|50| Таалагдахгүй байна

1.5K 202 32
                                    

Раён, Рахи хоёр унтсаны дараа тэдний аав ээж орж ирж авсан бөгөөд Рахи Жуниныг тас тэвэрчихсэн унтаж байсан болохоор Раёныг л аваад явсан юм. Харин өглөө сэрэхэд Рахи Жуниныг хөөрхөн жижигхэн гараараа тэврээд унтсан хэвээр. Инбинь тэднийг хэсэг хугацааны турш ширтэж байгаад боссон бөгөөд оройжингоо Раёнтой сахилгагүйтсэн болохоор өрөө бүр замбараагүй болчихсон байсан тул өрөөг цэгцлээд доод давхар луу буулаа.

Тэр хажуугаар нь бяцхан охинтой болвол гоё доо гэж бодоод ч амжив. Жунин дүү нартайгаа их дотно бас хүүхдэд их хайртайг нь Инбинь өчигдөр л мэдэж авсан бөгөөд түүнийг хараад үнэхээр их баярлаж байсан юм. Магадагүй тэр хүүхэдтэй болохыг үнэн сэтгэлээсээ хүсэж байсан ч байж магадгүй юм.

________

Өдөр хоног урсах мэт өнгөрч байлаа. Жунин, Инбинь хоёрын харилцаа гал мэт халуун хэвээр. Магадгүй улам ихээр дүрэлзсэн гэхэд ч болно.

Хэн хэн нь хамтдаа амьдрах тал дээр санал нийлсэн тул ажилтайгаа ойрхон жижигхэн орон сууц авсан бөгөөд Миён гэх Жунины найз бишээ ер нь экс нь дотоод засал хийж өгөх байсан ч Инбинь дургүй байгаагаа илэрхийлсэний эцэст тэд анхны байраа өөрсдөө засаж дурсамжаа шингээхийг хүссэн юм.

Тэд хоёр талын гэр бүлээ аль хэдийн танилцуулчихсан бөгөөд эцэг эхчүүд бараг нас чяцуу байсан тул хоорондоо хурдан дотно болчихсон байлаа.

Ажил тарж Жунин Инбинь хоёр засвараа эхлүүлэхээр шинэ гэрийнхээ зүг явах бөгөөд замдаа очиж идэхээр хоол аваад амжсан юм.

"Хөөх нар жаргаж байгааг өдөр болгон энэ цонхоороо хамтдаа харна гэхээр хүлээж тэсэхгүй нь ээ!" Жунин том өрөөний цонхоор харан уулга алдах бол Инбинь түүнийг араас нь тэврээд "Хоёулаа хуримаа хийчихээд хүүхэдтэй болох уу эсвэл жирэмсэн байхдаа хуримаа хийх үү?" гэх гэнэтийн асуултаар Жуниныг сандаргаж орхив.

"Ин-бинь? Чи сая хүүхэд гэсэн үү?" Жунин нэг л эвгүй харцаар түүнийг ширтээд байсан тул Инбинь бага зэрэг урам хугарахын хажуугаар хэтэрхий яарчихсан гэдгээ ухааран "Зүгээр тоглоом штээ" хэмээв. Гэхдээ түүний харц, эв хавгүй инээд өөр зүйлийг илэрхийлж байсан юм.

"Би үнэхээр их хүүхэдтэй болмоор байсан юм" Жунин гэнэт л Инбинийг угз татан энгэртээ тэврээд догдолсон хоолойгоор ингэж хэлэхэд Инбиний нулимс цийлэгнэн чимээгүй л түүний энгэрт наалдана. "Би үерхэж эхэлснээсээ хойш л чамайг жирэмсэн болоосой гэж хүсч байсан."

Пак нарийн бичигDove le storie prendono vita. Scoprilo ora