж би уурлан түүний гарыг алгадлаа. Тэр толгойгоо дохиод
СонҮ: "Мэдээж сонсож л байна шдээ." гэж хэлээд ахиад л юм идэж эхэллээ.
СонҮгийн аав ээж 2нь орой болтол гэртээ ирэхгүй тул хичээл тарсны дараа тэр надтай цуг манай гэрт ирсэн юм. Тэгээд ч Сонүг ирэхэд манай аав ээж 2 дуртай байдаг юм хойно надад сайхан л байлаа.
Аав: "Та 2 жоохон чимээгүй байгаарай Маргааш өглөө би эрт ажилтай шүү." гэж манай аав өөрийнхөө өрөөнд орохынхоо өмнө бид 2т санууллаа.
Өчигдөр таарснаас хойш би үнэхээр тулгамдчихаад байлаа. Миний өмнө нь үерхэж байсан залуус ингэдэггүй байсан. Тэд надтай дотно харилцчихаад дараа нь намайг ингээд орхичихдоггүй байсан. Харин Жихүн бол тэс өөр хүн юм. Гэхдээ түүнийг ямар ч хүн байсан би тэвчих болно. Өнөөдөр тэр бүх л өдөржингөө надруу мсж бичихэд нь би хариу бичсэнгүй. Би түүний завгүй байсан гэсэн худал үгэнд итгээгүй учраас өөрийгөө юу мэдэрч байгааг түүнд мэдрүүлэхийг хүссэн юм.
Би: "Сонү би маргааш явах хэрэгтэй болов уу?" гэж би утсандаа ирсэн шинэ мсж.ийг ширтэнгээ асуулаа.
Сонү: "Тиймээ яв яв." гэж тэр ахиад л амандаа бувтнан хариуллаа. Сонү зурагтандаа хэтэрхий анхаарлаа хандуулаад миний яриаг ерөөсөө тоохгүй байгаа нь илт байлаа.
Жихүн надад новшийн зан гаргаж, миний зүрхийг шархлуулж, надад худлаа хэлсэн ч би түүнийг уучилж 2дох боломж өгмөөр байлаа. Магадгүй тэр завгүй байсан гэдэг худлаа шалтгаас өөр илүү шалтгаан хэлэх ч юм билүү.
Би: "Тэгэхээр би зөвшөөрлөө шүү?." гэхэд тэр
Сонү: "Тэгээч дээ." гэж намайг бас л тоосонгүй хариуллаа.

Жихүн: :-Эра босоорой! Өглөө болчихлоо хичээлдээ яваарай!
Жихүн:-Чи надад уурласаар л байгаамуу?
Жихүн:-Уучлаарай. Би энэ долоо хоногт үнэхээр завгүй байсан юмаа.
Жихүн:-Намайг ингээд битгий орхичих л доо. Чи намайг шархлуулж байна шүү Т^Т-
Жихүн:- Эра Эра Эра Эра Эра Би чамайг надруу хариу бичтэл чинь мсж бичсээр байх болно шүү.-
Жихүн:-Aливээ...Mickey.д Minnie нь хэрэгтэй байна шдээ.-
Жихүн:- Эра, Намайг үнэхээр үнэхээр үнэхээр үнэхээр уучлаарай.-
Жихүн:-Чи маргааш ирнэ биз дээ?-
Жихүн:-Манай багш миний утсыг хураагаад авчихлаа.-
Жихүн:-Чамаас болж ийм юм болж байгааг харж байна уу?-
Жихүн:-Би чиний төлөө галт ууланд дотор явж, махчин загастай далайд ч сэлж чадна.-
Жихүн:- Гэхдээ зөвхөн чи намайг уучилвал шүү дээ.-
Жихүн:- Эра чи надад ингэж хандаж болохгүй шдээ.-
Жихүн:- Би үхэхнээ.-
Жихүн:-Өө үгүйээ! Би үхэж байна!-
Жихүн:- Хнн...чи бүр намайг тоохчгүй байх шив.-
Жихүн:- Би АНӨБМББ гэдэг өвчин дусчихлаа!.-
Жихүн:- Чи уул нь ямар өвчин гэж асуух ёстой биз дээ?-
Жихүн:- Асуухгүй юмуу? За яахав би чамд хэлж өгий. АНӨБМББ=Эра намайг өршөөхгүй бас мсж бичихгүй байна гэсэн үг.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now