|07| Томилолт

2K 252 26
                                    

Инбинь ажлаа тараад гэрлүүгээ алхах замдаа өөртөө бялуу авж идчихээд өндөр өсгийтөө чирэх шахам алхана. Ажлаас гарахын өмнө Сэүн түүний бугуйнаас бариад "Уучлаарай" гэж хэлсэн нь түүнийг сэтгэл санаагаар унагаж орхисон хэрэг.

Гэртээ явж ороход ээж аль хэдийн хоол хийчихсэн байх бөгөөд дүү, аав хоёр арай ирээгүй байлаа.

"Би ирлээ" гутранги өнгө аястай ийнхүү хэлэхэд ээж цаашаа харсан чигтээ "Өө Бинни гараа угаагаад ширээ засахад тусла." гэж орилох аж.

Би өрөөрүүгээ орж хувцсаа солиод гараа угаагаад очиход баяр ёслолоор л иддэг ажиллагаа ихтэй амттай хоолнууд нүдэнд минь үзэгдэж арааны шүлс минь гоожиж байв.

"Ямар нэг сайхан зүйл тохиолдоо юу?" тавгалсан хоолноос амсах гэтэл ээж гарлуу минь алгадаад "Бусад чинь ирээгүй байхад яах гээд байгаа юм" гэж хэлээд эргэж харлаа. "Юу тохиолдсон юм бэ ээжээ" би залхууран ширээний ард очин суухад "Миний төрсөн өдөр" гэж ээж хэнэггүй хэлэх аж.

Энэ гэрийн бүх зүйлийг хийж, нөхөр хүүхдээ хүний доор оруулахгүй гэж амьдралынхаа хагасд хичээж байгаа ээжийнхээ төрсөн өдрийг мартсан гэдэгтээ хачин ихээр санаа зовох аж. Яагаад ийм муу охин юм бол?

"Мэдэж байна аа. Тоглож байхад. Ямар бэлэг авмаар байгаагаа хэлчих. Охин нь цалингаа буухаар аваад өгье" би босч ээжийн хажууд очоод гарнаас нь сугадан ийн хэлэх үед ээж надруу хачин харснаа "Архи уучихаа юу? Нөхөртэй болоод энэ гэрээс явчихвал тэр чинь миний бэлэг" гэж хэлээд гартаа барьсан халбагаараа толгой дээр чанга гэгч нь цохив.

Удсан ч үгүй аав дүү хоёр гаднаас орж ирээд бид халуун ам бүлээрээ хоолоо идлээ. Ойрд дүү бид хоёр гэртээ байхаасаа байхгүй нь их байгаа учир дөрвүүлээ ширээ тойрч хамт хооллоогүй удсан гэдгийг анзаарав.

Хооллож дууссаны дараа аяга тавгаа угаачихаад өрөөндөө ороод маргаашийнхаа ажилд бэлдлээ. Маргааш бороотой гэсэн болохоор даарч магадгүй. Зохицох хувцас өмсөх гээд шүүгээгээ нээтэл олигтой хувцас байсангүй.

"Зүгээрээ цалин буучихвал гоё хувцас аваад өмсчихнө." өөртэйгөө ийн яриад орондоо ортол утас дуугарлаа.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Пак нарийн бичигWhere stories live. Discover now