|08| Зургийг чинь авлаа шүү

2.1K 247 26
                                    

Америкийн нэгдсэн улсын Калифорниа муж.

Далайн түрлэг, эрэг дээр байх Европ бүсгүйчүүд, давлагаан дээр гулгах залуус.

Энэ бүхэн яг л аялалаар явж байгаа мэт мэдрэжийг надад харамгүй олгож байх шиг. Ийш тийшээ харсаар дуу алдан алхах бол хажууд яваа ааш муутай залууг зөрж өнгөрсөн бүсгүйчүүд эргэж хараад уруулаа хазаж үзэгдэнэ.

"Анх удаа Америкд ирж байгаа юм уу?" тэр урагшаа харсан чигтээ ийн асуулаа.

"Тиймээ." би жаргаж буй нарлуу харан инээмсэглэсээр ийн хариулах бол тэр хальт инээсэн болчихоод "Буудалруугаа буцъя. Маргааш нэг үдэшлэгт уригдсан болохоор эрт амрах хэрэгтэй." тэр урт хөлтэй болохоор хэд алхаад л намайг ардаа үлдээх аж.

Би байгалийн гайхамшигийг шагшин гайхсаар араас нь гүйх шахам очлоо. Бид буудлын зүг алхаж байхдаа хэн хэн нь амгалан байгаа бололтой тийм ч хурдан алхсангүй. Замдаа элдвийг ярьсан болохоор биеэ барихаа больж байгаагаа ч анзаарч байлаа.

Буудлын гадаа бараг ирэхэд тэр нэг зүгрүү хараад уулга алдсанаар миний анхаарал харсан зүгт нь шилжив.

"Хөөх энэ кафе одоо болтол байдаг байх нь ээ. Би дөрвөн жилийн өмнө ирэхэд л байсан. Шейк нь их гоё амттай. Чи ороод өөртөө тэгээд надад шейк аваад ир" гэж хэлэв.

Би түүнрүү харсан ч үгүй тэр газрын зүг алхаж байтал тэр араас "Гүзээлзгэнэтэй шейк шүү. Шүлсээ битгий хаячихаарай даа. Гуйя" гэж хэлэх нь инээдийг минь хүргэж орхив.

Би өнөөх кафе руу ороод захисан шейкийг нь аваад гарахад тэр элгээ тэврээд хөлөөрөө газарт зураг зураад зогсож байгаа нь эгдүүг минь хүргэж орхив.

"Май." би өөрийнхөө шейкээс соронгоо түүнрүү өөрийнх нь захисан гүзээлзгэнэтэй шейкийг сарвайхад тэр урьд өмнө нь хэзээ ч хэлж байгаагүй тийм үг хэлж намайг байсан газарт минь таг гацаах нь тэр.

"Баярлалаа." яагаад ч юм хацар минь халуу дүүгэж буй нь мэдрэгдээд ирэх үед би түүнийг ардаа орхин буудлын зүг хурдан алхлаа. Түүний найрсаг зан ч чөтгөр шиг санагдах юм.

Өрөөндөө орж ирээд шүршүүрт орчихоод цэлгэр том цонхоор харагдах шөнийн хотыг хараад сэтгэлийн цэнгэл эдлээд зогсож байхад гэнэт хаалга тогших дуу хойно минь гарлаа.

"Өрөөний үйлчилгээ" гайхширч бас айж байсан ч энэ үгийг сонсоод тайвшраад амьсгаа аваад хаалгаа онгойлгож өглөө.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now