"Чи өөрөө очоод зүгээр гуй л даа. Хэн нэгнээр гуйлгахгүйгээр өөрөө үзээд алдвал амжилт олох байх шүү. Чи таалагдаагүй байсан бол болзоондоо тийм их сэтгэл гаргахгүй шүү дээ. Эмэгтэйчүүд гэдэг чинь уяхан хүмүүс. Сэтгэлийнх нь утсыг нь хөнд л дөө."
Чанёол Жунин хоёр ажил тараад нэг газар уулзан уух бөгөөд Чанёолын амьдрал тул өөрөө бүхнийг бүтээгээсэй гэж Жунин бодсон билээ. "Хэми өөрийн гэсэн дүрэмтэй бүсгүй. Хэдий гаднаа эгдүүтэй мэт харагдах ч дотоод хүн нь их хүчирхэг. Өөрийг нь дорд үзсэн хүнийг хэзээ ч дээрээ гаргахгүй. Чи өөрөө л хичээл зүтгэл гаргаж байж өөрийн болгож чадна. Өнөөдрийн хийсэн арга бол үнэхээр нэр нүүрээ барсан тэнэг арга байлаа" Жунин хундагатай вискигээ уухгүйгээр зүгээр л хундагаа хөдөлгөн сууна.
"Би чамайг ямар нэгэн аргаар дахин нэг удаа болзоонд авч ирэх хэрэгтэй гэсэн болохоос сүрдүүлээд өг гэж хэлсэн юм уу? Захирал нь юм байна даа. Хэми тэнд нэг шинэ газар нээгдсэн байна лээ үйл ажиллагааг нь шалгаад ир ч юм уу тиймэрхүү юм хэлээд би тэр газар нь хүлээх байх гэж бодсон гэтэл чи ганц л болзчих үгүй бол ажлаас чинь хална гэж хэлээд байхдаа яахав дээ!" Чанёол ч бас өөрийнх нь төсөөлж ч байгаагүй зүйлийг хэлж орхисонд нь бухимдаж байлаа.
"Хохь чинь! Хэн чамайг над шиг мэдрэмжгүй хүнээс юм гуй гэсэн юм?" Жунин ч бас өөрийгөө өмөөрөх мэт элгээ тэвэрнэ. Тэгээд гэнэт Чанёол руу хараад "Наад санааг чинь яагаад хэрэгжүүлж болохгүй гэж? Пак Чанёол, чи ч бас тэнэг амьтан биш байх нь ээ!" гэсээр хоёр тэнэг нэгэн рүүгээ харан инээнэ. Бурхан минь тэд үнэхээр бага ангийн хүүхдүүд шиг юм!
_____________
Ажлын өдөр өнгөрсөөр. Жунин Инбинь хоёр хаалганы наана цаанаас харц тулгаран инээд алдсаар өдрийг өнгөрөөнө. Жунин ажил тараад Инбинийг гэрийнх нь гадаа хүргэж ирсэн бөгөөд хэн хэн нь машинаас буух гэж яарсангүй.
"Хоёулаа манайд хонож болохгүй гэж үү?" Жунин түүний гарыг атган сууж байгаад дээш өргөн үнсэнэ. "Хоёулаа угаасаа удахгүй хамт амьдрана штээ." Инбиний хацар улайсан нь тэр өөр зүйл төсөөлснийг илтгэх аж. "Бурхан минь чи сээтэгнээд байгаа юм уу?" Жунин түүнийг цаашлуулан хэн ч харсан ухаанаа алдах тийм инээмсэглэл нүүрэндээ тодруулна.
"Инбинь би чамайг өнөөдөр заавал тэвэрч унтах хэрэгтэй байна. Надад тусал л даа" Жунин Инбиний гарыг дахин дээшлүүлэн нүдээ анин дахин дахин үнссээр байх аж.
"Тэгвэл хоёулаа манайд хоночихъё. Тэврэлдэж унтах хамгийн тухтай газар миний ор гэдэгт итгэлтэй байна" Инбинь дахиад хоёулхнаа хонохоос ичсэндээ ийм арга бодож олсон хэрэг.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1