Инбинь Чанёолд хөтлүүлэн эмнэлэгт очсон бөгөөд яагаад ч юм сэтгэл санаа нь муу байгаа болохоор ч юм уу бие нь сулбайж орхисон байлаа. Чанёол эмнэлэгт орсноо сүртэй гэгч нь "Эмч байна уу? Энд хүн үхэх гээд байна" хэмээн хашгирах бол Инбинь хөмсгөө зангидан түүний нуруу руу сул гараараа цохиод амжив.
Төд удалгүй нэгэн эмч гүйсээр хүрч ирэх ба "Өвчтөн хаана байна?" гэж ихэд сандрангуй асуух бол Чанёол Инбиний гарнаас хөтөлсөн гараа дээш өргөөд "Энд байна" гэв. Эмч тэдэн рүү тоглоод байна уу? гэсэн харцаар харах бөгөөд "Аан за дагаад яваарай" гээд цаашаа алхав.
________
"Гарынх нь зөөлөн эд гэмтсэн байна. Гэмтсэн гараа хөдөлгөж юм уу нэмээд гэмтээчихсэн бололтой" эмч Инбиний гарыг боогоод ийн хэлэх бол энэ хугацааны турш хөмсөг зангидан зогсож байсан Чанёол санаа алдаад "Хэвтрийн дэглэм сахих уу? Ямар эм уух вэ?"
"Тийм зүйл хийх шаардлагагүй ээ" эмч бас л эвгүй харцаар харсаар ийн хэллээ. Тэгээд дараагийн өвчтөн рүүгээ яарч байгаа бололтой хөмсгөө зангидан тэдэн рүү харснаа харцаа хаалга руу чиглүүлэв. "Аан гарлаа уучлаарай" Инбинь санаа зовсон аятай ийн хэлээд Чанёолыг чирэх бол эмч ашгүй дээ гэх шиг хөмсөг нь тэнийн толгой дохино.
Эмнэлгээс гараад Инбинь Чанёол руу муухай хараад "Хүн онигоонд оруулчих юм!" гэж уцаарлах бол Чанёол түүн рүү бүлтрэх нь үү гэлтэй том хараад "Чиний эрүүл мэндийг бодсон миний буруу юу?" гээд хялалзаад амжив.
"За баярлалаа даа. Үргэлж ард минь байдагт" Инбинь газар шагайсаар хэлэх бол Чанёол түүнийг мөрөөр нь тэврээд "Юунд ч битгий гунигла. Чамд ийм дүү заяасанд талархаад худлаа ч болтугай инээгээд яв"
"Инээх хүч өгөөд амттай юм аваад өгчих. Цалин чинь буучихсан гэсэн биз дээ бултах аргагүй шүү" Инбинь нүдээ нарийсгаад дээшээ харах бол Чанёол ярвайн түүн рүү хараад "Муу зальт үнэг" гэж хэлээд гэрийнхээ зүг явлаа.
Инбинь харих замдаа хүссэнээрээ Чанёолын цалингаас үрээд амжсан бөгөөд гэртээ ороход аав нь ганцаараа цомцойтлоо сууж байлаа. "Ээж яасан юм?" Инбинь гэрээ тойруулж хараад ийн асуухад аав нь түүний гар луу хараад "Гарыг чинь Ким Жунин ийм болгочихсон юм уу?" гэж ихэд гайхшрангуй асуув. Тэд өнөөдөр муудалцсан гэдгийг түрүүхэн Жуниныг ирээд явахад мэдсэн ч ийм ноцтой зүйл болсон гэж бодсонгүй. "Хүргэнээ гэж хүлээн зөвшөөрч байхад яадаг даварсан амьтан бэ?" Пак аав амандаа ийн үглэн Инбинь рүү хөмсөг зангидан харах бол Инбинь чанга дуугаар "Жунин тэгээгүй ээ. Би гараа цохьчихсон юм." гэв.
YOU ARE READING
Пак нарийн бичиг
RomanceШинээр ажилд авсан нарийн бичиг чинь үнэхээр бүтэлгүй, үргэлж уурыг чинь хүргэдэг бол яах вэ? Гол дүр: Кайбинь Төрөл: Romance Start writing: 2020'12'1