"Босооч ээ! Өдөржин л хэвтээд байх юм. Найз залуу чинь залгаад амар заяа үзүүлэхгүй нь" Чанёол Инбиний өрөөнд орж ирэн үглэж гарах бол Инбинь хөнжлөө толгой дээгүүрээ бүтээснээс өөр ямар ч хариу үйлдэл гаргасангүй.
"Та хоёр яачихсан юм бэ?" Чанёол дуугаа багасган Инбиний хөлний харалдаа очин суух гэсэн ч Инбинь өшиглөж магадгүй гэж хардан ажлын ширээн дээр нь очин суув.
"Би Жунинаас салчихсан. Та нар мэдээгүй юм уу?" Инбинь тайван хэдий ч ууртай хоолойгоор өгүүлэх бол Чанёолын нүд бүлтрэх нь үү гэлтэй томорно.
"Яагаад салчихсан гэж? Чамд тийм залуу дахиж олдохгүй шүү Биннь!"
"ТИЙМ ЭЭ! Надад дахиж тийм тэнэг, мэдрэмжгүй, хүнийг шоглодог залуу олдохгүй. Ашгүй минь баярлаж үхэх нь за юу, одоо гарж үз тэнэг амьтан минь!"
Инбинь үнэхээр ууртай байгаа бололтой хөнжлөөсөө гаран босч ирээд Чанёолыг дэрээр зодон өрөөнөөсөө дөнгөж гаргав уу үгүй юу Пак аав өрөөнд нь орж ирэн "Ким хүргэн ирчихлээ миний охин гараад ир." гэв.
Хармааргүй байхад яах гээд байгаа амьтан бэ?
Инбинь дургүй гэгч нь өрөөнөөсөө гаран Жунин руу харах ч үгүй "Гарч ярилцая" гэчихээд салхи татуулан гэрээс гараад явчихав.
"Та хоёрын голд ямар нэг юм болоо юу?" Пак аав асуухад Жунин баргар царайлсаар Инбиний араас гарлаа.
-
"Хэлэх юмаа хэл, амралтын өдөр захиралтайгаа уулзах дургүй."
Жунин түүнд ойртон гараас нь барих гэсэн ч Инбиний хурдан шаламгай хөдөлгөөнийг амжиж чадсангүй.
"Инбинь, битгий уурла л даа. Миний буруу, би энэ тэнэг амаа захирч чадахгүй юм аа...
Мөхөс би үхвэл таарна." Жунин түүнийг эргэж тойрон уурыг нь гаргах гэж үзэж тарах бол Инбинь түүн рүү хувиралгүй харцаар харан "Тэгвэл үхэхгүй юу, баяртай"
-
Инбинь гэртээ ороод Жунинд арай хатуурхчихсан юм шиг санагдсан ч нэг удаа сайн хашраагаад авъя гэж бодсон нь энэ байлаа. Арай ч үхчихгүй байлгүй? Маргааш ажлын өдөр болохоор Инбинь эртхэн унтахаар яарав.
Жунин харин гэртээ хариад оройжин л Инбинийг бодов. Үнэхээр эвгүй байдалд байхад нь муухай тоглоом хийсэн ч гэлээ хайртай залуугаа үх гэж хэлчихээд хэнэг ч үгүй ороод өгөхдөө яах вэ дээ? Хүн чанаргүй эмэгтэй!
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1