|28| Аз жаргал

1.8K 259 35
                                    

Инбиний гэрээс гарч явахдаа Жунин гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гээч зүйлийг цагаахан атаархлаар мэдэрч орхив. Түүний амьдралдаа хамгийн их мөрөөддөг зүйл нь хайртай хүнтэйгээ аз жаргал дүүрэн амьдрах билээ. Гэвч тэр өмнө нь үерхэж байсан бүсгүйгээсээ салснаас хойш аз жаргал гээч зүйлд тийм ч их итгэдэггүй болсон байв. Бараг мэдэрч үзээгүй гэсэн ч болохоор.

Тэр гэр лүүгээ явж байхдаа яагаад ч юм догдолж орхисон бөгөөд гэнэт чиглэлээ өөрчлөн аавынхаа гэр лүү давхиж эхлэв. Тэр яагаад ч юм гэр бүлээсээ шалтгаангүй зайгаа барьж орхисон. Ажлаар шалтаглан бусдаас өөрийгөө тусгаарлаж, хайрыг мэдэрвэл дахиад л алдах юм шиг санагддаг болохоор тэр биз.

Төд удалгүй аавынх нь дунд зэргийн хэмжээтэй харш нүдэнд нь харагдах үед түүний нүүрэнд инээмсэглэл улам тодорч эхлэв. Зуны орой дулаахан салхи үлээх ба харшийн гадна эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд хөөцөлдөн тоглох нь Жунины хувьд удаан хараагүй дүр зураглал байх аж.

"Нагац ах аа" хүү Жуниныг хараад хөөрөн гүйж ирэх ба Жунин ч дүүгээ өхөөрдөн инээгээд доош суун өөдөөс нь гараа дэлгэнэ. Раён Жуниныг тэврээд "Та одоо өвөө эмээ хоёр дээр ямар удаж байж ирдэг юм" хэмээн бяцхан уруулаа газар шүргэх шахам унжуулах бол Жунин хацрыг нь зөөлхөн чимхээд цаана зогсох охин руу гараа даллаад "Рахи ах дээрээ ирж тэврүүлэхгүй юм уу?" хэмээн хэлэх бол охин элгээ тэврээд зогсчхов.

"Рахи ахдаа гомдчихсон юм уу?" Жунин охины жижигхэн гарнаас атгахдаа өндөрт нь тааруулж доош суух ба хошуугаа унжуулан дүүгээ эрхлүүлнэ. "Та миний ах биш" охин зөрүүдлэн муухай харах бол Жунин бага зэрэг инээмсэглээд "Ирээгүй удсанд уучлаарай" гэж хэлээд хацар дээр нь үнсэх үед охины зангирсан хөмсөг тэнийгээд бага зэрэг инээд алдаад "За яахав уучиллаа" гэж хэлээд Жуниныг зөрүүлэн үнсэв. Хоёр дүүгээ харах үедээ Жунин гэр бүлээ ямар их санаснаа ухаарах шиг болов.

"Би ирлээ" Жунин Раёныг тэвэрч Рахиг гартаа хөтөлсөөр гэртээ орлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би ирлээ" Жунин Раёныг тэвэрч Рахиг гартаа хөтөлсөөр гэртээ орлоо. Урьдын адил аав нь буйдан дээрээ суун ямар нэг ном унших бол ээж нь хоёр эгчтэй нь цуг хоол бэлтгэнэ, хүргэн ах нар нь туслахыг хүсэх хэдий ч эмэгтэйчүүд гал тогооноос хөөнө. Яг үнэндээ хүргэн ах нар нь хоол хийхэд туслах биш бэлэн болсон зүйлсээс идээд байдаг болохоор гал тогооноос хөөгддөг аж.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now