|04| Угталтын үдэшлэг

2.1K 260 16
                                    

🧼

Инбинь ариун цэвийн өрөөнд орсныхоо дараа юу хэлснээ ухаарах шиг болов

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Инбинь ариун цэвийн өрөөнд орсныхоо дараа юу хэлснээ ухаарах шиг болов. Тэр хамгийн эрх мэдэлтэй залуу бизнесмэнүүдийн нэг гэдгийг тэрхэн хугацаанд мартаж орхиж.

Одоо цагт хэлний боловсролтой залуучууд маш их байхад өөрийнхөө ганцхан давуу талаар онгирно гэдэгт яалтчгүй оюуны хомсдолд орсонтой адил.

Тэр хэлсэн үгэндээ харамсан үсээ зулгааж байх хооронд ариун цэврийн өрөөнд байсан хүүхнүүд түүнийг гайхан харна.

"Одоо яах вэ?" Инбинь амандаа энэ үгийг л давтаж байх аж. Удсан ч үгүй ариун цэврийн өрөөнд Хэми ороод ирлээ. Тэр үнэхээр санаа зовсон бололтой нурууг минь илээд "Юу болсон бэ? Яагаад захиралтай тэгж харьцаж байгаа юм" гэж асуулаа.

"Би яагаад захиралтай хэрэлдчихсэн гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ тэр намайг үнэхээр их доромжилсон болохоор бардам зан минь тэссэнгүй ээ" гэж уйлан дуугарахад Хэми хоёр мөрнөөс минь хүчтэй базаад "Яаа Пак Инбинь хүчтэй бай. Очоод уучлалт гуйгаад нэг удаа боломж өг гэж хэлээд үз мм" түүний эрч хүчтэй энерги намайг зоригжуулав.

Гүнзгий амьсгаа аваад ариун цэврийн өрөөнөөс гарч захиралын өрөөрүү хөлөө зөөж ядан алхлаа. Саяхан оргилж байсан эр зориг минь хааччихсан юм бэ?

Захиралын өрөөний хаалгыг тогших гээд зориг хүрэхгүй зогсож байтал тэр орж ирэхийг минь зөвшөөрөв. Шилэн хаалганы цаана гөлөгнөн зогсох би ямар харагдаж байсан бол гэж бодохоос санаа минь зовно.

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Пак нарийн бичигDonde viven las historias. Descúbrelo ahora