|20| Сөжү ууя

1.9K 273 18
                                    

Ажил тарах цаг аль хэдийн болсон байлаа. Өнөөдөр Чанёол ажлаа дуусгаад маргааш гэхэд тайлангаа бичээд явах ёстой тул толгой өндийх ч завгүй ажлаа хийсэн билээ.

Өдөржин бичиг цаастай зууралдаад бие засаагүй хичээсний эцэст өнөөдөр хийж дуусгах ёстой ажлаа дуусгаж чадав. Тэгээд ширээн дээр хөглөрсөн тайлангаа янзлаад дээш босоод биеийнхээ чилээг гаргаад өрөөнөөс гарлаа.

Нарийн бичгийн хэлтсийнхэн ч бас ажлаа дуусгаад гарч байгаа харагдана. Чанёол Инбинийг ажлаа дуусгаагүй байгаа гэдгийг гадарлаад ширээрүү нь очтол Инбинь тарах цаг болсон гэдгийг ч анзааралгүй компютерийнхээ дэлгэцрүү гөлөрчихсөн сууж байлаа.

"Яаа! Пак Инбинь" Чанёол ширээн дээр нь гараа хүчтэй тавиад түүнийг дуудахад Инбинь бондгос хийтэл цочоод "Хүн айлгаад хаячих юм" гэж хэлээд компютерээ унтраалаа.

Инбинь одоо хүртэл хөмсгөө зангидсан хэвээр байх бөгөөд үйл хөдлөл бүр нь хүчтэй байх аж. Чанёол түүнийг өдмөөр санагдаад "Одой морь минь хурдал" гээд бугуйн дахь цагруугаа харахаар тонгойтол нуруу нь халуу дүүгээд ирэв.

"Чи намайг доромжлоод байна уу Пак Чанёол! Одой морь гэдэг чинь чиний үздэг миний бяцхан одой морь гэдэг хүүхэлдэй шиг өхөөрдөм байдаггүй юм! Муу дэлдэн банди чинь!" Инбинь Чанёолын нурууг тас хийтэл алгадсаныхаа дараа уцаартайгаар ийн хэллээ.

Чанёол харин халуу дүүгэн хорсох нуруундаа хүрэх гээд ч гар нь хүрэхгүй нүдэндээ нулимстай зогсоно. "Яагаад ийм адсага шиг ааштай байдаг байнаа?" Чанёол дахиад болохгүй үг хэлсэн гэдгээ ухаараад "Энэ амыг дээ" гэж зальтай өнгөөр хэлээд өөрийнхөө амруу зөөлхөн алгадах аж.

Инбинь цүнхээ шүүрч аваад Чанёолыг ардаа орхиод түрүүлээд явах бол Чанёол араас нь "Хамт явъя" гэж орилоод хэд том алхаад хажууд нь очлоо.

______________

Жунин тэднийг хамтдаа явж байхыг хараад гараа хүчтэй атгах аж. Тэгээд уртаар санаа алдчхаад хүрмээ өмсөөд гэр лүүгээ явахаар зэхлээ.

Хөндий хоосон том харш

Жунин санаа алдаад гэрлүүгээ орлоо. Арван зургаан нас хүрснээсээ хойш энэ харшид ганцаараа амьдраад болоод байдаг байсан хэрнээ сүүлийн үед яагаад ч юм хачин ихээр ганцаардаж, гэрийнхээ барааг хараад л санаа алддаг болжээ.

Гэртээ орж ирээд саяхан дэлгүүр орохдоо багцаар нь авсан бэлэн гоймоноосоо нэгийг гаргаж ирээд дэвтээж тавьчхаад шүршүүрт орохоор явлаа.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now