Жунин Бэкхёны ярьсан зүйлээс юуг ч ойлгож чадсангүй. Бизнесс ярих үедээ Жунин хамгийн хатуу бас анхааралтай нэгэн байдаг хэрнээ Бэкхёны ярьсан чухал гэрээг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байв.
Олигтой шийдэлд хүрээгүй залуус өрөөнөөс хамт гарлаа. Бэкхёноос Инбинийг хамгаалсандаа Жунин түүнийг шууд гаргаж өгөхийг хүссэн биз.
"Баяртай Бюн захиралаа" Жунин түүнийг хөөх шахам гаргаж байгааг Бэкхён сайн мэдэж байгаа болохоор ёжтой инээмсэглэл тодруулан гарах хаалга руу явах гэж байснаа гэнэт Инбиний ширээн дээр явж очоод "Чи саяжингаа элсэн чихэр дээр суучихсан юм биш биз?" гэж хэлснээ доош тонгойн нүүрэнд нь тулаад "Үнэхээр чихэрлэг харагдаж байна" хэмээв. Инбинь санаа зовсондоо Жунины зүг харвал Жунин тоосон ч шинжгүй зогсоно.
Инбиний урам бага зэрэг хугарав. Гэхдээ Бэкхёны өөдөөс эелдэг инээмсэглээд "Баярлалаа Бюн захиралаа" гэж хариулахад Жунин түүний эелдэг занг шагшин магтсандаа бараг хахаад үхчихсэнгүй.
Бэкхён нүдээ ирмээд гарах хаалгаруу зүглэв. Жунины санаа амарсан бололтой урт амьсгаа аваад буцаад өрөөрүүгээ орох гэж байтал Бэкхён эргэж хараад "Чи их гоё хүзүүтэй юм. Үсээ дээшээ боох чамд үнэхээр сайхан зохидог гэдгийг мэдээд авчих" гэж хэлээд уруулаа хазаад гараад явав.
Жунины уур үнэхээр их хүрч байсан болохоор Инбиний ширээний урд очоод хоёр гараа хүчтэй гэгч нь ширээн дээр газардуулав. Инбинь цочсондоо сандал дээрээ том нүдлэн суух бол Жунин хөмсгөө зангидан нүдээ нарийсгаад Инбинь рүү харж байгаад гараа хойш нь явуулаад үсний боолтыг нь тайлж орхив.
"Гэнэт яагаад байгаа юм бэ захиралаа?" Инбинь бүлтэгнэсээр Жунины зүг харах бол Жунин хөмсгөө зангидсаар "Үнэхээр царай муутай байна. Үсээ дээшээ боохоороо нүд чинь жартайгаад аймшигтай харагддаг. Тийм болохоор шинэ дүрэм чи бид хоёрт гарч ирсэн ойлгосон уу?" гэж их л чухал зүйл ярьж байгаа юм шиг хошуугаа цорвойлгон хэлнэ.
"Я.ямар?" Инбинь өөрийгөө юу буруу хийснийг мэдэхгүй болохоор ихэд цочирдсон маягтай асууна. "Чи ажилдаа ирэхдээ үргэлж үсээ задгай тавих ёстой. Үгүй бол хална шүү" Жунины хэлсэн тэнэг үгийг сонсоод Инбинь ёжилсон инээдээр инээн сандлаасаа босон гараа ташаандаа аваад "Таны архи гараагүй байгаа юм уу?" гэж асуугаад нүдээ бүлтийлгэнэ.
"Үгүй ээ! Би эрүүл байгаа болохоор надад туулай шиг биш бар шиг хандах хэрэггүй. Чи миний хүссэн бүхнийг хийх болно. Энэ бол ажлын байранд тогтсон дүрэм. Дээд ажилтнаа хүндлэх ёс" Жунин үг бүрээ тод чангаар хэлэн бас баруун гарынхаа долоовор хуруугаар үг тутамдаа ширээ тогшино.
Инбинь тэвчихийг хүссэн ч түүний шар гозойн Жунины өөдөөс муухай харан "Энэ чинь 21р зуун. Яахаараа наад тэнэг ажлын байранд тогтсон дүрмийг чинь би дагах ёстой юм. Дээд албан тушаалтай гээд юугаараа илүү юм. Илүү эрхтэнтэй, бүх зүйлээрээ илүү юм уу? Тэгээд ч чи бар шиг байдлыг минь хүртэх эрхгүй!" тэр ийн хэлээд гэнэт нэг зүйлийг санасан бололтой амаа дараад "Чи санаад байгаа юм уу?" гээд орилох шахам Жунинаас асуув.
Жунин хардсандаа үүрд нууцлах гэж байсан зүйлээ хэлсэндээ өөрийгөө алаад хаячихмаар санагдаж байсан ч бууж өгөлгүй "Тиймээ санаж байна. Над руу өлсгөлөн бар шиг дайрсныг чинь санаж байна" гэж хэлээд хэлээ гаргах бол Инбиний хацар улайгаад нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.
"Яагаад тэгээд санахгүй царайлаад байсан юм? Намайг шоолоод бах чинь ханаж байсан юм уу? Сайхан байсан байх даа, ямар ч өөлөх зүйлгүй амьдардаг болохоор бусад хүмүүсийн шившиг өөрт чинь их л сайхан байдаг байхдаа" Инбинь хатуухан хэлчхээд шууд гараад явчхав.
Жунин түүнтэй ойртохын тулд алхам хийх тоолондоо түүнийг өөрөөсөө гурван алхам түлхэж байгаагаа огтоосоо мэдсэнгүй. Зүгээр өөртөө гонсойгоод ажлаа хийхээс өөр сонголт үлдсэнгүй.
_____________________
Инбинээс яаж уучлалт гуйхаа бодоод бодоод олсонгүй. Сүүлдээ уур нь хүрсэн бололтой ажлынхаа ширээнд суугаад лаптопныхоо товчийг балбасаар цаг хугацаа өнгөрснийг ч мартаж орхив. Инбиний ширээрүү ажлаа хийх явцдаа байн байн хялааж байв. Инбинь гарснаасаа хойш огт орж ирээгүй бөгөөд сүүлдээ Жунин ч найдлага тасарсан мэт лаптопоо ширтсээр өдийг хүрсэн нь энэ.
Тэгж байгаад санаандгүй Инбиний ширээрүү хартал Инбинь ирчихсэн сууж байх бөгөөд нүд нь уйлсандаа бага зэрэг улайчихсан байв. Эмэгтэй хүнийг уйлахыг харж чаддаггүй түүний сэтгэл нь хязгааргүй ихээр хямрах ба шууд суудлаасаа өндийн Инбиний зүг гүйх нь холгүй очив.
Инбиний ширээний хажууд ирээд яахаа мэдэхгүй дагзаа маажин зогсох бол Инбинь түүнийг хүн чинээ тоосонгүй. Жунин хоолойгоо засан түүний анхаарлыг татах гэж хичээн тэр зүтгэл нь ч амжилттай болов.
Инбинь Жунины зүг хүйтэн хөндийгөөр харна. Жунин түүний хөндий байдлаас айж орхив. Тэгсэн хэдий ч гарч ирсэн зорилгоо биелүүлэх гээд дахин нэг удаа хоолойгоо засаад "Би түрүүн тоглосон юм аа. Үсээ боож болно." гэж гацаж түгдрэн хэлсэн ч Инбинь Жунины зүг цэхэлзээд авав.
Жунин түүний уур амархан гарахгүйг мэдээд уртаар санаа алдан "Заа уучлаарай, би тэгж хэлнэ гэж бодоогүй юмаа" гээд яг л таван настай бяцхан жаал шиг хошуугаа унжуулахад Инбинь сая л нэг бүх анхаарлаа Жунинд хандуулав.
"Намайг уучлаарай нүна" Жуниныг ингэж хэлсэнд Инбиний нүүр улааран инээд алдан тэд нэг нэгэн рүүгээ хараад санаа нь амрах шиг зөөлхөн инээмсэглэл тодруулна.
"Тэгвэл хүсэл биелүүл" Инбинь чигчий хуруугаа дээш өргөөд Жунины зүг инээмсэглэнэ.
______
A/N: Одоо эгдүүрч эхэлнээ🤍
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1