Жихүн: "Их удаан хүлээв үү?" гэж тэр над дээр ирэн асуухад би
Би: "Үгүй дээ..." гэж хариуллаа. Үнэнийг хэлэхэд кино театрын урд 30аад минут хүлээсэн байлаа.
Жихүн: "Хоцорсонд уучлаарай." гэж цүнхээ ухан надад хэлэхэд нь би толгойгоо сэгсрээд
Би: "Зүгээр дээ. Гэхдээ ахиж битгий хоцроорой"
Жихүн: "Хоцорвол юу гэж?" гэж тэр хөмсгөө өргөн надруу харан тоглонгуй асуулаа. Намайг яг хариулах гэж байтал бидний билет захиалах ээлж ирэв.
Жихүн: "12:45 киноноос 2 билет." гэж хэлэн миний мөрөн дээр гараа тавин намайг өөрлүүгээ татлаа. Намайг яг түрүүвчээ гаргаж ирэн тооцоо хийх гэж байтал Жихүн болиулаад өөрөө түрүүвчээ гаргаж ирэн төллөө.Жихүн: "15мин дараа кино эхлэнэ. Чи ямар нэг юм хиймээр байна уу? Эсвэл шууд танхим руу орох уу?"
Би: "Чи өөрөө мэддээ.." миний зүрх яг амаар гарахнээ... Тэр эргэн тойрноо ажиглаж байгаад гэв гэнэт миний гараас барин нэг тийшээ гүйлээ.
Жихүн: "Энэ байна!" гэж тэр зураг авдаг жижигхэн бүхээгний дэргэд ирэн зогслоо. Би түүнлүү хараад
Би: "Нээрээ юу?" гэж асуухад тэр миний гарыг чанга атгаад
Жихүн: "Тиймээ... Кино эхлэхээс өмнө гялс авахуулцгаая!" гэж хэлээд дагуулан орлоо.
Жихүн: "Бид үнэхээр тэнэг гарсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна!" гэж би үсээ янзлангаа инээн хэлэхэд тэр камерны хажуудах жижигхэн цаг руу заагаад
Жихүн: "Хурдал 10хан сек үлдчихэж!" гэж хэлэн инээмсгэлэн хамгийн сүүлийн зургаа авахуулахаар бэлдлээ. Өмнөх бүх зурган дээр бид 2 тэнэг тэнэг царай гаргасан бол харин энэ удаад энгийнээр авахуулахаар шийдлээ.
5сек...
Би үсээ хурдхан янзлана.
4сек...
Би царайныхаа хувирлыг ажиглана.
3сек..
Гүнзгий амьсгаа авлаа.
2сек..
Инээмсгэлэлээ...
1сек...
Миний зүрх камерны дуутай зэрэгцэн зогсох шахав...
Би зурагны бүхээгт шокноосоо гаралгүй суусаар л байлаа. Жихүн гарч ирсэн бидний зургыг хараад инээгээд
Жихүн: "Хар даа зураг гарчихаж!" үнэндээ би өөрийнхөө хүчтэй цохилох зүрхнээс өөр юу ч сонсохгүй байлаа. Жихүн бидний авахуулсан тэнэг царайтай зургуудыг харан бас хамгийн сүүлийн зургыг харан инээмсгэлэн зогсоно.
Жихүн: "Эра ... чи царайгаа хардаа!" гэж миний хажууд суугаад надад зураг үзүүллээ. Би шокноосоо гаран түүнийг миний хажууд ирж суусныг хараад улам бүр догдолж эхэллээ.
Би: "Я-яасан гэнээ?"
Жихүн: "Хардаа!" гэж тэр надад зурыг өгөв. Би хамгийн сүүлийн зургыг харчихаад өөрийн эрхгүй нүүр улайлаа. Би уул нь зураг авахуулахдаа бэлдэн үсээ янзлаад, томоос том инээмсгэлэж байтал яг зураг авахын өмнө Жихүн намайг бэлхүүснээс тэврээд нүүрээ миний хүзүүнд наан зургаа авахуулчихав. Тэгээд л яг тэр үед миний гаргасан царайны хувиралыг камер дарчихсан байлаа. Миний нүүр бага зэрэг улайсан байх бөгөөд гайхсандаа нүд минь томорч бага зэрэг амаа ангайсан байдалтай гарсан байлаа.
Жихүн: "Чи үнэхээр инээдтэй гарчихаж!" гэж тэр намайг шоолон инээлээ.
Би: "Инээдтэй биш байнаа..." гэж би сандран хэллээ. Үнэхээр ч надад инээдтэй санагдахгүй байлаа. Тэр зөвхөн бага зэрэг л надад хүрэхэд намайг ингэж сандралд оруулж догдлуулж байхад би одоо цаашдаа яах болж байна?... Жихүн түрүүвчээ гаргаж ирэн хуучин Юүжигийн байсан зурагны зайнд бидний зургыг хийлээ. Тэр бидний зурагруу ахин удаанаар ширтээд
Жихүн: "Би тоголсон юмааа Эра..." гэж хэлэхэд би түүнлүү гайхан харлаа.
Жихүн: "Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна.... За кино эхлэх нь явцгаая!" гэж хэлээд миний гараас барин зурагны бүхээгээс яаран гарлаа.Жихүн Юүжигийн зургийг Эрагийн зургаар солисондоо харамссангүй. Магадгүй хэзээ ч харамсахгүй байх. Яагаад гэвэл тэр Юүжигийн тухай ганц ч бодоогүй...
12.50
Бид 5мин киноноосоо хоцорчихлоо.---MN4EVER---