|24| Болгоомжтой яваарай

2K 269 13
                                    

"Юу вэ?" Жунин санаа алдсаар ийн дуу алдахад Инбинь аз жаргалтай инээмсэглээд "Хамт PUBG тоглох бол миний хүсэл. Ажил гээд тоглоом тоглодоггүй байлгүй, ядаж чаддаг юмаараа ялмаар байна. Түрүүлж үхсэн нь хожигдоно шүү" Инбиний байгаа байдалд Жунин гайхширч орхив.

"Амьдралд хэзээ ч ам гарч болдоггүй юм байна. Би өөрийгөө урт шулуун үстэй, урсгал ус шиг бүсгүйд хайртай болно гэж бодсон ч ишиг шиг годгоносон бүсгүйд дурлачих гэж" Жунин амандаа үглэсээр утсаа авах бол Инбинь түүний зүг гэрэл цацруулсан харцаар хараад "Юм хэлсэн үү?" гэж хэлээд нүдээ томруулна. "Чамд зориулж хэлээгүй" Жунин цэхэлзэх шахам хэлээд утсан дээрээ татсан тоглоом руугаа дургүй гэгч нь орлоо.

Тэр тоглоом тоглох дургүйдээ биш хожигдчихвий гэсэн бодолдоо шаналж байсан хэрэг биз.

___________________

"Ээ дахиад ганц тоглочихъё л доо" Жунин Инбиний ханцуйнаас зуурсаар уйлах шахам гуйх бол Инбинь бахдалтай гэгч нь инээгээд "Хожигдсон бол хожигдсон түрүүнээс хойш бүхэл бүтэн дөрвөн удаа тоглолоо, өөрөө түрүүлж үхсэн байж. Одоо дахиж тоглохгүй ээ" ажил аль хэдийн тарчихсан байх хэдий ч тэд хамт тоглосоор нар жаргасныг ч мэдсэнгүй.

"Орой болчихлоо би түрүүлээд явлаа шүү" Инбинь жаргалтай царай гаргасаар суудлаасаа өндийх бол Жунин гарнаас нь татаад "Сүүлчийн удаа гуйж байна. Би хожигдвол хүссэн бүхнийг чинь авч өгье, харин би хожвол чи миний хүссэн зүйлийг хийнэ гэж амла" Жунин заавал хожно гэсэндээ бат зогсох бол Инбинь залхсан царай гаргаад "хүсэхгүй байнаа" гэв.

"Хожигдохвий гэсэндээ айгаад байгаа юм уу? Саяжингаа угаасаа азаар хожсон гэдэгтэй чинь эвлэрчихлээ" Жунин түүнийг өдөх мэт хэдэн үг хэлчхээд түүний адил суудлаасаа босох бол Инбиний нүүр бага зэрэг улайсан байх ба түүнд тоглож чадна гэдгээ батлахыг хүссэндээ "Ганц л тоглоно шүү" гэж хэлээд бугуйнаас нь зууран буйдан руу доош татлаа.

__________________

"ААААА" өрөөнд эмэгтэй хүний хашгирах дуу хадна. Эмэгтэйн орилох дууны араас эрэгтэй хүний хорноор инээх дуулдах бөгөөд Инбинь буйдангаасаа босож зогсоод "Сая яалтчгүй алдаа гарсан. Миний утас гацаад би үхчихлээ" гэж уйлагнан хэлэх бол Жунин одоо хүртэл инээх бөгөөд "Миний хүслийг биелүүл" гэж хэлээд хойш буйдангаа налан хэвтэнэ.

Инбинь нэгэнт хожигдсон болохоор түүний хүслийг биелүүлэхээс өөр сонголтгүй тул хамаг арьсаа нүүрэн дээрээ овоолчих шахам ярвайсаар "Тэгээд хэлээч" хэмээн ууртайгаар хэлнэ. "Шөнийн 12 хүртэл миний хүслээр бай. Үнсгэлжинтэй төстэй" Жунины хэлснийг сонссон Инбиний нүд томрон хоёр гараараа цээжээ даран "Юугаа хүсэх гээд байгаа юм" гэж бага зэрэг сандран хэлэх бол Жунин "Би чам шиг гаж донтой биш болохоор битгий ай. Харин хийсэн үйлдэлд минь эсэргүүцэл үзүүлэхгүй шүү" гэж хэлээд өлгүүрт байх хүрмээ аваад Инбиний бугуйнаас бариад өрөөнөөсөө гарлаа.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now