Өглөөний нар хөшигний завсраар тусан Жунин нойроо харамласан аятай хөнжилдөө шургана. Тэр шөнөжин хөрвөөсний эцэст үүр цайхын алдад л унтсан бөгөөд нойр авч чадаагүй тул давхар бухимдаж байлаа.
Гэсэн хэдий ч өглөө болдог шүү дээ. Өчигдөр ч бас өглөө болсон, маргааш ч бас өглөө болно. Жунин биеийнхээ чилээг гарган суниаж байхдаа хажууд нь хоосон орон зай байгааг мэдрэн санаа алдана. Чих тавин сонсвол гэр нам гүм. Арай Инбинь явчихсан юм биш биздээ? гэсэн айдас дотрийг нь хоослох шиг мэдрэгдсэнд Жунин хурдхан босоод гэрээр Инбинийг хайлаа. Гал тогоо, ажлын өрөө, тагт бүр ариун цэврийн өрөөнд ч алга.
Үнэхээр ийм зүйл болоод байгаа юм байхдаа? Нэгнээ ойлгож ч амжаагүй ингээд асуудал улам даамжирчихсан юм байхдаа? Яагаад намайг орхиод явчихав? гэх мэт бодол дундаа төөрөн буйдан дээр үстэй толгойгоо зулгаах шахам сууж байтал гаднаас Инбинь хүнсээ цуглуулсан бололтой тортой зүйл барьсаар орж ирэв.
Тийм байлгүй дээ гэж санаа амрахын хажуугаар Жунин ухасхийн Инбинь рүү алхах бөгөөд гарт нь байх тортой хүнсийг аван гал тогоог зүглэв. "Ийм хүнд юмийг ганцаараа өргөж ирсэн юм уу? Намайг сэрээгээд хамтдаа явж болох байсан шүү дээ Инбинь. Өөрийгөө битгий зовоогоод бай" Жунин бага зэрэг таагүй өнгөөр хэлсэнд Инбинь бухимдан "Би огтхон ч зовоогүй байна. Зүгээр л чамд гоё хийж өгөх гэсэн юм"
"Надад гоё хоол хийж өгөх гэж ийм их юм өргөөд явах чинь надад гоё санагдахгүй л байна шүү Инбинь. Би чамайг тааваараа аз жаргалтай байгаасай л гэж хүсэж бай.."
"Жунин чи яагаад ийм сонин зүйл яриад байгаа юм бэ? Одоо дөнгөж өглөөний 8 цаг болж байна. Юундаа ингэж бухимдаад байгаа юм бэ? Би чамайг ойлгохгүй байна. Чамд гоё хоол хийж өгөхийг хүссэндээ хүртэл би буруутан болж байгаа хэрэг үү? Чи бид хоёрын хайрыг хэмжих хэмжүүр тэс өөр юм!" Инбинь ч бас олигтой нойр авч чадаагүй шүү дээ.
Хайртай нэгэнтэйгээ ярилцаад ойлголцчихож ч чадахгүй. Хэлэхийг хүссэн зүйлээ хэлсэн ч юмс буруугаар эргэж нэгнээ гомдоочихсондоо өөрийгөө зүхэж ядаж байхад Жунин иймэрхүү юм ярьсанд бухимдсандаа чимээгүй байж чадсангүй.
Яагаад дөнгөж хамт амьдарч эхэлж байж ийм зүйл болоод байгаа юм бол? Хайртай л байхад болчихдог амьдрал биш юм гэж үү?
"Намайг уучлаарай" Жунины хоолойн өнгө арай намуухан болсон байх бөгөөд Инбиний бэлхүүсээр тэврэн мөрөн дээр нь эрүүгээ тавин гэмшсэн хоолойгоор ийн өгүүлэв. Ганцхан тэврэлт. Ганцхан тэврэлт л яриаг, үл ойлголцол мөн гомдлыг тайлах мэт. Анагаагч увидастай тэр нэг тэврэлт.
KAMU SEDANG MEMBACA
Пак нарийн бичиг
RomansaШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1