|10| Үнсэлт

2.1K 241 16
                                    

Харанхуйд дээрээс нь ойд алхаж байгаа болохоор яагаад ч юм айж түүний гарнаас чанга зуурсаар алхана. Саяхан үзсэн буруу эргэлт гэх киноны дүрүүд гэнэт хөлнөөс минь татах гээд байгаа мэт санагдаж амьсгалаа авахаа ч мартах шахам явна.

Харин тэр дулаахан орой байгааг гайхан надаас яриа өдсөөр байх аж. "Даарахгүй байгаа биз?" тэр надаас бараг таван удаа ийм асуулт асуусанд би бухимдаж орхив.

"Чимээгүй байгаач. Тэдний анхаарлыг татах нь байна. Их соргог юм шиг байна лээ" би шивнэн ийн хэлсэнд тэр явж байсан газартаа зогсоод "Хэний" гээд чангаар асуулаа.

"Чи буруу эргэлт үзээгүй юм уу? Хүний махан идэштэн. Тэд хүнийг харгис хэрцгийгээр алаад дараа нь махаар нь хооллодог" түүнд улам наалдан салгалах зүрхэн дээрээ гараа тавиад ийн хэлэхэд тэр чанга инээж байснаа гэнэт чимээгүй болчих нь тэр.

"Захиралаа?" доошоо замаа харсан чигтээ түүнийг ийн дуудсанд тэр хариулсангүй. "Ким Жунин" би гарыг нь бага зэрэг сэгсэрсэн ч хариу байсангүй. Дээшээ түүний зүг хартал тэр гэнэт орилчихов.

Зүрх минь яг л зогсох мэт мэдрэмж төрж түүний өөдөөс бүлтэлзэн харахад тэр инээд алдаад "Битгий ай. Юу гэж буруу эргэлтийн махчид энэ хавьд байдаг юм. Удахгүй очих газрын хавиар л байж байдаг болохоор санаа зовох хэрэггүй за юу" гэж хэлээд чангаар инээснээ гарнаас минь хөтөлчихөв.

"Чи надаар тоглоод байна уу?" би уйлчих шахам түүнээс ийн асуухад тэр намайг улам шоолох аж. "Уучлаарай эгчээ" тэр үсийг минь сэгсийлгээд цаашаа алхсан ч би тэсэлгүй уйлж орхив.

Яаж харанхуйд ой дунд явж байгаа хэрнээ аймшгийн киноны аймшигт дүрийн тухай инээж ярьж чадаж байна аа?

"Яасан бэ?" тэр гэнэтийн үйлдэлд минь гайхсандаа эргэж хараад санаа зовсон хоолойгоор ийн асуух бол би түүний зүг муухай харсаар нулимсаа арчиж байв. "Муу өөдгүй бацаан минь. Яаж ингэж тайван байж чадаж байнаа? Би ядаж нэг болзоонд явчихаад үхэх байсан юм" миний хэлсэн үг түүний инээдийг улам хүргэж орхисон бололтой тэнэг хоолойгоор инээгээд "Намайг л нусгай гээд доромжлоод байсан өөрөө нусаа гоожуулаад зогсож байх гэж. Ямар ч хүний махан идэштэн байхгүй за юу? Хурдан явахгүй бол би л чиний махаар хооллох юм шиг байна шүү" тэр ийн хэлээд дахиад гарнаас минь хөтлөөд үргэлжлүүлэн алхах аж.

Би уйлаад арай тайвширсан болохоор биеэ сул тавиад дахиж аймшгийн кино бодохгүй гэж хичээхдээ хөтлөлцсөн байгаа өөрсдийнхөө гарлуу хараад балмагдаж орхив. Түрүүнээс хойш бид хөтлөлцөөд байгаа гэдгийг санаад нүүр минь халуу оргиж орхих нь тэр.

Пак нарийн бичигDonde viven las historias. Descúbrelo ahora