27-р хэсэг

815 78 4
                                    

2дахь өдөр удаан өнгөрч байлаа. Хичээлүүд үнэхээр аймшигтай удаан. Жихүн автобусандаа өнөөдөр суугаагүй нь үнэхээр харамсалтай. Би түүний царайг харж түүнтэй юм ярьж инээлдэж суумаар байна. Би түүний гайхалтай инээмсэглэлийг ахин нэг удаа хармаар байна. Гэхдээ би түүнтэй уулзаад юу ярихаа сайн мэдэхгүй байна.
Би гэртээ ирээд л шууд унтахаар хэвтлээ. Би унтахаасаа өмнө мэдээж ямар нэгэн мсж ирсэн эсэхийг шалгалаа. Бас л хоосон "Муу тэнэг" гэж би амандаа бувтначхаад утсаа шидээд унтлаа.
Намайг унтаж байхад аав хаалга зөөлөн тогшоод
Аав: "Оройн хоол болчихсон шүү!" гэж ориллоо би сонссон ч хөдөлсөнгүй би орноосоо босмооргүй байна.
Аав: "ШИН ЭРА!" гэж манай аав миний өрөөнд орж ирээд миний хөнжлийг хуу татлаа.

3дахь өдөр.
4өдөр Жихүнгүй байлаа.
4өдөр хүнд оргисон цээжтэй явлаа.
4өдөр кино үзэж зайрмаг идэж суулаа.
4өдөр өөрийгөө өрөвдлөө.
Би: "Би залхаж байна! Тэр хичээхгүй юм бол би ч гэсэн хичээхгүй!" гэж намайг хэлэхэд Миён толгой дохин надтай санал нэгдлээ.
Би: "Яагаад гэвэл би тэрнээс илүү сайхантай нь учрах ёстой!" гэж би keyboarдаа балбаж эхэллээ.
Миён: "Тийм шүү!" гэж бас л толгой дохилоо.
Би: "Тэрэнд над шиг эмэгтэй гоёдно!" гэхэд Миён бас толгой дохилоо.
Даниэл: "Энд юу болоос байна?" гэж өрөөнд орж ирэхэд Миён баярлан түүнлүү харлаа.
Би: "Юу ч бишээ." гэж би инээн төгөлдөр хуурын урд очин суулаа. Сонү, Үжин 2ыг хөгжмийн өрөөнд орж ирэхэд чимээгүй байдал эвдэгдлээ.
Үжин: "Наадахаа өгөөдөх!" гэж Үжин Сонүгийн гараас чихэр авах гэж оролдоход Сонү өгөхгүй гараа өргөн миний хажууд ирж суугаад намайг тэврэн
Сонү: "Сайн уу хонгор минь! " гэж хэлэхэд би
Би: "Заваарсан юм." гэж хэлээд түүнээс холдлоо. Үжин энэ хооронд Сонүгийн гараас чихрийг нь авах гэж байгаад ахиад л бүтэлгүйтэв.
Үжин: "ӨГӨӨЧ!"
Сонү: "ЧАДАХГҮЙ!!!"
Би: "Жэхван! Энэ 2ыгоо хараачээ! Ямар ядаргаатай юм бэ?!" гэж намайг орилоход тэр миний үсийг сэгсийлгээд инээмсгэлэн
Жэхван: "Зүгээрдээ тайвшир." гэж хэллээ. Даниэл, Миён 2 буланд нялуурч харин Үжин, Сонү 2 ноцолдож байлаа.
Дэхи: "Хөөе холд." гэж Дэхи Жэхванаас намайг холдуулахад би инээгээд Дэхиг тэвэрч авлаа. Жисон хамгийн сүүлд хөгжмийн өрөөнд орж ирээд Үжин, Сонү 2луу хараад
Жисон: "Энэ 2 бас яачихаав?" гэж асуулаа.
Би: "Яахав дээ байдгаараа л байна..." гэж намайг хэлэхэд Жисон надруу харан инээгээд
Жисон: "Эра! Чи энд ирчихсэн юм чинь миний зохиосон дууг дуулаад үзэхгүй биз?" гэж баярлан Дэхигээс намайг салгалаа.
Би: "Мэдээж." гэж намайг хэлэхэд Миён гайхан
Миён: "Автобусаа яах гэж байгаа юм бэ?" гэж асуулаа.
Би: "Мартдаа. Жисон тэрнээс илүү чухал шүү дээ." гэж би инээмсгэлэн хэллээ.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now