Том харшийн зочны өрөөнд эр эм хоёр бөх гэгч нь унтана. Буйдан дээрх залуу дотоожиндоо гараа хийчихсэн тухтай гэгч нь унтах бол шалан дээр унтсан бүсгүй жиндсэн бололтой биеэ хавчаад их л эвгүй унтаж.
Хаалганы хонх дуугарахад хэн ч сэрсэнгүй. Хонх ахиад хэд хэдэн удаа тасралтгүй дуугарч чихэнд аймшигтай чийртэй сонсогдоход Инбинь зовхио дааж ядан бослоо. Тэгээд эргэн тойрноо ч харалгүй үүдэнд очвол Чүэ жолооч хонх дарсаар зогсож байв.
Инбиний нойр сэргэж орхилоо. Тэгээд дахиад хонх дарахаас нь өмнө "Чүэ туслахаа, би нарийн бичиг Пак Инбинь байнаа. Өглөө эрт зохицуулах ажлаар ирсэн юм. Захирал түрүүлээд явж бай гэнээ" гэж хэлэхэд Чүэ туслах ч толгой дохиод яваад өгөв.
Инбиний толгой хагарах мэт хатгуулсаар буцаад зочны өрөөнд орвол Жунин дөнгөж сэрсэн бололтой үс нь өрвийчихсөн амьтан буйдан дээрээ сууж байв. Тэд нэг нэгэнтэйгээ харц тулгараад өчигдөр шөнө болсон зүйлийг санаад харцаа түргэхэн шиг буурууллаа.
[Энэхүү үйл явдлаас 6цагийн өмнө]
Тэд хамтдаа хооллоод бас хажуугаар нь хэдэн шил сөжү хоослоод амжсан байх аж. Хэн хэн нь уусан архиндаа халсан болохоор биеэ суллаад нэгнээрээ тоглоом хүртэл хийгээд амжив.
"Захир... Үгүй ээ! Энэ ажлын бус цаг болохоор би чамайг Ким Жунин гэж дуудна. Ойлгосон уу?" Инбинь түүний мөрөн дээр цохиод инээд алдан ийн хэлэхэд Жунин ч бас толгой дохиод "Ойлголоо Инбинь нүүна" гэж хэлээд босч зогсоод бөхийхийг оролдоно. Инбинь түүнрүү гараа чичлээд "Зүгээр уух сонирхолгүй юм. Хайч чулуу даавуудаад хожигдсон нь ууя" гэж хэлээд яг л гэртээ байгаа юм шиг хөлөө дэлгэж суугаад Жуниныг хөргөгчрүү яв гэх шиг гараа хөдөлгөнө.
Айлын томууд угаасаа хүн зараад сурчихсан байдаг бололтой.
Жунин ч бараг согтож байсан болохоор өөрийгөө Инбиний дүү мэтээр төсөөлчихсөн хөргөгчрүү сөжүнд гүйгээд хачир хүртэл аманд нь хийж өгч байв. Тэд хайч чулуу даавуудаад хөргөгчнөөс авч ирсэн архиа нэг мэдэхэд бүгдийг нь уугаад дуусгачихсан байлаа.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1