Инбинь нар мандахыг хүлээгээд бараг унтаж ч чадсангүй. Жунин утсаар ярихын өмнө маргааш яаж ажилдаа очноо гэж бодож байсан бол Жунины санаад үхчих гээд байсан болохоор гэдэг үгийг сонсмогцоо өнөөх бодол нь агаарт сарниж орхисон юм.
Тэр бараг үүр цайж байхад орноосоо босоод өмсөх хувцсаа сонгож ядан хувцасныхаа шүүгээний урд холхино. Жунинтай өнөөдөр заавал эвлэрэх ёстой, үгүй бол Инбинь бараг үхчих гээд байгаа юм.
Санаад тэр...
Инбинь өмсөх хувцсаа сонгочхоод шүршүүрт орохоор угаалгын өрөө рүү явлаа. Хагас цаг хэртэй шүршүүрийн доор зогсох ба өчигдөр боолгуулсан гараа хөндөхгүйг хичээн бага зэрэг цухалдаад амжив. Тэгээд гарч ирээд тэгж их будаад байдаггүй нүүрээ будахаар толины өмнө суулаа.
Инбинь яагаад ч юм одоо хүртэл сандарсаар байх аж. Уулзах цаг дөхөх тусам түүний гарын алга хөлрөн будсан нүүрээ баллан багагүй бэрхшээлтэй учрав. Уг нь Жунинд хөөрхөн харагдмаар байдаг...
Нэг л болж өгөхгүй нь... Хичээхгүй байхаар гоё болдог хэрнээ хичээхээр хорвоогийн хамгийн бүтэлгүй зүйл болж орхидог зүйл яах аргагүй нүүр будах ажил.
Инбинь сүүлдээ шантарсан бололтой багсаа ширээ рүү зөөлхөн шидээд санаа алдана. Тэгээд хана руу харахад гэрээс гарах ёстой цаг нь аль хэдийн хэтэрч орхисон байв. "Шөнө унтахгүй дэмий хэвтэж байсныхаа оронд нүүрээ будаж байдаг байж!" Инбинь амандаа үглэн бэлдсэн хувцсаа нямбай гэгч нь өмсөөд гэрээсээ гарлаа. Тэр ажлаасаа хоцрох нь бараг л гарцаагүй болчихлоо.
Ажил гэр хоёрынх нь хооронд алхвал хагас цаг хэртэй хугацаа зарцуулдаг тул Инбинь алхаж явахыг илүүд үздэг юм. Гэхдээ өнөөдөр такси барихаас өөр аргагүй болов.
_________
Жунин өглөө эртлэн сэрээд шар тайлах шөл өөртөө хийж уугаад Инбинийг гэрээс нь очиж авах эсэхтээ эргэлзэн сууна. Тэр согтуу байхдаа хадам аавтайгаа улзаж орхисон гэдгээ, шөнө дунд Инбинь рүү залгасан гээд бүх үйлдлээ санаж байгаа билээ. Тэгээд Инбиний царайг харахаас эмээсэндээ шууд ажил руугаа явахаар болов.
Тэр одоо хүртэл айдастай хэвээр байлаа. Инбиньд хэлэхийг хүсээгүй үгээ хэлсэндээ... Зүгээр л хайртай гэдгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй, хардаж харамлаж байгаагаа буруугаар илэрхийлсэндээ. Уйлуулсандаа гээд л. Тэр маш их харуусал дунд хэдэн цагийг өнгөрөөсөн билээ.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1