4-р хэсэг

1K 122 3
                                    

Би гутлаа үдэнгээ цонхны цаанаас Миён Даниэл 2ыг харахад тэр 2 бие биедээ нялууран зогсож байлаа. Муу 2 тэнэг. Би 20минутын өмнө бүжгийн дугуйланд Даниэл Миён 2т чирүүлэн байж ирсэн юм. Бүжгийн заал миний төсөөлж байснаас ч дор байлаа. Том шилэн цонхтой тул хажуугаар явах хүн болгон миний модон хөдөлгөөнийг харна гэсэн үг. 20иод хүн бүжгийн зааланд цугалжээ. Тэд хоорондоо юм ярина зарим нь бүр бүжгээ бэлдэж байхыг хараад би санаа зовсондоо Миён дээр очихоор гарлаа.

"Хөөе! Та 2 орохг-..." гэж oрилон тэр 2дээр очих гэж байтал замдаа хүнтэй мөргөлдөөд би газар бөгсөөрөө уначихав.
Би: "Ёоё..."
: "Чи зүгээрүү?" гэж хэлэхэд би дээшээ хархад тэр үнэхээр том нүдтэй бас их царайлаг юм... Би түүнлүү хэсэг ширтэж байгаад гялс босон
Би: "Зүгээрдээ... Уучлаарай" гэж хэлэхэд тэр надруу бөхийгөөд
: "Би замаа харж явах ёстой байсан юм намайг уучлаарай."
Тэр үнэхээр жоохон хүүхэд шиг царайтай байлаа.
Би: "Ингэх хэрэггүй дээ." гэхэд тэр надруу инээмсгэлээд
: "Чи энэ бүжгийн дугуйланд сурдаг юмуу?"
Би: "Бараг л... манай найз намайг хүчээр аваад ирсэн." гэхэд тэр инээгээд гараа өгөн
: "Намайг ЖинЁн гэдэг."
Би: "Эра. Танилцахад таатай байна.Чи гадаад хүн үү?
ЖинЁн: үгүй ээ би солонгос хүн?"
Би: аан тийм үү? гэж хариулахад тэр яг хариу хэлэх гэж байтал түүний нэрийг араас нь дуудлаа. Бид 2 2уулаа эргэж харахад би шоконд орчихов.
ЖинЁн: "Өөө Жихүн!" Миний зүрх хүчтэй цохилж эхэллээ.
Тэр мөн байна.
Автобусанд байнга таардаг залуу.
Миний хайртай залуу...
ЖинЁн миний хажууд ирж зогсоод
ЖинЁн: "Танилц энэ бол Эра. Харин энэ бол Жихүн" Би ЖинЁний юу ярьж байгааг ч сонсохгүй байлаа. Миний нүд зөвхөн түүнээс өөр хэнийг ч харахгүй байна. Жихүн надад гараа өгөн инээмсэглээд
Жихүн: "Намайг Пак Жихүн гэдэг." Би чичирсэн гараараа түүний гарыг арай гэж нэг юм атгалаа. ЖинЁн намайг хачин байгааг ажигласан бололтой надруу санаа зовсон байртай хараад
ЖинЁн: "Эра чи зүгээр үү?" гэж асуулаа. Би хариу хэлмээр байвч миний амнаас юу ч гарахгүй байлаа. Би хариуд нь зүгээр л толгой дохилоо.
Хэрвээ энэ бүхэн зүүд бол намайг хэзээ ч битгий сэрээгээрэй.
Би түүний гараас тавиад
Би: "Чамтай танилцахад таатай байлаа." гэж хэлээд худлаа инээмсгэлэх гэж оролдлоо.
Жихүн: "Юу гээч чи надад аймар танил харагдаад байх юм... Хаана харж байсан юм бол?" гэж тэр толгойгоо майжин надруу харлаа. Би яг түүнд хариу хэлэх гэж байтал араас Миён намайг орилон дуудлаа.
Миён: "Эра!!!" Тэр надруу гүйж ирээд ЖинЁн, Жихүн 2луу ширтээд
Миён: "Чи заалруу орохгүй юу хийгээд байгаан? Бас энэ 2 хэн юм надтай танилцуулахгүй юмуу ?" гэж миний чихэнд шивнэлээ.
Би: "ӨӨ...танилц Энэ бол ЖинЁн. Харин энэ бол.... Жихүн."
Миён: "Сайн уу? Намайг Миён гэдэг."
Би одоо л ухаан орж байх шиг байна. Би өдөр болгон харахыг хүсдэг хүлээдэг хүнтэйгээ танилцаад зогсож байна. Тэрний минь нэрийг Жихүн гэдэг юм байна. Бурхан минь...
Биднийг хоорондоо танилцаад зогсож байтал багш орж ирэн хичээлээ эхлүүллээ. Би Миёнийг өөрлүүгээ татан
Би: "Хөөе! Миний яриад байсан автобусанд таардаг залуу тэр байна!." гэж хэлээд би Жихүн рүү гараараа заахад
Миён: "Чи тоглож байгаа байлгүй дээ." гэж Миёний нүд нь томрон амаа дарлаа.
Би: "Би ч гэсэн итгэж өгөхгүй л байна." гэж хэлээд бид 2 ярилцахаа болин халаалтаа хийж эхэллээ.
Багш: "Зааа хэн өмнө нь бүжиглэж байсан бэ?" гэж багш биднээс асуухад надаас бусад бүх хүмүүс гараа өргөхөд багш Жихүн руу заагаад
Багш: "Чи хэдэн жил бүжиглэж байна?.." гэж асуухад тэр толгойгоо майжин удаан бодоод
Жихүн: " 4жил болж байгаа байхаа..." гэж хэллээ. Багш Жихүнийг заалны урд гаргаж ирэн чөлөөт бүжиг бүжиглэж үзүүлээч гэж санал болгоод дуу тавилаа.Тэрний царай нь илүү нухацтай бас харц нь ширүүн болоод бүжиглэж эхэлэхэд бүх хүмүүс чимээгүй болон түүний бүжгийг бишрэн үзнэ...
Энэ залуу зүгээр л төгс юм.

~~~~~

Жихүн өмнө нь түүнтэйгээ хамт бүжиглэдэг байсан.... бүх хүмүүс л тэднийг бүжигчин хос гэдгээр нь мэддэг байсан..... Тэр бүжиглэж байхдаа зөвхөн түүний л тухай бодно өөр хэнийг ч биш...

~~~~~~~

Дуу зогсоход бүх хүмүүс шүгэлдэн орилолдон түүнийг дэмжлээ. Хэсэг хугацаанд бүгд дасгал хийн бие халаалт хийсний эцэст багш бидэнд энэ долоо хоногт сурах бүжгийн хөдөлгөөнийг зааж эхэллээ.

Гэхдээ миний нүд Жихүнээс салахгүй л байлаа.

Тэр бүжиглэж байхдаа их нухацтай харагдаж байна... хэнийг боддог юм бол?
Бас тэр яагаад намайг танихгүй байгаа юм болоо?

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now