"Хоёулаа манайд очиж хоол хийж идээд тэндээ хоноё тэгэх үү?" Жунин Инбиний гарыг хөтлөн халаасандаа хийх үедээ ийн хэлэв. "Болохгүй юм байхгүй л дээ... Гэхдээ" Инбинь төсөөлсөн зүйлээсээ болоод улайж орхисон хацраа сул гараараа дараад дуугаа хураачхав.
"Яасан бэ? Арслан шиг архираач" Жунин түүнийг өдөх мэт ийн хэлээд жуумалзахад Инбинь түүнд хөтлүүлсэн гараа татаж аваад "Хөөе чи... дахиж ярихгүй гээ биздээ?" гэж гомдоллоно. Түүний хошуу бага зэрэг унжих нь Жунинд тунчиг өхөөрдөм харагдаж байсан тул тэсэлгүй доошоо тонгойн уруул дээр нь үнсэж орхисон юм. Инбинь олон нийтийн газар байгаадаа санаа зовон түүний цээж рүү хүчтэй түлхэх хэдий ч Жунин түүний хоёр гарыг өөрийнхөө нэг гарт л багтаагаад атгаж орхих нь тэр. Тэгээд улам шунаглан үнсээд нөгөө гараараа Инбиний нуруугаар оруулан өөртөө биеэрээ наана.
Энэ үйлдлийг тарж явсан компаний ажилчид харж орхисон хэдий ч хорвоогоос тасрах шахсан хосуудад тийм ч чухал сэдэв биш юм.
Тэд амьсгаа авахаар хоёр биенээсээ холдсон ч гэсэн духаа нийлүүлсээр нэгэн рүүгээ ширтэнэ. Энэ тэдний хувьд хамгийн анхны нялуурал гэж тооцогдов. Эвлэрсэнээс хойш.
Үерхэж эхлээд нялуурах ч завгүй байж байгаад муудчихсан болохоор Жунин түүнийг эд эс бүхнээрээ хүсэж байсан юм. Инбинь гаднаа илэрхийлэхгүй хэдий ч дотроо түүнтэй адилхан байр суурьтай байгаа нь илт.
"Би чиний гарын хоолыг яг одоо идэхийг хүсч байна"
___________
Тэд Жунины гэрт аль хэдийн ирсэн бөгөөд Инбинь хийж буй хоолоо гоё болгоход бүх анхаарлаа хандуулж байгаа бололтой өөрийг нь цоо ширтэн суух Жуниныг ч анзаарахгүй шахам буцалж буй шөлнөөсөө амтална.
"Жаахан давс нь сул ч юм уу?" Инбинь өөртэйгөө ярин толгойгоо гэлжийлгэх бол Жунин түүний нухацтай царайг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодроно. Тэр үнэхээр ийм бүсгүй өөрийнх нь амьдралд гарч ирнэ гэж төсөөлж ч байгаагүй билээ. Инбинь түүний төсөөллөөс ч давсан хүн гэдгийг тэр хамгийн сайн мэддэг. Тийм ч болохоор түүнийг дэндүү их хайрладаг ч байж мэднэ.
"Юунд асуудал байна охин минь?" Жунин тэсэлгүй суудлаасаа босон Инбиний ард очин гал тогооны тавилга налан зогсох бол Инбинь муухай царайлан "Хоолны амт нэг л болж өгөхгүй байна" хэмээн хошуугаа унжуулна. Болохгүй шүү дээ! Хошуугаа унжуулах хориотой зүйл.
"Дахиад амсаад үз дээ." Жунин эрүүгээрээ заах бол Инбинь эргэлзэнгүй гэгч нь шөл рүүгээ хараад дахин нэг амсаж үзлээ. "Хэлж мэдэхгүй нь ээ! Би таг төсөөрчихсөн байна." тэр бага зэрэг урам хугарсан аятай хийж буй хоол руугаа харцаа шилжүүлэв. Яг энэ үед Жунин түүн рүү ойртон араас нь тэврээд авсан бөгөөд Инбинь яг одоо болж байгаа нөхцлийг эрүүл ухаанаар бодож чадахгүй сандарсандаа хацраа дарахаас өөр юу ч хийж чадахгүй зогсоно.
![](https://img.wattpad.com/cover/234701609-288-k920544.jpg)
ESTÁS LEYENDO
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1