34-р хэсэг

875 93 1
                                    

Дэхи: "Би хөдөлж чадахгүй нь ээ." гэж шалан дээр суун хөлөө тийчлэн гонгиноно. Дэлгүүрт явж байсан бүх хүмүүс түүнлүү гайхсан нүдээр харан зөрж байлаа.
Би: "Дэхи!" гэж би шивнээд түүний гараас татан "Чи юу хийгээд байгаа юм бэ? Хурдан босооч дээ!"
Дэхи: "Үгүй ээ хүсэхгүй байна." гэж түүнийг хэлэхэд нь би түүний гараас улам хүчтэй татан
Би: "Аливаа хурдан босооч дээ! Хүмүүс бидэн лүү шоолж хараад байна шдээ!"
Дэхи: "Харж л байг."
Би: "Тэгвэл би чамайг энд орхиод явлаа." гэж Дэхи рүү нэг харчихаад эргэж харан урагшаа алхалаа. Хэдэн секундын дараа хэн нэгэн миний гарыг атгав. Мэдээд байсан юмаа.
Хагасайн өдөр миний бодож байснаас ч хурдан өнгөрч байлаа. Бусад өдрүүдэд миний сэтгэл санаа нэг сайхан болоод л нэг гунигтай болоод л яваад байлаа. Өдөр нь Дэхи Миён гээд л сайхан найзуудтайгаа хөгжилтэй өнгөрөөнө. Харин орой нь ганцаараа байх үедээ уур хүрнэ. Би Жихүнийг мартах гэж их хичээж байлаа. Гэхдээ үнэхээр хэцүү юм. Би түүнд хайртай болохоор яаж ч чадахгүй, Түүнийг мэддэг болохоор мартана гэдэг байж боломгүй зүйл мэт.
Түүнийг мэддэг болохоор мартана гэдэг байж боломгүй.
Түүнийг хайрладаг болохоор мартана гэдэг байж боломгүй.
Түүнийг мартана гэдэг зүгээр л байж боломгүй зүйл.
Хагассайн өдрийг харамсалтай нь би ганцаараа өнгөрүүлсэнгүй. Дэхи шинэ малгай авахыг хүссэн юм. Гэхдээ би түүнтэй хамт гарахдаа арай өөр зорилготой гэрээсээ гарсан. Шинээр нээгдсэн дэлгүүрт миний аль дээрээс хойш харчихсан нэг фудволкоо авахыг би хүсэж байлаа. Би анх Миёнтой цуг авах ёстой байсан боловч Миён Даниэлтэй цуг гадагшаа гарчихсан. Тэгээд л би энэ тэнэг гонгиноо гөлөг шиг залуутай үлдчихсэн юмдаа.
Дэхи: "Одоо бид хайчих вэ?" гэж миний гарнаас тортой хувцаснууд аван асуулаа. Би түүнлүү харан инээмсгэлээд Энэ боловсон залууг өмнө нь аймшигтай новшын хүн байсан гэдэгт одоо хэн ч итгэхгүй. Гэхдээ Дэхи өөрчлөгдөж чадсаан. Тэр боловсон, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй нийтэч мэдээж бас царайлаг. Охидууд одоо ч гэсэн түүний араас үхдэг. Гэхдээ Дэхигийн шалиг зан нь дуусгавар болчихсон шүү дээ. Би алхаж явж байгаад нэг дуртай дэлгүүрээ заагаад
Би: "Tийшээ!" гэж орилоод түүнийг татан дагуулан орлоо.

Жинён инээгээд Жихүний гарыг цохилоо. Жинён: "Минхён наадахыг чинь сонсох юм бол галзуурах байхдаа."
Жихүн: "Мэдэж байнаа гэхдээ тэрний нүүрний хувирал үнэхээр инээдтэй байх болно." гэж Жихүн хэлэн инээлээ.
Жинён малгайгаа янзлаад латтенаасаа уулаа. Жинён Жихүнийг дуудан Минхёний төрсөн өдрийн бэлгийг авахаар хамт дэлгүүр хэсээд явж байгаа нь энэ.
Жихүн: "Би өлсөөд байна." гэж хэллээ.
Жинён: "Хоолны тасаг руу явах уу?" гэж асуухад тэр толгой дохилоо. Жихүн өчигдрөөс хойш сэтгэл санаа нь өмнөхөөсөө хамаагүй тайван болчихсон байлаа. Тэр жаргалтай бас үнэхээр тайван байв.
Мэдээж түүнд шийдэх асуудлууд байгаа ч гэсэн өмнөхөөсөө илүү эрх чөлөөтэй болчихсон байлаа. Яг л гинжнээсээ тайлагдчихсан юмшиг.
Гэхдээ тэр түүний талаар бодох бүрт яг л явж буй галт тэрэгний урдуур орчихсон юм шиг л түүнд санагдана. Түүний хамгийн том асуудал бол Эра. Тэр хийсэн юмаа цэгцлэхийг хүсэж байлаа.Тэр Эратай ахиад уртаас урт яриа өрнүүлэхийг, Эратай кино үзэхийг хүсэж байлаа. Тэр Эратай хамт байхыг хүсэж байлаа. Гэхдээ энэ бүхэн тийм амархан байхгүй гэдгийг тэр мэдэж байлаа.
Жихүн их дэлгүүрийн доторхи жижигхэн дэлгүүрүүдийг ажиглан явж байлаа.
Жинён: "Хөөе тэр Дэхи биш үү?" гэж гэв гэнэт хэлээд түүний нүд нь томрон "бас Эра юу даа.." гэж түүнийг хэлэхэд Жихүн гэв гэнэт зогсоод "Юу?" гэж асуулаа.
Жинён: "Тэнд." гэж нэг дэлгүүрлүү толгой дохилоо. Тиймээ Эра Дэхи 2 нэг дэлгүүрт юм үзээд зогсож байлаа.
Жихүн: "Эра энд юу хийж явж байгаа юм бол?" гэж нүдээ салгалгүй амандаа шивнэнэ.
Жинён: "Мэдэхгүй юм даа. Нээрээ юу хийж байгаа юм бол? Тэр магадгүй их дэлгүүрт баавгай агнах гэж ирсэн байх л даа." гэж Жинён нүдээ эргэлдүүлэн хэллээ.
Жихүн: "Амаа татаж үз." гэж хэлээд Эра руу харахад тэр инээгээд зогсож байлаа. Тэр энэ инээмсгэлэлийг саначихаж. Тэр өмнө нь Эраг инээлгэдэг байсан. Жихүн Эрагийн инээх дуу нь ямар байдгыг ч мартчихаж тэр ахиж сонсохыг хүсэж байлаа.
Жихүн: "Алив нааш ир." гэж Жихүн Жинёний гараас барин Эрагийн байгаа дэлгүүрлүү ойртлоо.
Жинён: "Чи юугаа хийгээд байгаа юм бэ?" гэж гараа авах гэж оролдоно.
Нээрээ тэр юу хийгээд байгаа юм болоо? Тэр өөрөө ч сайн мэдэхгүй байлаа.
Жихүн: "Хурдал! Тэд явах гэж байна!" гэж орилоод Жинёнийг дагуулан явлаа.
Жинён: "Бид одоо юу хийх юм? Тэднийг өдөржингөө дагаж явах юмуу?"
Жихүн: "Тиймээ!" Үнэхээр л Жинёний хэлснээр тэр 2 өдөржингөө Дэхи, Эра 2ыг дагаж явлаа. Минхёний төрсөн өдрийн бэлгийг ч авсангүй. Жинён сайн найзыгаа нэг охины араас ингэж явахыг нь харах түүнд инээдтэй санагдаж байлаа. Жинён Жихүнийг хуучнаа мартана гэхэд нь баярлаж байсан ч энэ нь түүний төсөөлснөөс шал өөр байлаа. Уул нь тэр Жихүнийг Эра дээр очин бүх зүйлийг тайлбарлаж хэлэх байх гэж бодсон өдөржингөө тэднийг дагана гэдэг? Энэ түүний хувьд төсөөлөөгүй зүйл байлаа.
Жихүн Дэхиг Эраг тэврэх эсвэл ямар нэг байдлаар Эрад хүрэх бүрт л уурандаа үсээ зулгаана. Харин Эраг инээх бүрт тэр дагаад л инээнэ.
Жинён: "Юу гээч... чи үнэхээр жихүүдэс хүрмээр байгаагаа мэдэж байна уу? Чи бараг л түүнийг танадаад байна шдээ." гэж хэлэхэд Жихүн толгойгоо сэгсрээд
Жихүн: "Бид танадаж байна." гэж хэллээ.
Жинён: "Заза би тэгвэл явлаа. Би өнөөдөр чамаас болоод юу ч амжуулж чадсангүй." гэж гараа халаасандаа хийн хэллээ.
Жинён: "Баяртай, амжилт хүсье!" гэж хэлээд их дэлгүүрээс гаран явлаа.
Жихүн утасныхаа цагыг хараад гэртээ харих хэрэгтэй гэж шийдлээ. Тэр дэлгүүрээс гарах замдаа нэг жижигхээн дэлгүүрийн хажуугаар зөрлөө. Эра, Дэхи 2 энэ дэлгүүрт дотор орсоныг тэр сайн санаж байлаа. Түүний нүд жижигхээн одны тэмдэгтэй мөнгөн бугуйвчин дээр буулаа. Энэ бугуйвчыг Эра сонирхоод байсан байхаа? гэж бодоод тэр дэлгүүрлүү орлоо.
"Баярлалаа. Ахин ирж үйлчлүүлээрэй!" гэж худалдагч Жихүн рүү инээмсгэлэн түүнийг үдэж өглөө. Тэр худалдагчаас жижигхэн хайрцагтай зүйл аваад болгоомжтой халаасруугаа хийгээд инээмсгэлэн дэлгүүрээс гаран явлаа.

• Хоосон суудал • [Complete]Where stories live. Discover now