Миний анхны үнсэлт. Хөгжмийн нэгэн адил шинэ төрлийн үнсэлт алсад хаа нэгтээ намуухан тоглосоор байна. Зэрлэг, хэм алдалттай, цөхрөлтэй бас хүсэл тэмүүлэлтэй.
Энэ миний анхны үнсэлт байгаагүй хэдий ч урьд өмнө нь хэний ч өгч чадаагүй тийм хачирхалтай бас дурлам мэдрэмжийг нэг дор өгсөн учир би үүнийг анхны үнсэлт минь хэмээн нэрийдэв.
Бидний уруул хэдхэн хором нэг шугамд огтолцоод хормын төдийд салаад явчих нь яг л амьсгалах агаар, уух усыг минь надаас үүрд аваад явах шиг санагдана.
Би түүний дээр хэвтсэн байгаагаа санаад түүний цээжрүү зөөлхөн түлхэн босч зогсоод яах ёстойгоо ойлгохгүй улайсан хацраа хоёр гараараа хаах гэж оролдоно. Харин тэр надаас илүү сандарч байгаа бололтой ийш тийшээ харж байгаад "Чи орон дээр унт даа. Би эндээ болгочих юм шиг байна" тэр ингэж хэлээд шууд цаашаа харчихав.
Саяхан болсон үнсэлт бидний дунд хана босгож орхив уу? Аль эсвэл бидний цаашдын харилцаанд гүүр багана болж өгөв үү гэдгийг таахад тун бэрх юм.
Тэр шөнө бид хоёр, хоёр талд унтаж буй мэт дүр эсгэж энэ асуултанд хариулт хайж хэвтсэн гэвэл таарах байх.
Үүр цайж байхад яаж ч чадалгүй нойрондоо дийлдээд унтаад өгч. Харин тэр намайг унтаж байх хооронд машин засвар дуудаад бүх зүйлээ зохьцуулчихсан байв. Уг нь энэ бүгдийг би хийх ёстой юмсан.
Бид машиндаа суугаад буцаж ирэхдээ юу ч ярьсангүй урдах замаа харсаар Калифорний барааг олж харав. Өмнөн хэрэлдээд ч хамаагүй нэгнээсээ цааргалахгүй харьцдаг байсан нь хамаагүй амар санагдах аж.
Магадгүй өчигдөр тийм зүйл болоогүйсэн бол замын турш биеэ чангалахгүйгээр суудал дээрээ тухтай сууж ирэх байлаа. Арай гэж түүний зүг харвал тэр ч бас биеэ барьсан байдалтай харагдана. Бид хоорондоо хана босгочихсон бололтой.
"Ким... Захиралаа?" би болгоомжлонгуй ийн асуухад тэр урдах замаа харсан чигтээ "Мм" гэх авианаас өөрийг хэлсэнгүй.
"Өчигдөр болсон зүйлийг..." би сандралаа арай хийн даваад "Мартаж болох уу? Надад эвгүй байна" гэж хэллээ.
Харин тэр одоо л надруу харцаа чиглүүлэв. Түүний харц илэрхийлж боломгүй тийм зүйлийг илэрхийлэх аж. Яг тийм гэж хэлэхэд хэцүү. Урам хугарсан гэвэл худлаа баярласан гэсэн ч худлаа. Тийм жигтэй харц.
Тэр надруу удаан харсны эцэст буцаад замруугаа харан "Ойлголоо" гэж хэлээд өөр юу ч ярилгүй явсаар буудалдаа ирлээ.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1