19-р хэсэг

765 82 2
                                    

Би: "Чи битгий булхиацаад бай л даа!!!" гэж би Жихүний мөрнөөс түлхэн инээхэд тэр надруу хараад хэлээ гаргаад
Жихүн: "Би булхиацаагүй шдээ!" гэж гэмгүй царай гарган хэлнэ. Бид 2 кино үзсэнийхээ дараа тоглоом тоголж хэн их тасалбар хожсон нь нөгөөгөө 7 хоногын боол болгохоор шийдсэн юм. Бид 2 тулалддаг видеo тоглоом тоголж байхад Жихүн намайг бага зэрэг түлхээд миний удирдлагыг аваад өөрөө хожчихсон юм.
Жихүн: "Миний зоос дуусчихлаа." гэж тэр надруу харахад би ч гэсэн толгойгоо дохилоо.
Жихүн: "За 2уулаа хэн нь ялсанаа үзий. Тасалбараа гаргаад ир." гэж тэр хэлээд надруу ойртон зогслоо. Гэв гэнэт амьсгалахад яагаад ийм хэцүү болчихвоо?..
Жихүн: "Би өөрийгөө хожсон гэхэд мөрийцсөн ч бэлэн байна." гэж тэр надруу улам ойртон хэлэхэд би түүний нүүрэн дээрхи жижигхэн сорви бас хамар нь ямар өндөр тэгшхэн болохыг нь сайн ажиглав.
Жихүн: "Нааш ир." гэж тэр миний гарнаас бариад тасалбар тоолдог машины дэргэд аваачлаа.
Жихүн: "Чи энд тасалбараа тоол харин би тэр машинд тоолууллаа." гэж миний хажууд байгаа машинлуу заалаа. Би түүний төгс царай руу чимээгүй л ширтэн толгой дохиход тэр инээгээд
Жихүн: "Мөрийгөө санаж байгаа биздээ?" гэж хэлээд миний хажуугаар зөрөн алхан явлаа. Би тасалбар тоолдог машин луу эргэн хараад гартаа байгаа хэдэн тасалбараа шургууллаа. Ялсан байгаасай! Гуйя бурхан минь... Тоолсоор л байлаа... одоогоор 120 тасалбар .... Тэр тэнэг надаас илүүг хожсон боловуу? Харж л байя! гэж би инээдээ барьж ядан бодлоо. Тасалбарыг тоолж дуусахад би 176 тасалбар хожчихсон байлаа. Би инээгээд өөртөө итгэлтэйгээр түүний хажууд очиж зогсоод
Би: "Ялагдагч минь!" гэж хэлээд мөрийг нь зөөлөн товиход тэр надруу эргэж хараад
Жихүн: "Чи л ялагдсан байх." гэхэд нь миний инээд хүрэн тасалбарынхаа тоог харууллаа.
Би: "176 тасалбар!" гэхэд тэр хөмсгөө өргөөд
Жихүн: "Хмм...Муугуй шүү." гэж хэлээд надад тасалбарынхаа тоог харуулахад би инээхээ болилоо.
Жихүн: "178 тасалбар!"
Би: "Чи булхиацсан шдээ!"
Жихүн: "Үгүйээ. Тоголж байхад бусдыгаа түлхэж болохгүй гэсэн дүрэм байдаггүй л байх шүү!" гэж хэлээд надруу харан чанга чанга инээлээ.
Би: "Жихүн!" би ч гэсэн түүнийг даган өөрийн эрхгүй инээлээ. Надад уурлах шалтгаан байгаа гэжүү? Жихүн жаргалтай инээмсэглэж байвал бүх юм болох нь тэр.
Жихүн: "Бид 2ын тасалбар нийлээд 354. 2уулаа дунд зэргийн чихмэл тоглоом авч болохнээ." гэж тэрнийг хэлэхэд би юу ч дуугарсангүй.
Жихүн: "Битгий уурла л даа. Чи чихмэл тоглоомоо сонго." гэж хэлээд миний мөрөөр тэврэн намайг өөртөө ойртууллаа. Яг энэ үед надад шагнал биш харин түүний үнэр бас миний мөрөн дээр тависан гар 2 л чухал байлаа. Амьсгалж чадахгүй нь... Бид 2 алхаад шагналаа авдаг хэсэг дээр очлоо.
: "Та 2т юугаар туслах уу?" гэж 30 орчим насны нэг эрэгтэй дулаанаар инээмсгэлэн асуухад Жихүн инээмсгэлээд тасалбараа өгөн
Жихүн: "354 тасалбар."
; "Гайхалтай! Та 2 энэ чихмэлүүдээс нэгийг нь сонгож авч болно." гэж баахан том чихмэлрүү заалаа.
; "Эсвэл та 2 оноогоо хуваагаад дунд зэргийн чихмэлүүдээс авч болно..." гэж дунд зэргийн чихмэлүүдрүү заалаа.
Жихүн: "Бид 2 нэгтгээд том-..."
Би: "Дундын чихмэлээс mickey mouse бас minnie mouse 2ыг авий." гэж би Жихүний яриаг таслан хэллээ. Тэр намайг гэнэт юм хэлсэнд гайхан надруу харахад миний нүүрийг час улаан болчихсон байхыг хараад инээгээд
Жихүн: "Заа тэгий даа. Minnie mouse бас mickey mouse 2г өгчих." гэж хэлэхэд хөгшин ах толгойгоо дохиод тоглоом авчирхаар явлаа.
Жихүн: "Чи одооноос эхлэн 7 хоногын турш миний хүслийг биелүүлэх болно шүү." гэж миний чихэнд тэр шивнэлээ. Бурхан минь... Тэр хожсон чихмэлээ аваад mickey mouse.г надад өглөө.
Би: "Яагаад mickey.г өгч байгаам бээ?" гэж би хөмсгөө зангидан асуухад тэр minnie mouse.г надруу харуулаад
Жихүн: "Яагаад гэвэл би mickey mouse болохоор. Намайг бодох үедээ наадханлуугаа байнга харж байгаарай."
Би: "Мангар.." гэж би хэлэх үггүй болон ичсэндээ түүнд доошоо харан хэллээ.
Жихүн: "Дараагын хагасайн хүртэл чи миний хий гэсэн болгоныг хийх болно шүү!"
Би: "Жихүн!"
Жихүн: "Чи намайг мангар тэнэг гэж дуудахаа болиод өнөөдрөөс эхлэн байнга намайг магтаж бай." гэж бахархалтай нь аргагүй хэлэхэд би инээн бөхийгөөд
Би: "Ойлголоо ханхүү минь." гэж хэллээ.
Жихүн: "Баярлалаа. Одоо харин хоол идий. Би өлсөж үхэх нь." гэж хэлээд намайг дагуулан хоолонд орохоор явлаа.

~~~~~

Жихүн нөгөө л байнга суудаг автобусныхаа суудалд суун чихэвчээ гарган цонхоор харан суулаа. Тэр өдөржингөө сургууль дээрээ ядарч унах шахам хичээлээ хийгээд одоо харьж яваа нь энэ.

Юүжи: "2уулаа далай эрэг явцгаая!" гэж Юүжи Жихүнийн тэврэн хэлэхэд Жихүн хэнээс ч илүү жаргалтай байлаа.
Жихүн: "Одоо юу?" гэж тэр инээмсгэлэн хамгаас хайртай найз охинлуугаа харан хэлэхэд тэр толгой дохилоо.
Жихүн: "Яаж явах юм бэ?" гэж Юүжигээс гайхан асуухад Юүжи инээмсгэлэн 28р автобусыг заан
Юүжи: "51 дугаартай автобусанд сууя!" гэж инээмсгэлэн хэллээ.

Жихүний энэ бодлыг утсанд ирсэн мсж тасалдууллаа. Тэр утсаа дэлгэн үзэхэд надаас ирсэн мсж байлаа.
Minnie: Сайн уу булхиацагчаа? бишээ ханхүү гэх байсын ^^
Жихүн мсж уншаад л өөрийн эрхгүй инээмсгэлэлээ. Тэр 2 хоногын өмнө Эратай хамт өнгөрүүлсэн өдрөө бодлоо.

Mickey: Сайнуу? боол минь..

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now