|46|Тэгвэл тэгээд тэврээч

1.5K 197 47
                                    

Захирлын туслах Ким Минжэгийн эхнэр төрсөн учир улирлын амралтаа авч байгаа юм. Тийм болохоор түр хугацаанд түүнийг орлох туслах ажилтан өнөөдрөөс ажилдаа орж байгаа билээ.

Жунин бид хоёрыг ирэхэд тэр аль хэдийн нарийн бичгийн хэлтсийнхэнтэй танилцаад хийх ёстой зүйлээ хийж байсан тул бид ч шууд ажилдаа орохоор болсон юм.

Шинэ төслийн хүрээнд хотоос багагүй зайтай газар амралтын газар барьж байгаа бөгөөд шинэ долоо хоног үнэхээр завгүй эхлэж байлаа.

"Хайрт... Кхм өрөөнд ногоон цай оруулаад ирээч Пак нарийн бичгээ" Жунин ийн хэлсэнд Инбинь шоолох мэт инээснээ амралтын өрөөний зүг явлаа.

Түүний царайнаас одоо хүртэл инээмсэглэл арилахгүй байх бөгөөд амралтын өрөөнд ороход шинэ ирсэн туслах кофе уугаад зогсож байв. Инбинь толгой дохин мэндлээд Жунинд цай бэлдэж байтал өнөөх залуу хажууханд нь ирж зогсоод "Өглөө захиралтай хамт явахыг чинь харсан юм байна. Нарийн бичиг нь үү?" хэмээн асуув.

Инбинь түүний өөдөөс хараад эелдэг инээмсэглэд тодруулаад "Тийм ээ, асуух зүйл байвал асууж байгаарай" гэж хамт ажилладаг хүний хувьд хэллээ.

"Намайг Хан Сону гэдэг шүү сайн цээжлээд аваарай" тэр залуу ингэж хэлээд инээсэн хэдий ч бага зэрэг жийрхэх шиг санагдав. Ямартай ч би чимээгүй толгойгоо дохиод ногоон цайгаа аваад өрөөг орхисон юм.

Жунины өрөөний гадна ирэхэд тэр дэлгэц рүү таг ширтчихсэн хөмсөг зангидах бөгөөд намайг хаалга тогших хүртэл юу ч анзаарах сөхөөгүй байсан юм.

"Цай авч ирлээ захиралаа" Инбинь инээмсэглэн түүн дээр очих бөгөөд ширээн дээр нь цайгаа тавьчхаад гарах гэтэл Жунин шууд л түүнийг татан өвөр дээрээ суулгаж орхив.

"Галзуурчихсан юм уу? Ажил дээр байж юу хийгээд байгаа юм" Инбинь босох гэж завдах тусам Жунин түүнийг улам чанга тэврэх бөгөөд нуруунд нь нүүрээ наагаад "Хоёулаа ер нь ажлаасаа гараад үргэлж орондоо хэвтээд байж болохгүй юу?" гэж хэлснээ гэнэт нэг зүйл санасан бололтой Инбинийг өөр лүүгээ харуулаад "Хэзээ хоёр талын гэр бүлээ танилцуулах уу? Сэтгэл амар хамт амьдаръя, хурдхан шиг" гэснээ сандлаа хойш налаад хошуугаа унжуулаад суучих нь тэр.

"Чи арай хоёр туйлт юм биш биз дээ? Өдөр нь хошуугаа унжуулж хүнд эрхлээд харин шөнө нь" Инбинь хэлж дуусалгүй жуумалзсанаа Жунины энгэрт наалдаад өгөв.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now