"Бурхан минь, Инбинь?" Жунин өрөөндөө оруулж ирээд өөрөө ийш тийшээ холхих бөгөөд байн байн амандаа үглэж байлаа. Тэр одоо хүртэл ууртай байгаа бололтой зангидсан хөмсөг нь тэнийх болоогүй юм шиг харагдана.
"Жунин" Инбинь түүн рүү дөхөж очоод шууд л тэврээд авсан бөгөөд уртаар санаа алдаад "Битгий уурла тэгэх үү? Чам руу залгах гэж байсан ч чи ямар чухал ажилтай байсан билээ дээ? Тэр олон хүмүүст надаас илүү хэцүү зүйл болсон учраас хажууд минь байж хамгаалж чадсангүй гэх тэнэг бодлоор өөрийгөө битгий зовоо. Тэгээд ч тэр яагаа ч үгүй шүү дээ." тэр зөөлөн хоолойгоор Жуниныг аргадангаа нурууг нь зөөлхөн илнэ.
Жунин ч бага зэрэг тайвширсан байх бөгөөд Инбинийг эргүүлэн тэврээд тэд хэсэг хоёр тийш найган зогслоо. "Яагаа ч үгүй гэнэ шүү! Тэр чамайг яасныг би эхнээс нь сонссон миний уур үнэхээр их хүрсэн шүү..." Жунин доошоо харан хошуугаа унжуулах бол Инбинь түүнийг шоолон инээмсэглэнэ.
"Хөгшин хүүхэн гээд үү? Санаа суучихсан байдаг нь ч үнэн л дээ. Би харин ч эрслэн шиг хандах гэж байгаад хөөрхий хүүг айлгаад яахав гэж бодоод зүгээр л машинаас буусан" Инбинийг ингэж хэлэхэд Жуниний толгойд өмнө нь болж байсан дурсамж зурсхийн орж ирлээ.
Инбинь нэг удаа Жунины гэрт хонохдоо уусан тэр өдөр. Тэр үед Жунин түүнийг түлхээгүй бол Инбинь яах байсан бол? Жунин энэ асуултын хариултыг толгой дотроо төсөөлөх үед биеэр нь яг л тог гүйх мэт болсноо толгойгоо сэгсрэн энэ бүхнийг замхруулахыг хүснэ. Тэр хэтэрхий ичмээр зүйл төсөөлснөөс болоод хацар нь ягаан туяатай болчихсон байх бол Инбинь түүнийг шоолох аж. "Бохир амьтан. Юу бодсон гэдгийг чинь мэднэ шүү" Инбинь түүний зангианаас татан өөрийнхөө өндөрт тааруулсанаа чихнийх нь хажууд бага зэрэг нойтон бас халуухан үнсэлт тамгалсанаа ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулна.
Энэхэн агшинд Жунин оюун ухаанаа алдаж орхисон бөгөөд тархинд нь юу ч байхгүй мэт хоосорсон мэдрэмж авах аж. Тэгээд огцом бас хүчтэйгээр Инбиний уруулыг үнсэх бөгөөд биес нь наалдчихсан байхад л улам илүү өөртөө наах бөгөөд болдог бол нэгэндээ уусаад шингэчихмээр тийм л мэдрэмжийг дотроо мэдэрч байлаа.
Тэд ажил дээрээ байгаагаа ч умартан нэгнийгээ үнсэлтээрээ шатаах бөгөөд Жунины гар доошилсоор Инбиний өгзгийг зөөлөн базалж харин Инбиний хоёр гар Жунин үсэн завсар гулсан орлоо. Тэдний амьсгал давчдах хэдий ч нэгнээсээ салах ч хүсэлгүй байх аж.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1