"Нарийн бичгийн хэлтсийн Пак Хэмиг өрөөнд ороод ир гээд хэл дээ" харилцуураар сонсогдох Жунины хоолойг сонсоод Инбинь бага зэрэг гайхсан ч Хэмиг дуудахаар бослоо.
"Хэми, чамайг захирал дуудаж байна." ажилдаа хамаг анхаарлаа хандуулан сууж байсан Хэми гэнэт дуудагдсандаа гайхширч байсан ч өөртөө хэрэгтэй гэж бодсон ажлын материалаа энгэртээ тэврэн захирлын өрөөг зүглэнэ. Инбинь дотроо түүний ямар нэг алдаа гаргасан байх вий гэж айж байлаа. Учир нь Жунины хоолой үнэхээр ноцтой сонсогдож байсан юм.
Захирлын өрөөнд Хэми явж ороход Жунин үнэхээр ноцтой царайлчихсан сууж байх ба буйдан руу очиж суух эсэхдээ эргэлзэж байгаа Хэми рүү харан хөнгөхөн толгой дохив. Тэгээд өрөөнд илүүдээд байгаа нэг хүн рүү гарахгүй юм уу гэсэн харцаар харна. Инбинь Жунины харцыг өөр дээрээ мэдрээд бантсан бололтой хоолойгоо засаад хурдхан шиг гарч одлоо.
"Чи яагаад утсаа авахгүй байгаа юм?" Жунины асуусан асуултыг сонссон Хэми юу билээ гэсэн харцаар түүн рүү хараад "Уучлаарай захирлаа би ойлгодоггүй ээ" гэхэд Жунин суудлаа засан хөлөө ачин сууснаа "Хэми хоёулаа ирээдүйд нэг айлд хүргэн, бэр болж орно. Чамтай базууд болно гэдэгтээ би үнэхээр баяртай байгаа. Эрчүүдэд анхны болзоо битгий хэл эхнэртэйгээ очиж үзүүлэх ёстой эхог ч мартах үе байдаг юм штээ"
Байз! Энэ явдлаас нэг хоногийн өмнө
Жунин болон Инбинь амралтын өдрийг бас л болзоогоор төлөвлөсөн юм. Тэд ойрхон байх далай руу явахаар болсон бөгөөд Өглөө очиж Инбинийг авахад тэр үнэхээр үзэсгэлэнтэй даашинз өмссөн байсан нь Жуниныг өөртөө дахин дурлуулж орхисон юм.
Машинд явах замдаа Инбинь өглөөний хоол Жунины ам руу хийж өгсөөр явах ба далай дээр очиж усаар байлдаж, цагийг зугаатай өнгөрөөсний эцэст өглөө эртлэн босож хийсэн Инбиний хоолыг идсэн юм. Гайхалтай. Жунин үнэхээр азтай залуу юм!
Инбинь үнэхээр амттай хоол хийдэг гэдгээ дахин нэг удаа баталсан юм.
Амттай хоолны дараа тэд далайн эрэг даган алхах бөгөөд хязгаар нь үл харагдах далайд жаргаж буй нарны цацраг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэд ч энэ боломжийг яаж алдах билээ Жунин Инбиний араас тэврэн тэд найган зогсонгоо ирээдүйн талаар ярилцана.
"Инбинь?"Жунин бал мэт зөөлөн хоолойгоор ийн дуудахад Инбинь жаргалтай нь аргагүй "Мммм" гэх авиа гаргана.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1