|16| Өдрийн хоол

1.9K 263 30
                                    

"Би юу?.... Пак Чанёол. Пак Инбиний....НӨХӨР" Чанёолыг ингэж хэлэхэд Жунины царай барайгаад ирэв. Тэгээд түүнийг заамдаж байсан гар нь аажмаар сулран доош унахад Чанёол өнөөх зэвүүн инээмсэглэлээ нүүрэндээ тодруулаад "Түр хугацаанд салчихсан байсан юм. Нийлээд удаагүй байгаа" гэж хэлээд үрчийсэн хувцасаа янзлах аж.

Жунины ар дагзруу алгадаад авах шиг л болов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жунины ар дагзруу алгадаад авах шиг л болов. Түүнд инээд бэлэглэдэг бүсгүй аль хэдийн гэр бүлтэй гэдгийг мэдээд яаж ч чадахгүй гэдгээ мэдрэх аж. Тэгээд буцаад ажлынхаа өрөөрүү явахаар дээврийг орхив.

Ард хоцорсон Чанёол инээдээ барьж ядан зогсох бөгөөд "Үнэхээр сайн юм байна л даа. Анхнаасаа тиймэрхүү мэдрэмж төрөөд байсан батлаад авчихлаа" гээд өөртэйгөө галзуу хүн шиг ярьсаар араас нь явлаа.

Өдрийн хоолны цаг болчихсон болохоор нарийн бичгийн хэлтэс хоорондоо ярьж байгаад пицца захиалж идэхээр болов. Захиалгаа өгчихсөн болохоор пицца иртэл бүгд өөр өөрсдийн гэсэн ажлаа хийж байлаа. Удалгүй Жунин, Чанёол хоёр ар араасаа орж ирэв.

Жунин толгой гудайлган явсаар өрөөндөө орж ирээд хаалганы цаана суух Инбинь рүү нухацтай гэгч нь харна. Түний толгойд "Яагаад" гэх асуулт л эргэлдэнэ.

Төд удалгүй пицца ирж Инбинь амралтын өрөөрүү очлоо. Чанёол гарч хоол идэх гэж байсан бололтой өрөөнөөсөө гарч ирэхэд Инбинь түүнийг хараад "Өдрийн хоолоо идэх гэж байгаа юм уу?" гэж асуулаа. Чанёол толгойгоо дохиход Инбинь гүйж очоод гарнаас нь сугадаад "Бид нартай хамт идчих" гээд амралтын өрөөрүү алхав.

Хэми гэнэт эргэж хараад "Амралтын өрөө бүгчим юм чинь эндээ идчихье" гээд ажлынхаа өрөөнд идэхээр боллоо. Жунин гэнэт Инбинийг босоод явчихсанд гайхаад араас нь гарвал ажлынхан нь бүгд тойрч суугаад пицца идэж байв.

Жунин тэдний зүг дөхөж очтол Жүнмён түүнийг хараад "Өө захиралаа." гээд дээш өндийхөд Жунин гараа дээш өргөөд хүндлэх хэрэггүй гээд сануулаад амжив. "Өдрийн хоолоо идсэн үү" Сэүнийг ийн асухад Инбинь "Захирал идэхгүй гэсээн" гээд хэнэггүй хэлж орхив.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now