|34| Уучлаарай хадам ааваа

1.7K 250 19
                                    

Жунин Жүнмёныг шалсаар байгаад хамт уухаар боллоо. Тэр зүгээр л Инбиньд гомдож бас өөртөө урам хугарсандаа архи уух хэрэгтэй гэж бодсон хэрэг. Тэгээд байнга очдог газраа очоод цаг гаруй юу ч ярихгүй архи уусаар сууна.

Жүнмён түүний гутранги байдлаас сүүлдээ залхсан бололтой санаа алдаад "Уухаа болиод надтай ярилц." гэж хэлээд гараас нь зууран өөр лүүгээ харуулав. Жунин аль хэдийнээ согтож эхлэсэн байх бөгөөд Жүнмён руу муухай харчхаад "Та одоо яв" хэмээн уцаарлангуй хэлээд урдаа байх хундагатай архийг хөнтөрч орхив.

Жүнмён яг одоо гараад явахыг маш их хүсч байсан хэдий ч дүүгээ ийм байдалтай орхивол өөдгүй амьтан болно гэдгээ маш сайн мэдэж байв. Тэгээд Жунин руу харахад тэр шилтэй архинаас хундагалж байх бөгөөд ууж амжихаас нь өмнө Жүнмён булаан авч дөнгөв.

"Асуудлаа шийдэх ёстой байж зугтаагаад байх хэрэг үү? Бүр архиар далимдуулж уу? Энэ зөв сонголт биш Ким Жунин! Чи үнэхээр новш шиг зан гаргасан, чи хайртай бүсгүйгээ гомдоосон. Очоод уучлалт гуйх ёстой байтал ингээд хэнд ч хэрэггүй хар ус гудраад сууж байгаагаасаа ич." Жүнмён анх удаа Жунинтай ингэж харьцаж үзэв. Жунин өмнө нь хэзээ ч ийм байдалд орж байгаагүй юм.

Тэр хичээнгүй, хэр барагтаа архи уудаггүй байсан ч сүүлийн үед арчаагүй зан гаргаад байгаа нь Жүнмёныг бухимдуулж байлаа. "Ахаа би яах ёстой вэ? Би анх удаа л эмэгтэй хүнийг ингэж их хайрлаж үзэж байна. Би Инбиньтэй яаж харьцах аргаа үнэхээр олж чадахгүй гомдоох үг хэлчхээд байна, би яах ёстой юм бэ? Магадгүй түүнийг надаас илүү хайрлах, халамжлах залуу олдох болно. Түүний амьдралд олон залуу гарч ирэх байх" Жунины хэл орооцолдон ийнхүү хэлээд урагшаа ширээ налан хэвтэв. Жүнмёнд хэлэх үг олдсонгүй. Загинаад хаячхъя гэхээр болохгүй, тэврээд аргадъя гэхээр...

Жүнмён зүгээр л санаа алдав. Тэгээд Жунины нуруун дээр зөөлхөн цохиод "Чи өөртөө итгэх хэрэгтэй. Чи түүнийг хэн хэнээс илүү хайрладаг гэдгээ батал, буруу зүйл хийсэн бол уучлалт гуй, үл ойлголцол гарсан бол ярилц. Би ийм болохоор тэгж чадахгүй, би тийм болохоор түүнд өөр хүнд олдоно гэж өөрийгөө хэмхлэхээ боль. Чи хамгийн шилдэг залуу гэдэгтээ итгээд яг одоо Инбинь дээр очоод уучлалт гуй. Дахиж битгий гомдоо" түүний хувьд дүүдээ өөртөө итгэх итгэлийг нь олж өгөх л яг одоо чадах зүйл нь байлаа.

____________

Инбинь ажлаасаа гарч яваад тэсэлгүй уйлж орхив. Зүгээр л түүнтэй ярилцаж болох байтал яагаад гомдоох зүйл хийж орхисон гэдгээ. Хэзээ ч бодож байгаагүй салах тухай гээд л...

Пак нарийн бичигWhere stories live. Discover now