8-р хэсэг

905 107 1
                                    

Даниэл: "Тэр чинь Жихүн..." гэж хэлэхэд бүгд шүлсээ залгин бие биелүүгээ харж чив чимээгүй суулаа. Дэхи гэв гэнэт инээгээд
Дэхи: "Эра Жихүнд үү? Чи тоголж байгаа байлгүй дээ" гэж худлаа инээж эхлэхэд бүгд түүнлүү чимээгүй л ширтэнэ.
ЖинЁн: "Би ерөөсөө юу ч ойлгохгүй байна." гэж хэлэхэд бусад Минхён, Гуанлин, Сэвон гээд л бүгд толгой дохилоо. Дэхи нэг сайн гүнзгий амьсгаа аваад тэд нарт тайлбарлаж эхэллээ.
Дэхи: "Эра байнга л нэг автобусанд суудаг. Тэнд нь бас нэг залуу байнга суудаг юм байх. Тэрэндээ Эра ухаангүй дуралчихсан гэсэн. Тэгсэн Даниэл тэр залууг нь Жихүн гэнээ." гэж хэлэхэд бүгд инээлдлээ. Харин Даниэл хөмсгөө зангидан ахин нэг юм хэлэх гэж байтал СонҮн хаанаас ч юм гарч ирээд орилож гарлаа.

СонҮн: "Яасан Жихүн зүгээр үү? Би сая ариун цэврийн өрөөнд байсан чинь араас ороод ирлээ.." гэж сандарсан байртай хэллээ.

"Тэр өдрөөс хойш Жихүн байнга юм мартдаг болсон. Тэр байнга Юүжиг боддог болохоор амархан юмаа мартчихдаг болчихсон."

Сонү: "Би одоо энэ талаар сонсмооргүй байнаа... Сэтгэл өвдөөд байна." гэж хэлэхэд бүгд хүлээн зөвшөөрлөө. Хэсэг чимээгүй сууж байтал Жихүн ариун цэврийн өрөөнөөс орж ирлээ.
Үжин: "Та зүгээр үү?" гэж асуухад тэр толгой дохиод суудалдаа суув.

~~~~

Охидууд нийлэн жижигхэн тохилог кафе.д орж суулаа. Бид уулзаад удаагүй ч яг л хэдэн жил найзалсан сайн найзууд шиг болцгоосон байлаа. Бид 4 хэсэг хугацаанд юм ярилцан суусны эцэст надаас Кёнмин ингэж асуулаа
Кёнмин: "Эра....Чи Жихүнд сайн юмуу?..." гэхэд би ууж байсан юмандаа хахан түүнлүү нүдээ томруулан хараад
Би: "Тийм илт байна уу?" гэж асуухад тэр
Кёнмин: "Чамайг тэрэнлүү байнга ширтэж байхыг чинь би харсан юмаа." гэхэд
Миён: "Тэр ч үнэн шүү. Тэр Жихүний талаар өдөр болгон ярьдаг." гэж хэлэхэд Сожин, Кёнмин 2ын нүд нь гялалзан надруу ойртоод
"Та 2 яаж танилцсан юмбдээ?" гэж асуухад нь би инээмсгэлээд
Би: "Бид 2 байнга нэг автобусанд суудаг байсан болохоор би түүнд дуралчихсан юм." гэж хэлээд тэд нарыг намайг шоолох байх гэж бодтол тэд надруу чимээгүй болон ширтэж байлаа. Гэв гэнэт Сожин инээмсгэлээд
Сожин: "Хөөх яасан гоё юм бэ.." гэж хэлэхэд Кёнмин ч бас нэмж
Кёнмин: "Тийм шүү. Би хэрвээ танихгүй хүнд дурлаад тэгээд арай гэж нэг юм танилцаад маргааш ахиад уулзтал намайг танихгүй бо-...Өөө яанаа уучлаарай!" гээд амаа барихад нь би толгойгоо сэгсрээд
Би: "Зүгээр дээ..." гэж хэлэхэд Сожин санаа алдаад
Сожин: "Чи үнэхээр тэрэнд сайн юмуу?" гэж гунигтай өнгөөр асуухад нь би гайхан түүнлүү хараад
Би: "Тиймээ...." гэхэд тэр 3 бие биелүүгээ хөмсөгөө зангидан санаа зовсон байртай харалцана. Эд нар надаас юу нуугаад байгаа юм болоо? би яг тэднээс асуух гэж байтал Сожиний утас дуугаран мсж ирлээ.

-Бид нар одоо зоогын газраас гарах гэж байна. Очиж авахуу?-
-Бид өөрсдөө яваад очиноо хүлээж бай.-
гэж хариу бичээд тооцоогоо хийн кафегаас бид 4 гарлаа.

Бид 4 тэдэнтэй уулзаад хотоор бөөнөөрөө баахан алхалаа. Миний нүд бас л түүнээс салахгүй байлаа. Тэр намайг тоохгүй байна. Би Жихшн дээр очин яриа өдөх болгонд тэр өөр тийшээ харан юм бодон алхаад л байлаа. Намайг ингэж явахыг харсан Даниэл, Миён 2ын санаа нь зовж байв. Удалгүй бүгд гэртээ харихаар боллоо.
Би дуугай л халаасандаа гараа хийн газар ширтэн автобусны буудал руу алхана. Уул нь Даниэл, Миён 2 намайг хүргэж өгий гэсэн боловч би татгалзаад нөгөө л 51 дугаарын автобусандаа суух гээд явж байгаа нь энэ юм.
Би автобусны буудал дээр ирээд юм бодон зогслоо. Өнөөдрийн хамгийн гайхалтай мөч бол би Жихүнийг ахиад л харсан. Харин хамгийн муухай мөч нь ч гэсэн түүнийг тийм байдалтай харах байсан юм.
Тэрний инээмсэглэл, тэрний үнэр, тэрний хоолой гээд түүний бүх л зүйл надад гайхамшигтай санагдаж байлаа. Би зүгээр л нэг автобусанд таарсан залуудаа ингэж их дурлах гэж... Би энэ бодлоосоо салахын тулд утсаа гаргаж ирэн тоглоом тоголж эхэллээ.

"Эра?.." гэж хэн нэгэн дуудахад би түүнлүү хараад зүрх зогсох шахлаа. Тэр надруу инээмсгэлэн ирэхэд би сандран байж
Би: "Сайн уу?" гэж хэллээ.
Жихүн: "2уулаа адилхан автобусанд суудаг гэхээр догь биш гэж үү?" гэж тэр надруу харан хэллээ.
Би: "Тиймээ....үнэхээр догь..Ингэхэд чи яагаад ийм эрт гэрлүүгээ харьж байгаа юм бэ? " гэж асуухад тэр
Жихүн: "Бид нар уул нь Сонүгийнд очиж хонох гэж байсан юм л даа. Гэхдээ би мартамхай болохоороо гэрийн даалгавраа хийх ёстойгоо мартчихаж тэгээд л..." би хүчээр инээмсгэлэн
Би: "Мартамхай юм биздээ?..."
Жихүн: "Харин чи яагаад ийм эрт гэрлүүгээ явж байгаа юм бэ?"
Би: "Мэдэхгүй юмдаа...Магадгүй бүгд харьцгаасан болохоор тэр биз." тэр цагаа гарган хараад
Жихүн: "Дөнгөж 3цаг болж байнашдээ. Чи ямар нэгэн зүйл хиймээр байна уу?" гэж надаас инээмсгэлэн асуухад нь би
Би: "Мэдээж." гэж баярлан хэллээ.
Жихүн: "Хмм...Тэгвэл чамд очмоор газар байнуу?" гэж надаас асуухад нь би хэсэг бодож байгаад
Би: "Тиймээ! Байгаа юм байна!" гэж инээмсгэлэн хэлэхэд тэр
Жихүн: "Тэгвэл намайг гайхшруулаач..." гэж хэлээд бид 2 51 дугаарын автобусандаа сууж, хамгийн арын цонхон талын суудал тийм биз Жихүн?

---MN4EVER---

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now