26|Ээжээ|

1.8K 250 8
                                    

Ажил тарчихсан болохоор Жунин Инбинь хоёр ажлаасаа хамт гарахаар болов. Тэд нэг нэгнээсээ бага зэрэг зай авсан болохоор өмнөхөөсөө нээх ялгаатай харагдсангүй. Жунин нарийн бичгийн хэлтсийн үүдэнд очиж зогсоод "Сайхан амарцгаагаарай" гэж хэлээд инээмсэглэхэд тэнд байсан хүмүүс гайхширсан харагдана. Тэр заримдаа дажгүй ааштай байдаг ч хэзээ ч сайн уу? Баяртай гэсэн үгс хэлдэггүй юм.

"Аан захиралаа сайхан амраарай. Эгчээ та ч бас сайхан амраарай" Хэми гарах гэж байсан бололтой хэлтсийн үүдэнд зогсож байсан болохоор тэдэнд ийн хэлчхээд хажуугаар нь хурдан гэгч нь гарч одов.

"Хэми сая намайг эгчээ гэсэн үү? Би уг нь түүнээс дүү шт" Инбинь том нүдэлсээр хошуугаа унжуулахад Жунин түүнийг өхөөрдсөндөө хацрыг нь чимхэх шахав. Гэхдээ ажил дээрээ байгаа гэдгээ мэдэж байсан болохоор өөрийгөө дарж байлаа.

"Дүү чинь болох ёстой юм байгаа биз" Жүнмён ах ширээн дээрх зүйлсээ янзлаж дуусаад дөрвөлжин хар цүнхээ гартаа барьсаар ийн хэлэв. Тэгээд Жунины урд ирж зогсоод "Яагаад зогсоод байгаа юм? Хамт ууя гэж хэлэх гээд хүлээж байгаа бол ах нь өнөөдөр болзоотой" гэж хэлээд бугуйн дахь цаг руугаа харна. "Үгүй ээ, уух байсан ч надад өөр ах нар бас Сэүн байгаа" Жунин ийн хэлээд цахилгаан шатны зүг ихэмсэг гэгч нь алхах бол ард нь үлдсэн Жүнмён шилэн хүзүүгээ барьсаар "Энэ надтай амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн байж үргэлж нөгөө хэдийг илүүд үзэх юм" хэмээн гомдоллоно. Сэүн Жүнмён руу харан толгой сэгсрээд "Та үргэлж тоглоомыг нь даахгүй гомдоллож байх юм. Тэр ингэж хэлдэг ч үргэлж тантай хамт уудаг биз дээ?" гэж хэлээд Дамиг хөтлөөд гараад явчхав.

"Байз? Сэүн Дами хоёр учиртай болчихсон юм уу? Засс надад ямар хамаатай юм бүгдэнд нь гомдож байна" Жүнмён хөмсгөө зангидаж байсан ч цахилгаан шат ирэх үед бүх зүйлийг мартсан мэт инээд алдсаар "Үнэхээр л Жунинтай би байнга архи уудаг штээ"

__________________

Жунин Инбинийг гэрт нь хүргэж өгөхөөр болов. Гадаа бороо орчихсон ер нь жиндүүхэн байсан учир машиндаа байсан малгайтай цамцаа Инбиньд өмсүүлээд цахилгааныг нь хүртэл татаж өгөв. Инбиньд энэ үйлдэл нь үнэхээр их таалагдаж байлаа.

"Намайг заавал хүргэж өгөх шаардлагагүй штээ" Инбинь худлаа маяглан ийнхүү хэлэв. Жунин жолооныхоо ард суун суудлын бүсээ зүүгээд машинаа хөдөлгөн "Чи өдөржингөө өндөр өсгийт өмсдөг. Тэрэнд чинь хариуцлага хүлээх хэрэгтэй биздээ? Чи байнга л хөлөө илж харагддаг, бас чиний суудал доор туулайтай углааш байхыг хүртэл харчихсан." түүнийг ингэж хэлэх үед Инбинь хацраа халуу шатаж байхыг мэдрэв. Түүний туулайтай углааш үнэхээр лагс том бөгөөд туулайных нь хоёр нүд унаад яг аймшгийн кино шиг харагддаг болохоор Инбинь ичиж орхив. Тэгээд хоолойгоо засаад хажуугаар өнгөрөх хотын барааг харсаар дуугаа хурааж орхив.

Жунин түүний царайны хувирлыг нэг хараад л мэдчихдэг болохоор ахиж ичиж зовоосой гэж хүссэнгүй өөр зүйл ярихыг хичээнэ. "Өнөөдөр Бюн захиралтай сайхан хооллосон уу?" Жунин уг нь уур амьсгалыг өөрчлөх гэж байсан ч буруу хоолойны өнгөөр ярьснаас болж улам дордох шиг болов. "Зүгээр л хоол идсэн." Инбинь биеэ барьсан байх агаад хоолой нь чичирхийлэх аж. "Чамайг сонирхдог" Жунин дахиад л балай үг санамсаргүй хэлж орхив.

"Би түүнд найз залуутай гэдгээ ойлгомжтой хэлчихсэн" Инбинь ийн хэлээд Жунин руу цоо ширтчих нь тэр. Жоолоо барьж байсан Жунин Инбиний харцыг мэдэрч эхлээд сандралд автах аж. "Яагаад ингэж хараад байгаа юм?" Жунин инээвхийлэн ийн хэлэхэд Инбинь санаа алдаад "Надад чамаас өөр хүн харагдахгүй байгаа болохоор дахиж өөр эрэгтэйн талаар надаас битгий асуугаарай" Инбинь ингэж хэлээд дуусахад тэд аль хэдийн Инбиний гэрийн гадаа ирсэн байх аж.

Үерхлийн анхны өдөр бага зэрэг онцгүй өнгөрчихсөн болохоор Жунин урвайж байв. Инбинь машинаас буух гэсэнд Жунин түүний гарнаас атгаад "Жаахан байж байгаад буучих" гэв. Инбинь дуртай байсан болохоор инээд алдан суухад гэнэт хэн нэгэн цонх тогшлоо.

"Ээжээ" Инбинь дуу алдаад хурдхан машинаас буух бол Инбиний ээж машиныг ихэд сонжин харах агаад машин дотор хэн байгааг харахыг ихэд хичээж байлаа. Жунин ч удалгүй бууж ирээд доош бөхийгөөд "Сайн байна уу ээжээ" гэж хэлээд гэнэт хэлсэн үгээ бодоод амаа даран Инбинь рүү харах аж.

"Инбинь энэ залуу чинь хэн бэ?" Пак хатагтай Жуниныг дээрээс нь доош гүйлгэж хараад ихэд сэтгэл ханамжтай асуулт асууна.

"Хүргэн чинь" өөр хэн нэгний дуу гарах үед тэр гурав гурвуулаа дуу гарсан зүгт харвал Чанёол ёжтой инээмсэглэл тодруулаад зогсож байлаа. "Тэгвэл хамт оройн хоол идээд танилцаад яв" Пак хатагтай инээд алдсаар Жуниныг сугадсаар гэртээ чирээд оруулаад ирэв. Ард Инбинь Чанёол руу гар далайсаар араас нь нэг нэгнээ түлхсээр орлоо.

____________

A/N: Дараагийн хэсгийн төсгөлд Сэүн Дами 2ын жогорсон түүхийг багтааж оруулаад тэгээд өгүүллэг маань чин үнэнээсээ гэгээлэг болох байгаа юм. Дами эхний хэсгүүд дээр муу дүрээр гарчихсан зүрх өвдөөд байна🤣 Тэгээд Кайбин маань олон юмтай учирнаа учирна🤣💘

Пак нарийн бичигWhere stories live. Discover now