"АААААААААААААААААА"
Сэүн ийн орилсоор хөнжлөөрөө өөрийгөө хаах үед өнөөх бүсгүй эхээс төрсөн биеэрээ үлдэж орхих нь тэр. "Чи яагаад..." Сэүн яг л байж боломгүй зүйл харсан аятай түүнрүү харна.
"Чи өөрөө энд юу хийж байгаа юм? Хоёулаа хамт хоноогүй биздээ тэ?" Дами улаа бутарсан хацраа гараараа даран ийш тийшээ харж биеэ хаах зүйл хайх шиг болно. Тэр яг одоо ямар нэг нүх байвал шургаад ороход ч бэлэн байлаа.
"Бурхан минь" Сэүн ийн хэлээд газарт унасан Дамигийн даашинзыг олж хараад түүнрүү түргэхэн шиг шидчихээд угаалгын өрөөрүү орлоо.
"Би ямар Сэүний харандааг үзүүрлэх гэсэн биш дээ?" Дами амандаа үглэсээр даашинзаа өмсөөд Сэүнийг гарч ирэхээс өмнө ажлынхаа зүг явлаа. Ажлын цаг эхлэхэд арав хүрэхгүй минут үлдсэн болохоор Дами яалтчгүй өмссөн хувцастайгаа очихоос өөр аргагүй боллоо.
________________
Сэрүүлэгний дуу.
Толгой минь голоороо яг салах мэт өвдсөөр дургүй гэгч нь нойрноосоо сэрлээ. Ямартай ч гэртээ ирээд хоночихсон байгаадаа санаа амрах шиг болов. Хөшгөө хаагаагүй унтсан болохоор хурц нар нүүрэн дээр минь шараад дахиад л аймшгийн улаан хацартай болгочихсон байв.
Орноосоо дээш өндийхөд толгой дотор минь өчигдрийн уусан архи юүлэгдсэн аятай хүнд оргих аж. Бие минь чилсэн байгааг бодвол хувцасаа ч тайлаагүй унтсан бололтой. Нүдээ хагас дутуу нээчихээд угаалгийн өрөө орохоор өрөөнөөсөө гарлаа. Буйдан дээр өглөөний мэдээ үзэх аавтай ч мэндлэх чадал байсангүй зүгээр л хүйтэн шүршүүрийн хүслэн болсоор алхлаа.
Шүршүүрт орж, шүдээ угаачихаад гарч ирээд гал тогооноос ирэх муухай харцнаас бултах мэт өрөөрүүгээ хамаг хурдаараа гүйв.
"Ядаж Баасан гарагт уусан бол маргааш нь шартаад хэвтэхэд асуудалгүй байх байждээ" үсээ самнаж байхдаа амандаа үглэсээр ээжийн ширүүн харцтай тулах зоригтой болсон хойноо өрөөнөөсөө гарлаа.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1